Ц.Бямба-Отгонд цол нэмэх санал ЕТГ-т ирээгүй гэв

Ц.Бямба-Отгонд цол нэмэх санал ЕТГ-т ирээгүй гэв

Ц.Бямба-Отгонд цол нэмэх санал ЕТГ-т ирээгүй гэв

Сүүлийн жилүүдэд үндэсний баяр наадамд түрүүлсэн бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрэх нь ихэссэн. Энэ жилийн баяр наадмын төрүү бөх М.Бадарчаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь А, Б сорьцоороо батлагдаж нотлогдсон билээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо есдүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул түүний бүх давааг хүчингүйд тооцож, арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсэн. Гэвч өдийг хүртэл Ерөнхийлөгч зарлиг буулгаагүй яваа. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатараас тодрууллаа.

Тэрбээр, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ц.Бямба-Отгоны цолтой холбоотой асуудал манай дээр орж ирээгүй гэлээ.

Солонгост өөрийн биеэр очиж, Б сорьцоо шинжлүүлсэн гэх М.Бадарч Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрт хандсан. Түүний хандах болсон шалтгаан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бөхийн комисс шинжилгээ авах үеэс эхлээд зарлах хүртлээ процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа юм.

Ямартай ч одоог хүртэл улсын их баяр наадмын түрүү бөхийн цолны асуудал Ерөнхийлөгчийн тамгын газарт очоогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-15 114.136.219.194

Энэ хэдэн халтар бөхчүүд унчихаад унаагүй сэргээш хэрэглэчихээд хэрэглээгүй үнэн юм үгүй шалчгинасан бааснууд шүү

Avatar

Зочин 2024-01-15 43.228.130.188

Наад нөхөрийг чинь Шилийн голд очоод шалны алчуур болсон гээд бөхчүүд яриад бн шүү

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.191.71

Бадарчыг зүгээр зайлуулаач

Avatar

Нэргүй 2024-01-15 59.153.115.45

өмнөх булхайнуудыг нь дэлгэ! double standard-ийг халж, шийтгэлээ шударга оноо! 2010 оноос хойшхи бүх шөвгийн үнэн бодит хариуг ил болгоо!

Avatar

Зочин 2024-01-15 103.57.94.247

Хор идэж, ард түмнээ хуурч, асар их ашиг орлого олдог бөхчүүдийн энэ тэнэглэлд цэг тавих хэрэгтэй байх. Процессийн алдаа байлаа гэхэд Бадарчийн шээс Бадарчийн л шээс байх.

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.188.13

Процессийн алдааг засахаар шинжилгээний хариу өөр болохгүй ш дэа ! Үхэрүүд өөрсдийгөө хуураад л………

Avatar

Нэргүй 2024-01-15 139.5.216.103

Порцесийн алдаа гарсан учир дунд нь яасан ч байж болно гэсэн үг

Avatar

зочин 2024-01-15 103.212.117.245

Ганц нэг бөх дээр илэрсэн допинг шийдэх амархан, гэхдээ энэ нь жил бүр үргэлжлэн гарах болно. Үүнийг шийдэхийн тулд будлианы эзэн Хатанбаатар эмчийн тэргүүлсэн Допингийн үндэсний төвийн үйл ажиллагааг маш сайн болгож шинэчлэх хэрэгтэй. Тэгээд ч үндэсний бөхөөс нэг их допинг энэ тэр шинжлэх хэрэг байгаа юм уу даа. Сумод шинжилгээгүй болоод л хөгжөөд л байна шүү дээ

Avatar

Нэргүй 2024-01-15 124.158.120.50

Оюунболдыг яагаад хассан юм бэээ, адилхан л хаслдаа

Avatar

Нэргүй 2024-01-15 202.179.26.184

ямар нь цолоо нөхөж аваад ямар нь зүгээр үлддэг юм бэ 5 даваанаас эхлээд энэ гайд унасан болгон цол чимэг ахих ёстой

Avatar

Шудрага 2024-01-15 203.17.23.197

Бусадтай нь адил шийдвэрлэ. Санаатай осол гаргаж баахан эм тариа хийлгэчихээд өөрийгөө аврах гэж байгаа юм шиг санагдаад байна шүү

Avatar

зочин 2024-01-15 66.181.177.200

Үндэсний спорт мөн л юм бол цолыг хүчингүй болгож тодорхой арга хэмжээ авах ёстой.

Avatar

Нэргүй 2024-01-15 202.126.89.39

эргүү бөхчингүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж