Сурвалжлага: Ууцны үнэ монголчуудын амьдралаас "тасарчээ"

Сурвалжлага: Ууцны үнэ монголчуудын амьдралаас "тасарчээ"

Сурвалжлага: Ууцны үнэ монголчуудын амьдралаас "тасарчээ"

“Хүчит шонхор” зах цагаан сарын бэлтгэлээ базаах иргэдийн хөлд дарагджээ. Нэг хэсэг нь сар шинийнхээ буузны гурил, мах худалдан авч байхад зарим нь тавгийн ууцаа үүрч яваа харагдана. Харин ченжүүд цагаан сарын ууц, өвчүү борлуулахаар ачааны машинаа эгнүүлэн зогсчээ. "Ууц ямар үнэтэй байна", "Энэ ууц хэд вэ" гэж сонирхон асуух хүн цөөнгүй. Харин худалдан авч байгаа нь бага байлаа.

Иргэдийн зүгээс энэ жил ууц их үнэтэй байгааг хэлж байсан бол зарим нь "амьдралаас тасархай үнэтэй зарж буй"-г буруутгав. Гэхдээ зах зээлийн нийгэмд хэн юугаа хэдээр зарах нь түүний хэрэг хойно.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээнд сар шинийг өргөн хүрээнд тэмдэглэхээс илүү утга учирт нь ач холбогдол өгөх тухай маргаан хэлэлцүүлэг өрнөдөг болсон. Тиймээс модон луу жилийнхээ сар шинэд монголчууд хэр бэлдэж байгааг сурвалжилсан юм.

"УУЦНЫ МАХ ҮНЭТЭЙ БАЙХААС ЯАХ ЮМ БЭ"

Ууц худалдан авч буй эмэгтэй “Миний хувьд дундаж үнэтэй 230 мянган төгрөгөөр ууц худалдан авлаа. Боломжийн ууц байна. Зарим нь хэт их үнэтэй 800-900 мянган төгрөгийн үнэтэй ууцыг хэн хэрэглэх юм бэ” гэв.

“Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас ирсэн. Манай нутагт өвөлжилт хүндэрч, мал хэцүүдэж байна. Тиймээс арай тарган махаа ууц болгон зарж байгаа. Худалдан авалт тааруухан байна. Ууцаа 200-500 мянган төгрөгөөр худалдаж байгаа. Зарим иргэд ууц үнэтэй байна гэж хэлдэг.

Иргэд ихэвчлэн 250-350 мянган төгрөгийн ууц худалдан авч байна.

Хэт том ууц авч дийлэхгүй байх шиг байна. Малчдын гол цалин чинь махаа зарах юм. Иргэдийн гарт очтол махаа бэлдэхээс авхуулаад тээвэрлэлт, цас зуд гээд амаргүй. Ууцны мах үнэтэй байхаас яах юм бэ" гэж малчин Б.Хашбат ярилаа.

Ууц сонирхож яваа эмэгтэй “Энэ жилийн ууц их үнэтэй байна. Энэ орчмоор үнэ асуугаад явж байхад 200-650 мянган төгрөгийн үнэтэй байна. Би 350 мянган төгрөгөөр ууц худалдаж авлаа. Харин буузны мах нэг килограмм нь 10500 төгрөг гээд харьцангуй хямд байна. Ер нь цагаан сарын бэлтгэлээ базаагаад эхэлж байна” гэсэн юм.

"ӨГЛӨӨНӨӨС ХОЙШ 20 УУЦАА ЗАРЧИХЛАА"

Малчин Ж.Даваапунцаг "Би Өвөрхангай аймгаас ууцны 50 гаруй мах бэлдээд, өнөөдөр л хотод орж ирлээ. Өглөөнөөс хойш 20 ууц зарчихлаа. Ууцны том жижгээсээ хамаараад 200-550 мянган төгрөгийн үнэтэй зарж байна. Иргэд ихэвчлэн 250-350 мянган төгрөгийн ууц худалдан авч байна” гэлээ.

Түүний хажууд зогсоод мөн ууц зарж буй малчин “Би Сүхбаатар аймгаас ирсэн. Өвөлжилт хүнд байна. Ууцны үнэ 250 мянган төгрөгөөс эхэлж байна. Иргэд ууц худалдан авахдаа сүүл, тарга тэвээргийг нь харж байна" гэв.

Ууц авахаар сонирхон яваа нэг настай эмэгтэй “Манайх 300 мянган төгрөгт багтааж ууц худалдаж авахаар төлөвлөсөн. Тэгсэн яг сонирхсон ууц 400-500 мянга гээд их үнэтэй байна” гэлээ.

Ууц зарж буй нэгэн малчин “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас ирсэн. Хотод ирээд тав хонож байна. Одоо 20 гаруй ууцтай байна. Иргэд ихэвчлэн 250-350 мянган төгрөгийн ууц худалдан авч байна. Харин 500-600 мянган төгрөгийн ууцыг ганц нэг хүн худалдан авч байна. Хамгийн том 45 кг татаж байгаа. Иргэд ууц худалдан авахдаа сүүл, тарга хүч, хэлбэр хийцийг нь харж авдаг" гэдгийг хэлж байв.

ҮХРИЙН ӨВЧҮҮ КИЛОГРАММ НЬ 11-14 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Зарим иргэдийн хувьд ууцны үнийн судалгаа хийж, цагаан сар дөхүүлээд авбал үнэ нь буурах байх гэж найдаж байгаагаа хэлж байлаа. Өнгөрсөн жил дундаж ууцыг 250 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол энэ жил жижигхэн ууц 250 мянган төгрөгт хүрчээ.

Тэгвэл өнгөрсөн жил нэг кг нь 10-13 мянган төгрөг байсан үхрийн өвчүү өөхтэй эсэхээс шалтгаалж 11-14 мянган төгрөгийн үнэтэй байна.

Худалдагчдын хэлж байгаагаар цагаан сар болохоос сарын өмнө махаа бэлддэг. Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас гол төлөв ууц, өвчүүний мах иржээ. Орон нутгаас ирсэн малчид захын түрээсийн төлбөр гэж өдөрт 80 мянган төгрөг төлдөг байна.

“УУЦ, ӨВЧҮҮГЭЭ ИДЭХДЭЭ ЗААВАЛ ДАХИН ЧАНАЖ БАКТЕРИУДЫГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ”

Уламжлалт анагаах ухааны эмч, магистр, хоол засалч Ц. Ариунболд:

Сар шинийн баяраар ууц, өвчүүг ширээн дээр, тасалгааны температурт дөрөв хоног байлгадаг. Махан хүнсийг дулаан газар удаан байлгавал өвчин үүсгэгч бактериуд ихээр үржих таатай орчин бүрддэг. Өвчин үүсгэгч бактериуд нь өөрөөсөө маш хүчтэй хор ялгаруулдаг. Бактер их үржсэн хүнсийг идвэл бактерын хороос болж ходоод, гэдэсний салст бүрхүүл үрэвсэж хоолыг задлах, шингээх чадвар алдагдан хоолны хордлогот халдвар үүсэх эрсдэлтэй.

Мөн гэдэсний ашигтай бактерийн тэнцвэр алдагдаж хоол боловсруулах эрхтэн хямарч болно.

Тиймээс зочид гийчид явсны дараа ууц, өвчүүгээ хөлдөөгч, тагт, үүдний амбаартаа хөлдөөж хонуулаад, өглөө ширээн дээрээ тавьж бактери үржих нөхцөлийг багасгах хэрэгтэй. Мөн шинийн гурванд тавгаа хураасны дараа ууц, өвчүүгээ идэхдээ заавал ахин чанах эсвэл жигнэж бактериудыг устгаж байж идэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ddavaa 2024-01-16 202.21.107.55

Tsagaan sar yum bol bar usaar yaah ve? arhigui temdegletsgeee

Avatar

Зочин 2024-01-16 103.57.92.175

Маш адилхан зорж хийсэн модон ууц зарна. Үнэ 5000-8000 төгрөг. Муудахгүй олон жил хэрэглэнэ. Олон удаа угааж цэвэрлэж болно. Жин нэмэхгүй гэдэс ходоод өвтгөхгүй гэх мэт олон сайн талтай.

Avatar

Алба бш 2024-01-16 202.126.91.106

авахаа л байчихаад

Avatar

Нэргүй 2024-01-16 103.57.93.148

hen yugaa hedeer zarna hend hamaa bnaa, mungutein avaad munguguin tavihaal bolchih heregtei. tohirson uneern 50 zarah, undur uneer 5 g zarahuu ezen hunii medeh heregdee

Avatar

Зочин 2024-01-16 66.181.185.31

Монголчууд энэ ууц, б**в тавьдаг явдлаа болимоор юм даа. Хотын орон сууцны байшинд халуун, хадгалах нөхцөлгүй, дээр нь ил задгай тавьсан мах, боовыг нь тойрч өчнөөн хүн зочлон ирж шүлсээ үсчүүлэн ярьдаг. Хэдэн хоногийн дараа нөгөөх бохирлогдсон мах боовоо удаан хугацаанд идэж дуулгаи гэж хамаг дотор эрхтэнээ өвчлүүлдэг

Avatar

Зочин 2024-01-16 202.126.88.153

тэр үнээ нэмээд байгаа зүйлүүдийг нь авахаа болчихоочээ. авахгүй байхад л үнэ нь унана шдээ.

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.181.10

Saihan mah chanaad tavichihad l bolnoshd.

Avatar

Зочин 2024-01-16 202.126.89.239

Тэгээд авахаа больчих л доо.

Avatar

Гэрэл 2024-01-16 66.181.178.17

ингэж өөрсддөө төвөг удаж эрүүл мэндээ хохироож хүн ч бараг л хүрэхгүй ууц чанаж тавьдагаа больмоор юмаа.ядаж үнэ ханш нь амьдралаас тасраад явчихдаг юмыг аваад хэрэггүй л баймаар

Avatar

Нэргүй 2024-01-16 103.212.118.97

үнэтэй бордоогоор бордсон ууц хоол болохгүй хор л болно тэгээд баярын дараа нохойн хоол хаягдал болно хоносон мах хавдарын эх үүсвэр

Avatar

Зочин 2024-01-16 66.181.179.180

хайран мал мах. 3 хоног ширээ чимээд мууддаг мах шүү дээ. Ингэж үрэлгэн тэмдэглэдгээ болих хэрэгтэй. Цагахн сарын дараа өвчлөл хордлого эрс ихэсдэг чинь үүнтэй холбоотой

Avatar

О 2024-01-16 202.9.40.133

ууц гэж баахан өөх авч тавиад гурав хоноод хогонд хаядаг.үүнийгээ болих хэрэгтэй.ямарч утгагүй юм .

Avatar

Зочин 2024-01-16 139.5.216.186

заавал бондгор өөх тавих гээд зүтгээд яахын бэ мах чанаад тавьж болноодоо дараа тэр их өөхнөөсөө болж маш их өвчилдөг энийгээ больчвол яасын бэ монгочуудаа

Avatar

Зочин 2024-01-16 59.153.113.38

Цагаан сарыг үрэлгэн тэмдэглэдгийг болимоор, болиулмаар байгаа юм. Ууц, тавгийн б**в хоёр ерөөс хэрэггүй. Баярын дараа хаягдаад л өнгөрөх болж. Идээгээ том боовгүйгээр, дал дөрвөн өндөр чанаад буузаа жигнээд л ёсолчтхмоор . Хүмүүс нэрэлхүү, бусдыгаа дууриах дуртайдаа л өөрчлөгдөхгүй байсаар. Хүнсний хувьсгалын хүрээнд соёлч, эрүүл, зүй зохистой хэрэглээг буй болгох зорилгоор ч гэдэг юм уу ууц, б**в мэтийн илүү хэрэггүй зүйдсээс татгалзахыг төрөөс ард иргэддээ уриалчихмаар байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.185.120

үглэн хараан байж ууц авах хэрэг байна уу

Avatar

Tulga 2024-01-16 155.69.168.66

Odoo naa bayaraa jaahan uchirtai temdeglej bmaar bn. Erguu mal shig shiree zasaj uuts tavij, ail hesdeg balai erguu yumaa odoo boliosoi erguu uhernuud

Avatar

Нэргүй 2024-01-16 43.242.243.214

х***а минь зайл

Avatar

Нэргүй 2024-01-16 139.5.218.138

ene baliar uuts tavidag uye duusahgui ulam daraa daraagiin uye ni garch ireed bn daa

Avatar

y; 2024-01-16 216.38.195.74

1

Avatar

zasaglagjxsgyi 2024-01-16 216.38.195.74

@;

Avatar

CJN 2024-01-16 216.38.195.74

xsgyit

Avatar

emp gadni+ xylgaij gyilagchlylax zopilgotoi, dtxs yxaj yren taran xuisen+ galzyyxylxaichin kondoomn 2024-01-16 216.38.195.74

boxirduulsn shyrssen wor ajillyylsan, gadni xynsee zailyyl ayga US uguxgyi bgaa ni tanxaipagch xyn bodoxgyic ni. * sarih xsgydyydj OC ylcuin ;,gadni

Avatar

Нэргүй 2024-01-16 43.242.242.59

Малчид ууцаа тавина биз. Харин хотынхон мах чанаад хэрчээд тавьчихвал болно. Хамгийн гол нь бууз нь амттай байгаад бэлэг нь гайгүй байвал тэгээд л болно шүү дээ. Иргэд ууцыг огт анзаардаггүй бас гар хүрдэггүй. Тэр өөх тос идэж ходоод цөс, нойр булчирхайгаа өвтгөөд яахав гэж боддог. Социализмын үед малчдын баяр гэдэг байсан. Бөөн зарлага гаргасан дарамттай баяр болсон. Ёс төдий тэмдэглээд л өнгөрөх хэрэгтэй. Амьдрал цааш үргэжилнэ.

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.176.91

Ууц тавихаа цаашид больё та минь!!! Идэх махгүй шахам бөөн өөх! Цагаан сар өнгөртөл дотроосоо өмхийрнө!! Хайран малаа ширээний гоёл болгож хядаад байх нь буруу юм шүү!!! Хонины бүхэл махыг үе мөчөөр нь салгаж сайхан чанаад өрж тавихад хүмүүс сайн иддэг юм. Ууцыг болохоор дөнгөж хөндсөн болоод л үзүүлэн маягийн юм ширээн дээр хэвтээд байдаг биз дээ? Шоглож хэлбэл- лааны тосоор яг адилхан цутгаж хийгээд тавьсан ч болно шдээ!!

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.176.91

Япончууд Мэйжийн хувьсгалаас өмнө цагаан сарыг яг л хятадын адилаар тэмдэглэдэг байснаа 1873 онд Засгийн газрын шийдвэрээр бүр цуцлаад хаячихсан учраас Европ тооллоор 1 сарын 1-нд Шинэ жил (ёлк) тэмдэглээд л өнгөрдөг болжээ!! Тэглээ гээд япончууд сүйрч баларсан уу?! Манай төр засаг тэрэн шиг бүр цуцлах нь юу юм, харин цэгцлэх журамлах юм байна шүү!!! Хувьчиганаад шальчиганаад байлгүй, зоригтойхон шийдвэр гаргавал таарна!!!

Avatar

Нэргүй 2024-01-16 202.21.107.103

uutsnaas hun barsg iddeggui. yos bolgoj amsdag. nodlin ailuudad orohod baga zereg mah chanaad tavisan bna bilee

Avatar

Нэргүй 2024-01-16 142.114.4.253

Ер нь малчид л ууц тавиx боломжтой, бусад улс нэрэлxэж чирэгдээд xэрэггүй илүү зан

Avatar

Juju 2024-01-16 66.181.183.225

ee dee hor l bolno.Ih zov hadgalah heregtei.

Avatar

Нэргүй 2024-01-16 142.114.4.253

Өдөржин xүмүүсийн шүлсээр амтлаад шөнө нь гудамжны машиний утаагаар утаад өгөxөөр ямарч сүүл тасарxай амттай болно

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.177.222

Олон хүн ууцнаас татгалзаж бна, маш зөв
Ашгүй дээ
Олон зуун жилийн өмнөөс ширээн дээр тавьж идэх зууш нь ууц байсан байх, хөдөө монгол гэрт тохиромжтой ч бсан байх, одоо бол ялангуяа хот суурин газар элдэв зууш тавих боломжууд байсаар бхад данхар ууц тавиад муутгаад, эсвэл балкон руу гаргаж тавьж утаа тортог шингээн барин ууцтай ноцолдож суух үнэндээ буруу бнаа

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.176.91

Манайх дунд зэргийн гулууз аваад үе мөчөөр салгаад бүхлээр нь чанаад том тавган дээр атвьдаг болоод олон жил болж байна!! Ирдэг хүмүүс ч дасчаад одоо ийм л байх ёстой юм шиг ойлгодог болчихсон! Ууцыг бол үзэсгэлэн үшиг хүн халддаггүй, харин чанасан махыг бол идээд яг таардаг, ямар ч хаягдал гарахгүй, өмхийрч муудахгүй!

Avatar

Zochin 2024-01-16 202.126.89.154

zahiin muu orkuud odoo bolio udahgui ta naraas yuch avahaa bolih tsag irnee novsnuudaa ta naraas ym avsanaas tom super marketuud hamaagui deer bna za shunaliin tulamnuudaa

Avatar

Zochin 2024-01-16 202.126.89.154

zarim nastanguud arai denduu shuu huuhduudiinhee avch ugsun uuts ene teriig golj shilj ch baih shih bid mungu taridaggui sh dee

Avatar

Нэргүй 2024-01-16 66.181.189.166

ууцаар юу хийнээ зүгээр мах чанаад тавиач дээ

Avatar

Нэргүй 2024-01-16 202.126.89.49

Noууц хөдөлгөөн гаргаач амжина шүүү

Avatar

Нэргүй 2024-01-16 202.126.89.49

ууц заавал тавих албагүй үхэх нь дөхсөн хөгшин хонины ууц тавмх ер нь дэмий их настай хүн тавна биз дундаж айл тэгж дараа нь хэн чидэхгүү өөхөөр яах вэ дээ

Avatar

Нэргүй 2024-01-16 202.55.188.126

малчид төрөөс тэтгэвэр тэтгэмж хөнгөлөлт урамшуулал байнга авч байдаг нь махны үнэ өсөх үндсэн шалтгаан болдог

Avatar

иргэн 2024-01-16 202.9.47.12

цагаан сараар заавал ууц тавих шаардлага байхгүй. одоо баячуудын ууцны тэнэг уралдаан л болж байна….

Avatar

Нэргүй 2024-01-16 192.82.64.212

Жилийн жилд л ингэдэг шдээ. Наан нь бэлдэж болно шдээ юм болгонд ингэж тэвдэж тулгаж хийх юм. Авах нь аваал авч чадахгүй нь авахгүй байх хэрэгтэй шдээ. Гэрт нь ууц байхгүй байна лээ гэж хөдөөний муу сайн оркууд хуцна биз. Юм үзсэн бачка юу ч бодохгүй шдээ.

Avatar

Zochin 2024-01-16 43.228.131.242

uhsen avj chadah negen chadna biz . chuluut zah zeel hunii erh yah ni

Avatar

Нэргүй 2024-01-16 118.221.209.8

солонгост баяр болохоор хүнсний үнэ өсгөж болохгүй хуультай хатуу хяналт тавьж харин ч хямдрал их хийж хүмүүс энэ үеэр их юм авдаг шалгалт ч их хийдэг . монгол шал эсрэгээрээ ямар хүмүүс сонгооод байдын бэ

Avatar

Нэргүй 2024-01-16 202.179.27.141

Монголчуудын ач холбогдол өгдөг нь цагаан сар ууц, хөөрөг, наадам элдэв баяр аархал баярхал. Билэг дэмбэрэлээрээ бол юун азийн бар битгий хэл еврейчүүдээр зарц боолоо хийлгэх дээрээ туллаа. тэр нэг шарын шашин байна. өргөл мөргөлдөө үнэнч түвдүүд нь мөхлөө мөхлөө. их хаадын үеэс хойшхи ар урд хөршүүдийн тархинд нь суулгасан элдэв код чип үзэл баримтлалуудад хэт автаж тэгээд хүрсэн хийж сурсан өндөрлөг нь өнөөгийн монголчуудын байж байгаа царай. энэ зуун зуун жилийн тэнэглэл нь үргэлжилсээр …

Avatar

Иргэн 2024-01-16 202.21.103.226

Данагар ууц бүгдээрээ тавихаа л больчих. Аяндаа бодит хөрсөн дээрээ буугаад ирнэ. Идээ шүүс гэдгийг манайхан заавал данагар том ууц өвчүү гэж ойлгоод байх шиг. Ёслол төдий зүйл шүү дээ. Дал 4 өндөр чанаад тавьхад л идээ шүүс шүү дээ

Avatar

Зочин 2024-01-16 202.9.47.6

Хархорин захын махны худалдаачин авгай нар даварчихсэн бн лээ, махыг нь эргүүлж үзье гэхээр загнаж бариад, авахгүй хаяад явсаан

Avatar

С.С 2024-01-16 66.181.166.134

Ингэж дэгсдүүлж үнийг зохиомлоор бшш хөөрөгд л дөө….Дэнжийн мянгын болон 7 буудал дээр машинтай хөдөөний иргэд гайгүй үнээр борлуулж л байна ш дээ..Хүн өөрийнхөө хэмжээнд, хэр барагтаа таарсан үнээр авна ш дээ…Сонголт бол байна аа байна. Танай мэдээллийн сайт ямар их алдаатай бичдэг юм бэ?

Avatar

з 2024-01-16 202.126.89.132

монголчууд халуун байрандаа ууц тавьж өмхийрүүлж идэх дуртай.

Avatar

Zochin 2024-01-16 139.5.216.168

gadnaa hot duuren honitoi huduunii ailuud bgaa bishdee, helberdelgui hotiinhon bol tavagtai buhel mah tavichihad boloh yum bgaa.

Avatar

Иргэн 2024-01-16 122.201.19.99

70-аас доош насныхан бол ууц аваад хэрэггүй байх, үхрийн хэдэн хавирга чанаад л тавьчих

Avatar

Нэргүй 2024-01-16 118.221.209.8

тэр үнэн шүү . соц үед хотынхон цагаан сар хийж болохгүй болохоор 4 өндөр л тавьдаг байсан буузаа хийгээд өглөө ажилдаа явахаас өмнө золгоол болчихдог байлаа муудсан юм байгаагүй. баярыг хэт баярхаж хийх хэрэг байхгүй өөрсдөө л баяртай байх хэрэгтэй

Avatar

иргэн 2024-01-16 202.21.117.210

Авах нь аваад л авахгүй нь албатай биш шүү дээ нээг сүржигнүүлээд шогшроод байх зүйл биш шүү ууц тавьдагаа болчих хэрэгтэйн байгаам.

Avatar

Нэргүй 2024-01-16 202.70.44.46

70-аас дээш настангууд ууцаа тавь. 50-60 настангууд 5 үе, 60-аас дээш настангууд 7 үе, 50-аас доош настайчууд нь хүсвэл 3 үе таваг засна биз. 9 үеийг төрийн болон олон нийтийн арга хэмжээний үед л зас

Avatar

Нэргүй 2024-01-16 43.228.129.131

Захын наймаачин зэвсэгт хүчний хувцас өмсдөг болж дээ

Avatar

Зочин 2024-01-16 202.72.243.182

Юу гэж дэмээрээд байгаа юм бэ? :))

Avatar

Нэргүй 2024-01-16 103.80.211.124

Бараг л 1 сарын тэтгэвэртэй тэнцэхээр болжээ

Avatar

zochin 2024-01-16 202.21.115.122

ууц нтрээ болих хэрэгтэй, тэгж хавтгайруулж тэмдэглэх ямар хэрэг байнаа

Avatar

zochin 2024-01-16 47.230.49.24

Uuzaa bolyo.

Avatar

Нэргүй 2024-01-16 202.131.225.197

tg2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж