Жил бүр Швейцарийн Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн форумын нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд зохиогдож байна. Уг форумын өмнө дэлхийн хэмжээний хувийн хэвшлийн болон төрийн секторын 60 гаруй ахлах эдийн засагчдын дунд явуулсан санал асуулга нь бодлого боловсруулагчид болон бизнесийн удирдагчдын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохыг оролддог. Тэгвэл Даваа гаригт гаргасан шилдэг эдийн засагчдын судалгаагаар, дэлхийн эдийн засаг геополитикийн зөрчилдөөн, санхүүжилтийн хатуу нөхцөл, хиймэл оюун ухааны сүйтгэгч нөлөөллөөс үүдсэн өсөлт буурах, тодорхойгүй жилтэй нүүр тулж байна.
Тухайлбал, эдийн засагчдын 94% нь хиймэл оюун ухаан нь ойрын таван жилийн хугацаанд өндөр орлоготой эдийн засагтай орнуудын бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэж найдаж байсан бол ердөө 53% нь бага орлоготой эдийн засагтай орнуудын хувьд ижил үр дүнг таамаглаж байна.
Дэлхийн эдийн засагт цар тахлын хөл хориог үргэлжлүүлээд Украинд дайн гарсан нь өсөлтийг удаашруулсан. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский глобалист элитүүдийн жил тутмын цугларалтад зочин оролцоно. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард Орос улсаас Украинд түрэмгийлснээс хойш Швейцарьт хийж буй Зеленскийн анхны айлчлал юм. Украины удирдагч мөн Берн хотод Швейцарийн холбооны зөвлөлийн зарим буюу бүх гишүүдтэй уулзахаар төлөвлөж байна.
Тэрбээр Мягмар гаригт Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх дарга, үүсгэн байгуулагч Клаус Швабтай тусгай тайзнаа илтгэл тавих юм. Зөвхөн урилгаар оролцож буй зочдод тавидаг илтгэлийн сэдэв нь “Бутархай ертөнц дэх аюулгүй байдал, хамтын ажиллагаанд хүрэх нь” гэсэн гарчигтай. Зелеснкийгээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян, Европын комиссын Ерөнхийлөгч Урсула, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар чуулга уулзалтад уригджээ. Монгол Улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна.
Түүнчлэн мянга мянган тусгай зочин дөрвөн өдрийн турш яриа хэлэлцээ, коктейльтэй уулзалт хийхээр Швейцарийн тансаг зэрэглэлийн цанын баазад хүрэлцэн ирцгээжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ