1,4-1,5 их наяд төгрөгөөр 12 мянган айлын орон сууц барина

1,4-1,5 их наяд төгрөгөөр 12 мянган айлын орон сууц барина

1,4-1,5 их наяд төгрөгөөр 12 мянган айлын орон сууц барина

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2024.01.15/ хуралдаж, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонхи дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын тайлбарлаж буйгаар Нийслэл энэ онд 20 мянган айлын орон сууц барих том амбицтай хөдөлж байгаа аж. Барилгын материалыг гол төлөв гадаад орноос импортолдог тул ханшийн дарамт учруулахгуйн тулд бага хүүтэй, гадаад бонд гаргах нь зөв гэж үзжээ.

Ингэхдээ Сэлбэ дэд төвийг түшиглэн 12 мянган айлын орон сууц, Баянхошуу дэд төвийг түшиглэн 6000 айлын орон сууц. Мөн дээр нь Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпораициас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд нийтдээ эхний ээлжинд 20 мянган айлын орон сууц баригдах боломжтой аж. Дэд төвүүдийг түшиглэн орон сууц барьснаар агаарын бохирдлыг 50-60 хувь, түгжрэлийг 40 хувиар бууруулах боломжтой. Саяхан Засгийн газрын гаргасан Сэнчири бонд 7,48 хувийн хүүтэй байсан. Эрэлт 13 дахин их байсан. Гадаад зах зээл аятайхан байгаа нөхцөл байдлыг ашиглаад Сэнчири бондын араас нийслэл бонд гаргах зорилго тавьсан. Олон улсын байгууллагуудын зүгээс хүлэмжийн хийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах хүрээнд бонд гаргах нь зөв” гэдэг зөвлөмж өгсөн юм байна.

Эл асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Нийслэлээс олон улсын бонд гаргаснаар Засгийн газрын өр нэмэгдэх үү, үгүй юу. 20 мянган айлын орон сууц барихад хэдий хэмжээний хөрөнгө шаардаж байна вэ” гэдгийг тодруулсан юм.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Энэ хууль батлагдсанаар гадаадад бонд гаргах гэж байгаа зүйл биш. Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасны дараа 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд нийслэлд хэдий хэмжээний орон зайд бонд гаргах вэ гэдгийг тусад нь дараа нь шийдвэр гаргаж болгож өгнө. УИХ-ын чуулган удахгүй завсарлах гэж байгаа учраас гуравдугаар сарын 15-наас өмнө Өрийн удирдлагатай холбоотой харилцаа үүсч болзошгүй. Энэ тохиолдолд Засаг дээрээ шийдвэр гаргаад явна.

Сэлбэ дэд төв ямархуу эх үүсвэрээр босгох вэ гэлээ. Газар чөлөөлөлтийг өнөөгийн батлагдсан жишиг тарифын хүрээнд 2301 нэгж талбарыг чөлөөлөөд авах юм бол 400 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Ийм эх үүсвэр гаргалгүйгээр аж ахуй нэгж, иргэдтэй Улаанбаатар хотыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах тухай хуулийн хүрээнд 4, 5 арга хэрэгжүүлэхээр хэлэлцээр эхлүүлэх гэж байгаа. Нэгдүгээрт, түрээсийн орон сууцанд оруулах, хоёрдугаарт, үйлчилгээний зориулалттай обьектоор своп солилцоо хийх, гуравдугаарт НОСК -ийн мэдэлд байгаа орон сууцаар солилцох, дөрөвт нь бэлэн үнийг нь төлж авах гэсэн аргыг хэрэглэнэ. Сэлбэ дэд төв дээр ажлын хэсэг байгуулагдаад ажил нь эхэлсэн.

Тооцооллоор 12 мянган айлын орон сууцыг 1,4-1,5 их наяд төгрөгийн хооронд барина. Үүнээс гадна хорооллын дундах зам, Сэлбэ голыг тусад нь усны нөөц эх үүсвэр хиймэл далан байгуулах усны давхар төсөл хэрэгжинэ. Төсөл 1,6 их наяд төгрөгт багтаж баригдана. Барилгын өртийг бууруулах хүрээнд хуульд заасан бусад боломжуудыг ашиглаж барина.

Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа санхүүгийн эх үүсвэр нь бүрэн шийдэгдсэн, зургийн асуудал бүрэн шийдэгдсэн, газар чөлөөлөлт нь бүрэн шийдэгдсэн байдлыг харгалзан үзнэ.

Ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр гүйцэтгэгчийг нээлттэй сонгон шалгаруулна. Гүйцэтгэгчийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс олон багц болж зарлах байх гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-15 185.220.68.182

Чөлөөт ЗЗ-ын эдийн засагтай улсад төр орон сууц барихгүй ээ. Ингээд улаан коммунистуудын зэс нь цухуйгаад, хоцрогдмол, боловсрол нимгэн нь харагдаад бдйшд. Ганц мэргэжлийн ном шагайгаад харчиж байгаач, чадахгүй бол сургуулийнхаа багш, профессоруудтай ядаж сард ганц уулзаад зөвлөмж авчихаж бай. Нэг л их бүхнийг мэддэг, чаддаг, супер улсууд.

Avatar

Зочин 2024-01-15 43.228.130.188

Энэ орон сууц барьж хүмүүсийг оруулах чинь 3-5 жилийн дараа бүтнэ. Метро барьж ашиглалтанд оруулж түгжирэл бууруулах чинь
10 – 15 жилийн дараа бүтэх ажил, хотын зам талбайн цэвэрлэгээ цас мөсний ажлаа дүүргүүд рүү бухчихаад мөрөөдөл үлгэр яриад байх болж, ажлын албаны дарга нь ажил хийдэггүй шалгадаг загнадаг хүн болж, түгжирэл утааныхаа төлөө бага боловч ажилмаар юм. Хятадаас хэдэн автобус оруулж ирсэнээ бөөн ажил гээд бодчихсон.Хотын дарга гэдэг хүн иргэдийн эсрэг ажиллаад байх юм.

Avatar

Нэргүй 2024-01-15 120.22.227.233

Гэр хорооллын дэд бүтцийг нь шийдээд өгчих.

Avatar

Өндөр байшин барьж мөнгө хийгч 2024-01-15 202.179.26.92

Харин дэд бүтцийг шийдвэл ард олон өөрөө бүгдийг хийнэ. Намын нөхдүүд байшин барьж мөнгө хийхийг л бодож бн

Avatar

Нэргүй 2024-01-15 59.153.114.19

golii ehiin orgon bolgloo geed uer bolohgui gesen ug bish shuu naan bga barilga yaah yum

Avatar

Irgen 2024-01-15 103.57.94.47

Baishin oron suuts ikh barysanaaraa uls khogjdog gui l bkhgui u ..Tegj hogjdog bsan bol Mongol uls ,ulsiin niislel Aly khediin Asian Bar uls bolchikhson bgaa .Uls ,khotiin khogjil bol sain Ded butets , Khunii khogjil , zov zokhion baiguulalttai bval Uls oron khogjdog yum gej khelmeer bna ene Tor baryj bgaa malnuudad .Oilgodog ukhan bgaa bol u ene lalruudad

Avatar

Irgen 2024-01-15 103.57.94.47

Songuuly oirtokhoor saikhan khutsatsgaakh yum daa golognuud ..Yamar ch tolovlolt gui shavaaraldaan ,chanargui kheden shirkheg betonon avs bariad ard tumnii amiig taglakh u lalruudaa

Avatar

Зочин 2024-01-15 90.188.245.29

Газар хөдлөлтөд тэсвэртэй хийцтэй л барилга баримаар бна. Япончуудаас туршлага судалмаар бна

Avatar

Нэргүй 2024-01-15 59.153.87.59

Улаанбаатарын хүн ам даацаа даахгүй байхад, дээр нь нэмээд энэ олон барилга ямар ч хэрэггүй ээ.
Түүний оронд сууришлын өөр газарт, дэд бүтэцээ шинээр хийж дагуул хотоо бодооч ээ.
Цэвэрлэх байгууламж, цахилгаан дулааны станцын хүчин чадал дийлэхгүй ээ.
Дээр нь нэмж бариад байвал.

Avatar

иргэн 2024-01-15 202.9.47.12

Нямбаатараа …..хятадын хямд, чанаргүй материалаар чанаргүй орон суууц бариад, түүнийгээ хэд дахин нугалан зарж иргэдийг шулж, мөлжиж байгаа компаниудыг яах вэ??? орон сууцны бодит үнэ 1м2 нь 2,0 сая төгрөг байхад хуучин орон сууц 3,0 сая, шинэ нь түүнээс дээш болж иргэд орон сууц авч дийлэхээ болилоо. ийм байдлаар явбал утааны талаар ярилтгүй, үлгэр болно шүү Нямбаатар аа…

Avatar

зочин 2024-01-15 66.181.160.7

Энэ МАНгарууд дандаа л өөрсдийнхөө барилгийн кампаануудыг санхүүжүүлэх тухай л толгой нь ажиллаж явах юм аа

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.185.54

наад чинь 16-20 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө байнаа

Avatar

Нэргүй 2024-01-15 202.21.107.86

yrihaas rsaashgui pizdaanuuud

Avatar

Нэргүй 2024-01-15 124.158.69.166

Газар эзэмшигчдын 65% зөвшөөрвөл бусдыг нь хүчээр хөөж барилга барина гэл үү? Сайн ч талтай, муу ч талтай.

Avatar

Нэргүй 2024-01-15 103.145.234.76

Улс барилга биш дэд бүтэц л барих ёстой. Бас гэр хорооллынхонд хувийн байшин барих зээл олгооч. Тэгж байж л энэ утаа, хөрсний бохирдол арилна. Барилгын компаниудыг дэмжлээ гээд утаа буурсан нь хаана байна?

Avatar

Нэргүй 2024-01-15 202.9.46.17

Наадхаа хөдөө, аймгийн төвүүдэд бариач ээ

Avatar

Нэргүй 2024-01-15 59.153.87.59

яг зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж