УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хэлснээр системийн нөлөө бүхий банкууд засаглалын хямралд орох эрсдэлтэй тулжээ. Учир нь, УИХ-аас 2021 онд баталсан Банкны тухай хуулийн өөрчлөлтөөр 2023 онд багтаан Хаан, Голомт, Хас, Худалдаа хөгжил, Төрийн банкууд хувьцааныхаа төвлөрлийг сааруулж, нэг хүнд ногдох хувьцаа 20 хувиас ихгүй байх заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ч нэг л банк дээрх зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлж, бусад нь бүдэрчээ.
Тодруулж хэлбэл, Хас банкнаас бусад нь банкны хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байх заалтыг хэрэгжүүлж чадаагүй байна.
Уг нь системийн нөлөө бүхий таван банк нь хувьцаагаа олон нийтэд арилжаалснаар 473 тэрбум төгрөг босгож, 70 мянган хувьцаа эзэмшигчтэй болсон эерэг үзүүлэлт байгаа ч банкны эздийн төвлөрлийг сааруулж чадаагүй.
Анх дээрх төсөлд “банкны нэг хувьцаа эзэмшигчийн хэмжээ 20 хувиас ихгүй байна” гэх заалтыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай” гэдэг саналыг төв банкнаас өгч, тусгасан байсан ч УИХ-аар төслийг хэлэлцэн, ажлын хэсгээр боловсруулах шатанд хугацааг урагшлуулж, 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд багтаан хэрэгжүүлэх болгон өөрчилсөн юм байна. Нэг ёсны хууль тогтоогчид эдийн засгийн нөхцөл байдлаа зөв тооцоололгүй хугацааг бачуу тавьсан нь 2026 он болгон сунгахаас аргагүйд хүргэжээ.
Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Банкны тухай хуулийн хэрэгжилтийг сунгах тухай хуулийн төслийг дэмжсэн байна.
Уг төсөлд банкны хувьцаа эзэмшигчийн төвлөрлийг 20 хувиас ихгүй байх зохицуулалтыг 2026 он болгож заасан төдийгүй нэг хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй гэсэн заалтыг хасахаар тусгажээ.
Учир нь, олон улсын байгууллагууд “энэ заалт нь хөрөнгө оруулалтын бодлогуудтай зөрчилдөж байна” гэдэг анхааруулгыг өгсөн аж. Тиймээс бүлэг гадаадын хөрөнгө оруулалтыг татах, банкны төвлөрөл болон зээлийн хүүг бууруулах шаардлагын үүднээс нэг хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.
Уг төслийг Засгийн газар хэлэлцсэн ч санал өгөөгүй, бүлгээр хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Гэвч УИХ-ын намрын чуулган завсарлахаас урьтаж, парламент дээрх төслийг баталж чадахгүй нь тодорхой болоод байна. Үүнээс шалтгаалж, УИХ -ын хаврын чуулган эхэлж, дээрх хуулийн төслийг баталтал арилжааны банкууд нь “эздийн шийдвэрийг дагах уу, хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг дагах уу” гэдэг нь тодорхойгүй үлдэж буй юм.
Өнгөрсөн хугацаанд системийн нөлөө бүхий таван банкнаас дөрвийнх гаргасан хувьцааны ханш унаж, зөвхөн Хаан банкны хувьцааны ханш л анхны зарсан үнэ дээрээ хэлбэлзэх болсон байна. Банкуудын хувьцааны ханш унасан шалтгааныг учир мэдэх хүмүүс нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн. Хоёрдугаарт, банкны хувьцаа авснаас банкинд мөнгөө жилийн 12-13 хувийн хүүтэй хадгалуулах нь ашигтай тул хувьцааны үнэ унахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Харин төв банкны ерөнхийлөгчийн зүгээс хэд, хэдэн шалтгаан нөлөөлсөн гэж тайлбарлаж буй юм. Нэгдүгээрт, Монголын хөрөнгийн бирж жижигхэн. IPO хийхэд хоёр төрлийн хөрөнгө оруулагч орж ирж хувьцаа авдаг. Нэг нь удаан хугацаанд стратегийн хөрөнгө оруулагч болоод банкны хувь эзэмшил аваад явах, үнэ өссөн дүнгээр ашиг олдог. Нэг хэсэг нь ороод дамлаад гараад явдаг. Гарч явж байгаа хувьцаа эзэмшигч үнээ буулгаад зараад явдаг.
Мөн нэг том шалтгаан нь таван том банк зэрэг шахам IPO хийсэн. Эхний банкны хувьцааг авчихаад зараад, дараагийн банкны хувьцаанд оруулна гэсэн хүнд хугацаа нь ойр байсан учраас түвэгтэй болж, түрүүлж хувьцаа гаргасан банкны хувьцааны ханш түлхүү унасан.
Өөр нэг шалтгаан нь Монголын хөрөнгийн бирж бага. 470 тэрбум төгрөгөөр хувьцаагаа босгоод таван банкны актив хөрөнгө нийт хөрөнгийн захын үнэлгээ болоод ороод ирэхээр хөрөнгийн зах өөрөө гурав дахин өссөн. Том өсөлтүүд нь зогсож эхэлсэн. Тиймээс Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкууд ярилцан, энэ онд багтаан Хонконг, Токиогийн хөрөнгийн бирж рүү IPO гаргах бэлтгэл хангахаар шийджээ.
Гэвч банкуудын хувьцааг олон улсын хөрөнгийн бирж рүү гаргана гэдэгт эргэлзэх хүн олон байна.
Уг нь банкууд хувьцаагаа олон нийтэд арилжаалж, 70 мянган хувьцаа эзэзмшигчтэй болж, 470 тэрбумаар үндсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн сайн үзүүлэлт байгаа ч эдийн засгийн нөхцөл байдал амаргүй сорилтуудыг тулгаж буй аж. Тухайлбал, банкны үндсэн хөрөнгө нэмэгдсэн нөхцөлд зээл гаргах бололцоо нэмэгддэг. Гэвч төв банкны бодлогын хүү өндөр байгаа нөхцөлд арилжааны банкуудын зээлийн хүү өндөр тогтохоос аргагүйд хүргэж буй нь эргээд эдийн засгийг боомилж буй юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-01-15 202.55.191.130
Goy
Нэргүй 2024-01-15 180.232.124.154
МАН тэнэгүүдээ, наад банкууд чинь та нарын балгаар хууль зөрччихөөд байна!!!!
Нэргүй 2024-01-15 202.126.88.98
ХХБ, Хаан, Хас ноогдол ашгаа өгнө үү! Төрийн банк , Голомт шиг л байл да
Нэргүй 2024-01-15 124.158.69.166
Чааваас, жонхуу хүүк ….. нтр засаг барьсан юм чинь ийм л үр дүн гарна, гайхаад хэрэггүй гэнэ. Харанхуй хулгайч нар шүү дээ гэж санхүүчид хэлдэг. Хятад улс нүүрс их хэмжээгээр импортлоогүй бол манай эдийн засаг элгээрээ хэвтэх байлаа гэжийнлээ, манай э/засагчид.
зочин 2024-01-15 59.153.112.163
Монголын 100-ны шилдэг луйвар
зочин 2024-01-15 59.153.112.163
Төр засаг, Улс нь иргэд ээ нээлттэйгээр хууран мэхэлсэн маш том луйварын хэргийн жишээ юм бишүү. Олон улсын банкны холбоо, ФАТФ-т нь өгч шүүхээр шалгуулья. Яг ийм бодит жишээ дээр л сөрөг хүчин арга хэмжээ дуугарахгүй бол тэд бас хамтарсан гэсэн үг.Энэ хэдэн тербумын цэвэр луйвар .
Нэргүй 2024-01-15 202.9.40.185
бүх салбар нь дампуу балай улс! ямар хүмүүс яаж ажиллаад байна аа бүр нэг хог
зочин 2024-01-15 59.153.84.210
системийн 5 том банкны 3 -ынхны ард нь нөгөө Женко чинь атгасан бдаг шүү , Хас банк жижиг ч гэсэн Монголын хамгийн цэвэр сайн засаглалтай банк даа.
Нэргүй 2024-01-15 66.181.187.87
mongo hevlehee zogsoogood bodlogiin huugee buuruulj bolno. tegvel zov goldril bolno.
йыбөйыбө 2024-01-15 122.201.20.194
н**ш, тэгвэл банкнууд хувьцаа гаргаагүй, хуурамч хувьцаа гаргаад зарчаа юу , нээрээ ард түмнийг хулхидах юм даа
сс 2024-01-15 192.82.64.227
яаж ч бодсон 10%-ийн хувьцаанаас авдаг нь иргэдийн буруу, нээлттэй хувьцаат болж байгаан бол шууд 100% бүх хувьцаагаа иргэдэд борлуулах ёстой
Нэргүй 2024-01-15 202.55.191.130
yagaad?