Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцууллаа.
Цаг уурч Э.ДАРИЙМАА:
-Нэгдүгээр сарын 15-24-нийг хүртэлх хугацааны цаг агаарын урьдчилсан төлвийг ЦУОШГ-аас гаргалаа. Нийт нутгийн өмнөд хэсгээр ахиу тунадас орно. Маргааш буюу 16-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, цаашид ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, 18-наас нутгийн баруун хэсэг, 19-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор ирэх 10 хоногийн хугацаанд бууз, банш хийхэд хамгийн тохиромжтой өдрүүд нь 19-20-нд шилжих шөнө байна.
Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутаг, 18-нд нутгийн баруун хагас, 19-нд нутгийн өмнөд хэсэг, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсэг, 21-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 23-нд баруун аймгуудын зарим нутгаар, 24-нд ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 15-17-нд Алтайн уулархаг нутгаар, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температурын тухайд 16-нд баруун болон төвийн аймгийн нутгаар, цаашид ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Тодруулбал, Увс нуур болон дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 33-38 градус байх бол томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
Нэргүй 2024-01-15 66.181.161.43
хаха