Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар паралимпийн эрхээ авчээ

Парисын олимп-2024

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар паралимпийн эрхээ авчээ

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар паралимпийн эрхээ авчээ

Олон улсын таеквондогийн холбооноос “Парис-2024” зуны паралимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчдыг зарлалаа. Үүнд Монголын тамирчин Г.Болор-Эрдэнэ (63 кг), У.Сүрэнжав (52 кг) нар багтжээ.

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нь ДАШТ-ий таван алтан медальтай, Азийн АШТ-ий таван удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлсэн бөгөөд паралимпийн наадамд хоёр дахиа оролцох гэж байна. Харин У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай ба паралимпийн наадамд анх удаа оролцоно.

Тэд “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авсан Монголын таеквондогийн анхны тамирчид болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж