Парис-2024: Олимпийн эрхээ өвөртөлсөн тамирчид

Парисын олимп-2024

Парис-2024: Олимпийн эрхээ өвөртөлсөн тамирчид

Парис-2024: Олимпийн эрхээ өвөртөлсөн тамирчид

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Парис хотноо нээлтээ хийхэд 192 өдөр үлдлээ.

Зуны 33 дахь удаагийн наадамд 32 спортын 10,500 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж, эрхийн тэмцээнүүддээ оролцож буй. Монголын баг тамирчид ч эхнээсээ олимпод оролцох эрхээ авч, ард түмнээ баярлуулж байна.

Монгол Улсаа төлөөлөн Токиогийн олимпод арван спортын 43 тамирчин оролцож, жүдогийн Саид Моллаей мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн Б.Болортуяа нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэн гэдэг тамирчин, ямар спортын төрлөөр эрхээ аваад байна вэ?

2024 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар найман монгол тамирчин Парисыг зорих онгоцондоо суухад бэлэн болжээ.

Тухайлбал,

  • О.Есүгэн /буудлага/
  • Э.Даваахүү /буудлага/
  • Н.Баяраа /буудлага/
  • Б.Отгонболд /байт харваа/
  • О.Есүгэн /бокс/
  • С.Жамбалжамц /дугуй/
  • Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
  • Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/

Онцлоход, дугуйн спортоор монголчууд Парисын олимпод өрсөлдөнө. Токиогийн олимпод Монгол Улс анх удаагаа 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис болон эмэгтэй боксын төрөлд тамирчдаа илгээж байв. Энэ удаад ч амжилтаа давтахыг үгүйсгэхгүй.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийг олимпийн эрх олгох гурван тэмцээн хүлээж байна. Эхний тэмцээн ирэх дөрөвдүгээр сард Хонг Конгт болно. Хэрэв эндээс эрхээ авч чадахгүй бол тавдугаар сарын 3-наас 5-ны өдөр Японд нэг тэмцээн бий.

Мөн аз дутвал тавдугаар сарын 16-наас 19-ний өдөр Унгарт сүүлийн боломжийнхоо төлөө өрсөлдөнө. Чөлөөт бөх, ширээний теннис, бокс тэргүүтэй спортын олимпийн эрхийн тэмцээнүүд удахгүй эхэлнэ. Харин олон улсын жүдо бөхийн холбооноос олимп дөхөх үед чансааны оноог тогтоож, эрх авсан улсуудыг зарлана.

Олимп ойртох тусам олон улсын спортын судалгаа, шинжилгээний байгууллагууд медалийн урьдчилсан жагсаалт гаргана. Өнгөрсөн олимпоор “Gracenote” олон улсын судалгааны байгууллагаас Монгол Улсыг ирэх Токиогийн олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэж тооцолсон. Тэдний судалгаанд, жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртэнэ гэж тус тус үзсэн түүхтэй. Харин Bestsports.com сайтын гаргасан судалгаагаар Монгол Улсыг мөн нэг мөнгө, нэг хүрэл медаль авна гэж тооцсон аж.

Мөн totallympics.com сайт болон olympicmedalspredictions.com сайтын зүгээс Монгол Улсыг гурван хүрэл медаль хүртэнэ гэж таамаглаж байв. Тэгвэл ирэх олимпоор хичнээн медаль авах вэ?

Түүхээ харвал, Монгол Улс 1964 оны Токиогийн олимпоос эхлэн өдийг хүртэл зуны 14 олимпод оролцохдоо 30 медаль хүртжээ. Ингэхдээ 1980 оны Москва, 2016 оны Рио, 2021 оны Токиод хамгийн олон буюу 43 тамирчнаа илгээж байсан бол 2012 оны Лондонгоос таван медаль хүртэж, дээд амжилтаа тогтоож байв.

Дашрамд дурдахад, олон улсын олимпийн хорооны зүгээс удахгүй Орос, Беларусийн тамирчдыг олимпод хэрхэн оролцуулах талаар шийдвэр гаргах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

45 2024-01-16 66.181.178.188

khuts gordvoo

Avatar

Нэргүй 2024-01-16 202.126.89.125

л** орос, белрусыг хасъёоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж