Өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал гэж ам булаалдан ярьсны эцэст бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэх нэрээр төрийн аппаратыг орон нутагт төвлөрүүлж, түүгээр дамжуулах сонгуулийн зардлаа босгож, давуу эрх эдлэхээр “гахай”-нууд галзуурч байна. Хэрэглээ, боломж, явдлаа эргэн харвал энэ хугацаанд өмнөхөөсөө хавьгүй хол давхиж, зам зуураа бишгүй зүйлтэй болсон ч зүхээд байсан шалтгаан нь зургаан есөөр зурайх замтай хамт илүү тодрох нь. 34 жилийн өмнө монголчууд дарга ангийг түлхэн унагаасан ч үр хөврөлийг үгүй хийгээгүй учраас буцааж өндийжээ. Өнөөдөр төрд насаараа даргалсан албингууд л ашиг олдог болов.
“Нарантуул” мэтийн захуудын наймаачид бор зүрхээрээ эрүүлээр бойжиж өдий хүрсэн атал “Муу дамчид” гэж зүхэн зүхэн зорихыг нь яана. Өндөр дүнгээр худалдан авалт хийх тоолондоо төрд 10 хувиа хумслуулаад 2 хувиа буцааж авахдаа баярладаг хэр нь түүнээс хямдхан бараа санал болгосон захынхнаас НӨАТ-ын баримт нэхэж, шулаач гэж шүлсээ үсчүүлэх нь олон төдийгүй хэнд халаасаа сэгсрүүлж буйгаа ч хэлж мэдэхгүй болтлоо бид будилжээ. Ард түмэн өлсч байна, ядуурч байна. Ард түмний саналыг сонс, ард түмэн шаардаж байна гэхчилэн албан тушаал горилогсод, албан тушаалаа ашиглагсад өнөөдрийн энэ ялзарлыг бий болгосон хэр нь хариуцлага ярих тоолонд тогтолцоо, Үндсэн хууль, өнөөх ард түмний хүсэл сонирхлын дагуу гэж улихыг яана. Нийгэм, эдийн засгийг байж болох бүх нөхлөөр тэд хорлосоор ирсэн бөгөөд бурууг бусад руу чихэж, өөрсдөө гэгээнтэн мэтээр донгоссоор ирсэн эрх баригчдад өнөөдөр энгийн иргэдийн сонголтыг данхар төрийн бүтцээр далайлгах хүч чадал хуримтлагджээ.
Үг хэлэх, үзэл санаагаа илэрхийлэх эрх чөлөөг хумихын тулд ард түмний нэрийг барин хуурамч хаяг, троллтой тэмцэх нэрийдлээр зохицуулалт хийхээр шаргуу явж буй бөгөөд түүнийг нь шүүх бус цагдаагийн үзэмжээр тогтоохоор улайрчээ. Бүдүүлэг феодалийн үе гэж жишээлэх атлаа хүн төрөлхтний хамгийн дэвшилтэд хуваарилалт болох шүүх тогтолцоог үгүйсгэн хаан гэм, буруугүйг тогтоодог харанхуй үеэ өнөөдөр мөрдлөг болгов. Эрх баригч намын дарга гишүүнийнхээ гурван гэм, нүглийг хэлтрүүлэхээ амласан талаар бид сонссон бол богинохон хугацааны дараа шүүхийг шүүдэг болон хувирахыг харцгаав.
Өөх ч биш, булчирхай ч биш, өрнийн ч бус, дорных ч гэхийн аргагүй, ардчилал нэртэй авторитари дэглэмийн элементүүдтэй дундын замаар бид завхарч явна. Энэ завхарал зүг замчлах тоолонд ард түмэн гэх эзэн биегүй, хий хоосон нэрийг барьсан бөгөөд тэр тоолонд өөрсдийг нь "ард түмэн" гэж итгүүлж, үгүйрүүлж иржээ.
ХХ зуунд хүн төрөлхтний эсрэг дайн өдүүлсэн Хитлер хамгийн ихээр ард түмний нэрийг барьсан бөгөөд түүний бий болгосон “ард түмний машин”-ыг бидний зарим нь унах болжээ. Монгол энэ хоосон хийрхэлд коммунизмын үеэс л автсан бөгөөд бүх ард түмний спартикад одоо хэр нь амь бөхтэй оршсоор буй. Бүгд найрамдах Монгол ард Улсын үед энэ нэр томъёо хамгийн ихээр ашигладсан бөгөөд энэ нь коммунист лагерын ЗХУ-аас хамааралтай орнуудын нэрийг эргэн санахад л хангалттай. Өнөөдөр ямар улс энэ үгийг ашиглаж, иргэд нь ямаршуухан байгааг харахад л ахсуудал улам бүр тодорно.
Ард түмэн гэх хоосон зүйлийн шахалтаар эрх баригчид давхар дээлээ өмссөн бол ард түмний шахалтаар хувийн өмчийг дээрэмдсэн. Ард түмний эсэргүүцэлтэй тулгарсан учраас Монгол өнөөдөр эрчим хүчний хамааралтай буй бол ард түмний тусын тулд шатахууны гачлантай, шатахууны “шагчдад” зориулсан тусгай зөвшөөрөлтэй хомсдолд орж сууна. Ард түмний нэрээр анхны банкаа нэрлэсэн учраас ард түмнээс илүү ашиг орлоготой арилжааны банкууд дэлхийд байхгүй өндөр хүүгээр ард түмнийг амь зогоолгож байна.
Монголд амин хувиа бодсон нэг ч адгийн амьтан байхгүй болсон бөгөөд бизнесийнхэн хүртэл “нийгмийн хариуцлагын хүрээнд” гэх үгсээр өөрсдийгөө дөвийлгөдөг болжээ. Төрд иргэний хяналт тавих ёстой төрийн бус байгууллагуудтай хэрхэн нөхцөхийг зааварласан түншлэлийн хуулийг төр батлаад амжлаа.
Өнөөдөр хувь хүний эрх чөлөө ярьж, хувийнхаа төлөө яваа нэг ч дарга байхгүй. Бүгд ард түмэн гэх хоосон зүйлийн төлөө яваа. Энэ хоосон зүйлийн төлөө ярих тусам, шийдвэр гаргах тоолонд, түүнд нь итгээд дагах бүрт бид буруу замаар будаа тээж ирэв. Дахиад тоть мэт давтах тусам доройтох нь дамжиггүй. Эцэст нь өөрийн амьдралынхаа төлөө бус ард түмний төлөө жагсаал болдог болов. Ард түмний төлөө төрд зүтгэгсэд ард түмнээсээ баян болсны нууц ийм энгийн. Албин мэт ийм зүйлийн төлөө чөмгөө дундартал зүтгэх хэрэг байна уу?
Зочин 2024-01-16 202.9.40.63
АН-ын лидер , тэдний цүнх баригчид, ах дүү, хамсаатнууд Өмч хувьчлал нэрийн дор улсын үйлдвэрүүдийг цөлмөж, үнэ цэнэтэй бүхнийг авч цөлмөж байсныг иргэд мартаагүй, сонгуулиар хариугаа хатуу авч тэднийг төрөөс зайлуулж билээ. Одоо МАН-ын бүх санг цөлмөгсдийг зайлуулахаар шийдсэн байхаа, Монголчууд хэтэрхий шуналтай хүмүүсийг үзэж чаддаггүй зантай. Эх орон минь хөгжин цэцэглэх болтугай
Нэргүй 2024-01-16 43.242.242.59
Ц.Элбэгдоржийн үзэл сурталч хурлийз Л.Нарантөгс нь дандаа хэрүүл тэмцэл, бусдыг гүжидсэн хари пиар л цацсан юм бичиж ирсэн. Энэ хүнд бусдад хэрэгтэй зүйл бичье гэсэн санаа бодол огт байдаггүй. Дандаа улс төржсөн монгочуудыг талцуулсан Монголын түүхийг хятадуудад ашигтай байдлаар тайлбарлсан юм бичиж ирсэн. Ард түмэн бусдаар хэолүүлэхгүй өөрсдөө дотоод итгэлээр улс төрийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болоод удаж байна. Сайныг даравч дардайна
Нэргүй 2024-01-16 202.126.89.110
Яг үнэн бичжээ. Энэ МАН аас энэ сонгуулиар заавал салах ёстой шүү. Иргэд минь
Нэргүй 2024-01-16 202.9.46.55
АРДЧИЛАЛ ӨӨРӨӨ АРД ТҮМНИЙ БҮТЭЭЛ ХОЙНО ҮҮНЭЭС ӨӨР БАЙЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.,,,
ЗОЧИН 2024-01-16 122.201.23.84
Эцэст нь өөрийн амьдралынхаа төлөө бус ард түмний төлөө жагсаал болдог болов.кккккк, яаааг үнэн
S 2024-01-16 59.153.112.57
SEKSDN80955877
Нэргүй 2024-01-16 202.131.238.26
Ард түмэн гэж нэр бариад талбай дээр очиж жагсаад хэдэн цаас олдог гарууд олон болсон ш дээ.
иргэн 2024-01-16 202.21.117.210
Шуналт хүн хар гөрөөсийг эгэл хүнээс ялгах уул нь амархан шүү дээ. Даанч өнөө хүн хар гөрөөснүүд нь эгэл хүнээсээ олон болчихжээ. Нийгмийн шинэ гэрээ улс төрийн хүсэл зориг бий болгохоос нааш энэ завхарал арилахгүй.
Нэргүй 2024-01-16 92.203.160.9
Ажил олгоод цалин хангалттай өгөөд ирэх хүн олдохгүй ирсэн нь ачаалал даахгүй, хов ярина, юм эвдэнэ тэгээд нэг их улс төр ярьсан хувьцаа аваад архи уугаад сөнөх, мөхөх л сонголт хийсэн ард түмэн болж