Эрээн хотод суугаа консулын газраас өчигдөр /2024.01.15/ анхааруулга, зөвлөмж мэдээллийг гаргалаа. Тодруулбал, хилээр зорчих иргэн бүрд хамааралтай ачаа тээшний хэмжээг шинэчлэн тогтоосон байна.
“БНХАУ-ын Гаалийн хууль”-ийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана. Биедээ авч явах ачааг Гаалийн хяналтаар оруулна.” гэж заасныг үндэслэн Эрээн хотын Гаалийн газар 2024 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.
НЭГ ХҮНИЙГ 30 КГ-ААС ДЭЭШ АЧААТАЙ ЭСЭХИЙГ ХИЛ ДЭЭР ХАТУУ ШАЛГАЖ БАЙНА
Хилээр зорчиж байгаа иргэдээс ямар шаардлага тавьж байгаа талаар тодруулахад, Эрээний хилээр өчигдөр гарахад нэг хүнийг 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлээгүй. Учир нь Хятадын Гаалийн тухайд хуульд хилээр нэвтрэх хүний ачаа тээшний хэмжээг заасан. Тэр заалтын дагуу хилийн ажилчид хяналт, шаардлага тавьж байгаа гэсэн.
Хүмүүс тус хуулийн заалтыг нь мэдэхгүйгээс зөрүүтэй ойлголцож, бухимдаж байна.
Нэг талаар тус заалтын дагуу хил нэвтрэхэд ачаа, тээшний зөвшөөрөгдсөн хэмжээ чухал. Ихэнх хүн ачааны хэмжээ заагаагүй гэж ойлгож овор хэмжээ их, 50 кг-аас дээш хэмжээтэй тээштэй гардаг. Харин өчигдрөөс заасан хэмжээнээс илүү тээшийг хил нэвтрүүлэхгүй хатуу шаардлага тавьж байна.
Ачаа тээшний хэмжээ хэт хэтэрснээс болж гаалийн рентген олон удаа эвдэрсэн бөгөөд хилийн зурвас болсон зузаан шилэн самбар нь ч хагарсан тохиолдолд гарсан гэдгийг зорчигчдод гаалийн байцаагч нар анхааруулжээ.
Иймд Эрээний хилээр зорчих гэж байгаа иргэд авч явах ачааны зориулалтын хэмжээнд тохируулж тээшээ бэлдэхийг Эрээн хотод суугаа Консулын газраас анхааруулж байна.
Батюув 2024-01-16 103.136.254.43
зөв 30 кг ээс илүү ачаа нэг хүнд ихэднэ биздээ
Нэргүй 2024-01-16 112.210.201.54
Наймаачин гэж хэдэн даварчихсан гарууд байна, "Өө, сайн уу, юу байна нтр гээд бие биентэйгээ очиж наалдаад урдуур чихнэ, оочирлоод 5 минут хүрэхгүй хугацааны зөрүүтэй гарах гэж яарсан, мундаг "хил" мэддэг, Монголоос өөр хэлгүй хүн гэхэд хэцүү юмнууд. Танихгүй хүнд тамхи, бараа аваад гарчихаач гэж гуйна, сүүлдээ уурлаж нтр.
Соёлтой юм шиг байж чаддаггүй юм гэхэд ядаж малнаас жоохон дээр аашилж болохгүй юу?
Алтай 2024-01-16 66.181.160.125
Ганзагын наймаа багасч дэ. Наймаа хийх ээ л Хятад багасгаж байгаа юм байна. Уг нь ийм байхад Монголд л зүгээр дэ юм хийж сурах байгаа
Д.Энхболдоо 2024-01-16 202.55.188.115
Та тун үнэн үг хэллээ бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж хэрэглэж бүр жанших хэрэгтэй ,гадагш урсах мөнгөнийхөө урсгалыг хумих,хятадын чанаргүй эд зүйлс авч эдийн засгаар хохирохгүй байх тухайлбал дотооддоо байхгүй бараа ,материал болон монголынхоо хөрсөнд ургуулсан эко хүнс ногоогоо өөрсдөө үйлдвэрлэж эхлэнэ .Иргэд ч хятадын бүтээгдхүүнийг худалдаж авахгүй бол наймаачид авч ирэхээ болино ингээд аль ² нь жигдрээд ирвэл Монгол улс "Хэрэглэгч " биш үйлдвэрлэгч орон болно .
Нэргүй 2024-01-16 66.181.161.63
юу гэж багасах вэ дээ. ачаануудаа каргогоор л явуул гэж байхгүй юу
Нэргүй 2024-01-16 66.181.176.31
монглын эдийн засагтаб нэн чухал шийдвэр гаргажээ Хятадууд
Нэргүй 2024-01-16 43.228.131.169
юун 30 кг бэ 300 -400 кг тай гарч бн лээ өөрсдөө харагдах өндөр ачаа тэрэгэнд түрээд гарах гээд аймш гиин юм болж бн лээ
ЗОЧИН 2024-01-16 122.201.23.84
Зөв зөв Навсаганалдаа л нээх ачаа чирээд гаалийн зурвас давж гүйгээ л, оочерын урдуур дайраа л байдаг оркуудад,,, зөвлөмж болсон хууль бна
ЗОЧИН 2024-01-16 122.201.23.84
Навсаганалдаал нээх их ачаагаа чирээ л гаалийн зурвасын урлуур дайраад байдаг оркуудад,,, соёлжуулах хөтөлбөр болсон хууль гаргасан байна
Нэргүй 2024-01-16 124.158.124.144
Ёстой зөв шийдвэр байна. Каргогоор ачаагаа явуулаад өөрсдөө хэрэгцээнийхээ юмыг аваад хилээр нэвтэрвэл болдог. Хил нээгээд 1 жил ч болоогүй байхад АВТОБУСНЫ ЖОЛООЧ нар, АЧАА ТӨЛБӨРТЭЙ ХИЛЭЭР ГАРГАДАГ ХҮМҮҮС гарч ирээд бусад зорчигчид ачаагаа авч явах боломжгүй, ачаагаа зөөж дуусахыг нь хүлээгээд загнуулаад зогсдог болсон байсан.
Нэргүй 2024-01-16 122.201.23.83
угаасаасаа чанаргүй бараа зөөгөөд яахын
Нэргүй 2024-01-16 185.220.68.182
Бандаашаа ч өөрсдөө хийж чадахгүй халтар оркууд Хятад барааны хүчинд л өдий зэрэгтэй яваа ш д.