Хуримтлалтай Монгол-2023 аяны ТАУН ХАУС-ын эзэн түлхүүрээ авлаа 

Хуримтлалтай Монгол-2023 аяны ТАУН ХАУС-ын эзэн түлхүүрээ авлаа 

Хуримтлалтай Монгол-2023 аяны ТАУН ХАУС-ын эзэн түлхүүрээ авлаа 

ХХБ-с жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт хөтөлбөрийн СУПЕР УРАМШУУЛАЛ болох ТАУН хаусын эзэн тодорч өнөөдөр шагналаа хүлээн авлаа.   

ХХБ өнгөрсөн хугацаанд Хуримтлалтай Монгол -2023 аянаараа дамжуулан 700 гаруй харилцагчаа 100,000₮ – 1,000,000₮ -р урамшуулж, 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулан 4 жилийн хугацаанд 5 дахь харилцагчийнхаа гал голомтыг бадраах, байр бэлэглэж байгаа нь энэ юм.  

Супер урамшууллын эзэн Ц.Болорын сэтгэгдлээс : Сайн байна уу? Би шүдний эмч мэргэжилтэй, 2019 онд Худалдаа Хөгжлийн банканд хуримтлал нээж байсан. Анх хуримтлалаа үүсгэхдээ хүний амьдралд хуримтлал зайлшгүй хэрэгтэй, ирээдүйд юу ч тохиолдсон хуримтлал миний эрсдлийг хаана гэж бодож нээсэн. Харин сая бол хуримтлал үүсгээд гадаадаар аялах зорилготой хадгалсан. Тэгээд цалингаасаа сар бүр автоматаар 100,000₮ татуулдаг Хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлэн хадгалаад ТАУН ХАУС хожсондоо үнэхээр итгэж чадахгүй байна. Нэг л өдөр ингээд надад аз тохиодог юм байхдаа гээд одоо хүртэл гайхсаар л байна. Бид хөдөлмөрийнхөө үр шимээр сайхан амьдрал цогцлоохоор зорьж яваа залуу гэр бүлийн төлөөлөл. Зуслангийн газар, зуслангийн байшин бол бидний хувьд МӨРӨӨДӨЛ шүү дээ. Гэтэл ингээд өөрсдийнхөө төлөө хуримтлуулаад, тэр нь өнөөдөр биднийг ТАУН ХАУС-тай болгочихлоо. Үнэхээр зүүд биш байгаадаа л гэж бодож байна. Та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө төлөө хуримтлуулаад ТАУН ХАУС-тай болох боломж байна шүү. Үнэхээр баяртай байна. Худалдаа Хөгжлийн Банкны хамт олондоо дахин дахин баярлалаа. 

 

 

 

Хуримтлалтай Монгол аян 2024 онд ч дахин үргэлжилнэ. Харилцагч Та 6 болон түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн, шинээр нээсэн, хялбараар хуримтлуулсан 100,000₮ тутамд урамшууллын 1 эрх авна. Энэ жилийн онцлог нь хадгаламждаа орлого нэмсэн сараас хамааран урамшууллын эрх нь 1-6 дахин ҮРЖИГДЭНЭ. Өөрөөр хэлбэл та 1-р сард хадгаламжаа 100,000₮-р нэмэгдүүлэхэд урамшууллын 1 эрх нь 6 дахин үржигдэж 6 эрхтэй болох юм.  

Хэрэв Та хадгаламжаа үүсгэж амжаагүй бол ХХБ-ны өөрт ойр салбарт хандаарай. 

ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-15 178.165.168.73

yaaj aztangaa todruuldag?

Avatar

hud 2024-01-15 202.55.188.109

hud hud zahirliih ni uyel

Avatar

Нэргүй 2024-01-15 202.126.88.123

худлаа худлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж