Нийтийн тээврийн шинэ чиглэлтэй ТАНИЛЦ

Нийтийн тээврийн шинэ чиглэлтэй ТАНИЛЦ

Нийтийн тээврийн шинэ чиглэлтэй ТАНИЛЦ

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд энэ онд 600 автобусны татан авалт хийж байгаа. Автобусны тоо нэмэгдэхийн зэрэгцээ нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлээд буй. Тэгвэл энэ сарын 20-ноос буюу ирэх Бямба гаригаас нийтийн тээврийн автобуснууд шинэ чиглэлээр үйлчлэх аж.

Тодруулбал, хот дундуур сүлжэн явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 100 гаруй чиглэлд 1017 автобус явж байна. Дахин төлөвлөлтөөр тус чиглэлүүдэд өөрчлөлт орж, уртын болон тойрог, богино, хот орчмын гэсэн үндсэн чиглэлүүдэд нийт автобусыг хувааж гаргахаар төлөвлөжээ. Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд мэдээлэл хийхдээ энэ талаар танилцуулсан бөгөөд нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгах зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатайг онцолсон юм.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний 1017 автобусаар өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчдод үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэдэг байна. Арванхоёрдугаар сарын 25-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, өөрчлөлт оруулахаар болсон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-ЖАЙКА олон улсын байгууллагын 2007 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын нийт иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог гэсэн судалгаа гарсан. Тэгвэл өнөөдөр нийслэл хотод суурьшин амьдарч буй нийт иргэдийн 30 хүрэхгүй хувь нь нийтийн тээврээр зорчиж байна.

Зорчилтыг сайжруулж, иргэдийн нийтийн тээврээр зорчих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үе шаттайгаар төлөвлөгөө гарган боловсруулж байгаа.

Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих төлөвлөлт боловсруулсан бөгөөд автобус хоорондын хүлээлгийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон.

Бусад өөрчлөлт орсон чиглэлийн мэдээллийг энд дарж харна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
72
БурууБуруу
33
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

74 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

О.Батмаа 2024-01-15 66.181.168.8

М:2 чиглэлийн "Зунжин-Сүхбаатарын талбай" чиглэлийн маршрут баруун зүүн эргэлтгүй шулуун явж байгаа тул хотын төвөөс хойшоо чиглэлд болон зуслан явдаг хүмүүст маш тохиромжтой, автобус удаан хүлээхээргүй, цаг хугацаа маш хэмнэсэн маршрут болсон байсан. Гэтэл саяхнаас энэ чиглэлд өөрчлөлт оруулж, хотын төвөөр явахдаа Багшийн дээдээс Цэцэг төвөөр тойруулж явуулдаг болсон нь түгжрэлд илүү их гацаж, хугацаа алдаж байна. Иймд Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл шулуун явуулдаг болгож өгнө үү?

Avatar

Нэргүй 2024-01-15 202.21.114.197

Odoo jinhene utgaar n tugjirch udur bolgon 0 zogsolt uusgeheer shiidsen bololtoi. Ydaj zuv kinogoo olj uzeech …baatraaaaaaa

Avatar

Энхзул 2024-01-15 202.55.188.87

Манай гэрээс 3 чиглэл 3уулаа өөр зүг явдаг байсан бол одоо 2 чиглэл 2уулаа Нарантуул руу явдаг боллоо маш бухимдалтай байна хэвийн болго

Avatar

Иргэн 2024-01-15 59.153.112.251

Зүгээр хүн ихтэй байдаг чиглэлүүд дээрээ автобусны тоогоо нэмээд болчих зүйл дээр Хүн явахгүй шахуу баахан чиглэл нэмээд Хүн ихтэй байдаг чиглэлүүдээ холион бантан болгоод хаячихсан байх юм Автобусны чиглэлүүдийг хэт ойрхон байлгахаар дамжин суулт нэмэгдэнэ штээ Тэглээ гээд Зорчигчдийн тоо багасахгүй Дамжин суух автобусандаа бүгд чихээд багтахгүй илүү төвөгтэй илүү хүртээмж муутай илүү их цаг үрж байна штэ Жаахан бодлоготой судалгаатай үр өгөөжтэй ажил хийж чадахгүй бол битгий хийж байлдаа

Avatar

Иргэн 2024-01-15 202.126.90.109

harin tiin. ymarch bolowsrol medleg, yumiig ergetsuulj bodoh uhaan er ni algaa. Shiidwer gargaj bgaa udirdlaga ni ch ter door ni ajillaj bgaa yumnuud ni bugd 1,1 dargiin shahaagaar orj irsen bolowsrolgui yumnuud

Avatar

Иргэн 2024-01-15 202.21.109.7

57 Улаан чулуут-МУИС чиглэлийг сэргээж өгөөч ээ. Оюутнуудын ганц унаа ш дээ. Ямар ч амьдрал мэдэхгүй, төрийн дээрэмчид ээ

Avatar

Байхгүй 2024-01-15 59.153.114.13

Юу шаацгаагаад байгаа юм бэ

Avatar

Idk 2024-01-15 66.181.184.85

Зуслангийн автобусыг явуулж өгөөч Гүнтийн зуслан руу ямар автобус явж байгаа юм бэ Өмнө зөндөө явдаг байсан шдээ ЗҮ:1-г гээд

Avatar

Хүн 2024-01-15 202.55.188.45

1111 рүү залгаж саналаа өгөх юм байна шүү хүмүүсээ 2.1 хүртэл санал авна гэж байна

Avatar

Зочин 2024-01-15 66.181.161.239

маршрутаа сайн хянаж байж гаргахад яадаг юм бэ?
ядахдаа шинэ апликейшн яасан юм бэ?

Avatar

Зочин 2024-01-15 66.181.161.239

бөхийн өргөөний буудал гэж байхгүй юм уу
зүүн 4-замаас үйлдвэр кабинет эргэж ордог автобус байхгүй байна шүү дээ

Avatar

зочин 2024-01-15 66.181.161.42

яармагийн эцсээс шууд төв рүү орох чиглэл байхгүй юм уу. ямар заваан жонхуурсан юм хийгээд бгаа юм бэ. оюутан хүүхдүүд хичээл сургуульдаа явахад бүр хэцүү болгочихлоо ш дээд😡😡😡

Avatar

отог 2024-01-15 43.228.130.65

автобусаар явах бүүр хэцүү болсон байна 3р хороололоос 4-нь замруу явах яамарч чиглэл байхгүй болсон байна хотын төвөөс хороолол явах чиглэл байхгүй болсон байна болимоор юум аа энийгээ

Avatar

qwerty 2024-01-15 202.131.239.196

Zozo mashaan avj tugjreld nemerliido. BUS – r yvah hudarsan ym bn.

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.182.106

3,4 дугаар хорооллоос 1, Халдварт орох автобус бна. уу?

Avatar

Нэргүй 2024-01-15 103.57.93.71

нисэхийн автобус хэвэндээ юм уу

Avatar

Зочин 2024-01-15 66.181.161.139

үгүй ээ яармаг л ордог болчихож.

Avatar

Шийдэл хэрэгтэй бна 2024-01-15 202.126.88.70

Энд тэндэхийн буудал дээр нэг л их шамбааралдсан хүмүүс болох нь ээ . Хүмүүсийг яасан ч их буулгаж суулгаж зовоосон маршрут вэ зарим газар луу нэг автобусаараа л явчихмаар бна шүү дээ. Ард иргэдээ зовоож ханахгүй юм аа .

Avatar

Сурагч 2024-01-15 59.153.115.9

Нарны зам, 13-р хорооллоос 3,4-р хороолол руу явах нэг ч автобусны чиглэл алга. Дүнжингараваас 49, 51 номерын автобусанд сууж 3,4-р хороолол ордог байсан, одоо аль нь ч алга. Яаж хичээл сургуульдаа явах ёстой юм бол оо, Нямбаатар ахаа! Мөн 65, 32 номерын автобусанд сууж хичээлдээ явдаг байсан оюутан ах минь ч суух автобусгүй болсон байна. Хуучин чиглэлүүдээрээ явуулах боломж байхгүй юм уу? Хичээлдээ явах аргагүй боллоо!!!

Avatar

Лхагваа 2024-01-15 66.181.180.154

Зайсан- цамбагарав, Зайсан- 120 гэсэн 2 чиглэл байх юм.

Avatar

Нянбаатар 2024-01-15 202.170.68.162

Офицерээс 120, мишээл экспо чиглэлд явдаг байсан хүмүүс яаж явах юм бэ? ёстой нэг тэнэг юм бодох чадваргүй эргүү нь мэдэгдэж байхгүй юу? би лав хувьдаа 2 машинтай болох зорилт тавих минь хуучин автобусаар зорчоод болоод байсан ийм тэнэг байхад би лав автобус хайж буудал буудал дээр дамжаад явдаг амьтан гэж хаана байхав дээ, улам л амьдрахад хэцүү болгоод байх юмдаа

Avatar

БИ БИ БИ 2024-01-15 66.181.189.125

Шинэ маршрут юм уу рууёих дээрээ нэмнлтээр гарч байгаа маршрут юм уу.Нисэх Яармагийн маршрут нь яасан бэ.Түгжирдэш гэнд бүр автобусгүй болгочиж байгаа юм уу

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.161.97

Y)

Avatar

Тунгалаг 2024-01-15 202.55.188.122

заавал өвөл хийх шаардлага б.а уу

Avatar

Зочин 2024-01-15 202.126.88.119

Ногоон нуур 4 дэлгүүрийн хооронд зогоол урт бна дунд нь нэг зогоол байхад зүгээр мөн сансраас 3 -р сургууль руу эргээд ногоон нуур руу эргэх автобус байдаггүй учир нь тэнд хороолол хотхон их барьж бна .

Avatar

Нэргүй 2024-01-15 103.57.93.83

богинын автобусанд суугаад 4 удаа нь будаа болно хөгчүүлээ яах вэ тухайн үёдээ юмаа хийгээд тушаадагаа тушаасан улсуул шшү

Avatar

Нэргүй 2024-01-15 103.57.93.83

бүр дампуурч гүйцлээ наад шоовуугаа боль

Avatar

Нэргүй 2024-01-15 139.5.219.107

хаанаас ойрхон дамжих чиглэлээ л олох хэрэгтэй юм бишүү 4 удаа суух эрх гэдэг чинь дөт хэсэгтээ дамжин суух хэрэгтэй л болох байх 1 чиглэлд суугаад тойрч явах бүтэн тойрч явах завтай хүн байхгүй.Сандал дээрээ унтаж явдаг хүмүүс сэргэг байх хэрэгтэй шүү.

Avatar

НЯНБАКТЕРИЙН ТЭНЭГЛЭЛ. 2024-01-15 59.153.86.85

7н буудалааас бөмбөгөр худалдааны төв. баруун 4 зам .хороолол гэх мэт газрууудруу яаж явах болж бнаа.Энэ бол Нян бактерийн тэнэглэл.

Avatar

Нэргүй 2024-01-15 202.126.89.158

чи болон чам мэтийн тэнэг хүмүүс хотоос зайл

Avatar

Eserguutsel 2024-01-15 202.9.46.183

bolio 5n shart tertee tergui nil tugjrel tegeed iim olon chigleliin etsesiin zogsool boluul 5n shar buur boglorono…. vagon yavahaar altantariia mah martkerruu orohoos bolood 5n sharaas bolood tov zam ni 0 zogsolt boldog baij bodoltoi yum hiihed yadiin tegeed avtobuanuudinh ni ihenh ni buuh kart unshigch ni ajilladaggui tegeed olon damjihaar humuus yaah bolj bna arai heterhii yumaa oorsdoo avtobusaar yavj uzeegui yavdaggui bolohooroo meddegguimuu haashaa yum

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.190.27

Энэбишийн өргөн чөлөө дундуур Шархад-Гэмтлийн эмнэлэг гэсэн ганцхан маршрут бгаа юм уу? Бид чинь УБ-т бгаа биз дээ?

Avatar

Нэргүй 2024-01-15 103.80.211.187

Буудал болгон дээр маршрутыг байршуулаарай

Avatar

Шинээ 2024-01-15 66.181.189.243

нийт 74 чиглэл байна.Офицерээс Зайсан 120 мянгатын чиглэлийн автобусанд сууж ажил сургуульдаа явдаг хүмүүс яах юм бол???Тэр чиглэлийг маршрут байхгүй байх юм???

Avatar

Зочин 2024-01-15 66.181.189.243

баянзүрх дүүргээс их Монгол хороолол 32б, 65 гээд 2 чиглэл байдаг тийшээ ямар ч чиглэл алга байх юм??

Avatar

Энхтайван оросоор бол за мир юум шүү хө 2024-01-15 103.57.95.184

өөр бүүр баларсан офицер 120 алга одоо яах болж бна хө

Avatar

Зочин 2024-01-15 124.158.68.254

Дүнжингарав зах болон Нэг цэгийн үйлчилгээний төвөөс яаж хотын төв орох бээ
Үйлчилгээний төвөөё урдуур ГАНЦХАН чиглэл байна.
ХОТЫН төврүү яаж явах бээ

САЙН БОД ТООЦ АМЬДРАЛД НИЙЦҮҮЛ

Avatar

Зочин 2024-01-15 43.242.241.248

шархадны эцсээс таван богдруу хичээлдээ явдаг хүүхдүүд 3 дамжиж байж очих юм байхдаа. өглөө очиж амжихуу. юун тэнэг маршрут вээ

Avatar

Зочин 2024-01-15 45.117.32.4

Нямбатараа учир нь олдохгүй юу хийгээд хачин ваа н**ш гэж

Avatar

Zochin 2024-01-15 103.57.93.27

Улаанбаатар хотын дарга ямар мэргэжлийн байх ёстой вэ. Хууль хүн бол хуулийнхаа нүдээр л харна биз дээ.

Avatar

Нэргүй 2024-01-15 202.9.40.173

3,4-р хорооллын чиглэл маш их хүн зорчдог шүү, гэтэл энэ чиглэл хаана ч алга! 6- р бичил хорооллын иргэд дандаа баруун чиглэл, ТЭЦ-3, баруун тойрог Сонгинохайрхан руу зорчдог гэж хэн хэлээд байгаа ви бэ? хэн ч тийшээ явдаггүй шүү. Тэнэг маршрут бна. гэр хороолол СХЛ-т зориулсан бна. маш их дамжилж х йсэн нь завшсан мөнгөө иргэдийн халааснаас гаргар арга зохиожээ!!!

Avatar

Нэргүй 2024-01-15 202.126.88.170

бусад чиглэл гэж байна ийм хөлдүүчүүдийн авирт нийцүүлэх хэрэггүй

Avatar

chigleluudiig bugdiig ni rouulaarai 2024-01-15 122.201.20.194

ened uzuulsen chigluluud hagas ni baina shvv. buten oruulaarai

Avatar

Нэргүй 2024-01-15 202.9.46.197

УНШИХ ЧАДВАРТАЙ Л БОЛ ҮГ ҮСГИЙГ НЭГ БҮРЧЛЭН АНХААРЧ ОЙЛГОЖ УНШААРАЙ , ХҮМҮҮСИЙН ТАЙВАН БАЙДАЛД БҮҮ САДАА БОЛООЧ ЭЭ … УНШ УНШ УНШ БАС ДАХИН САЙН ОЙЛГОЖ УНШ … зарим нэг хачин хүмүүсийг дээ …

Avatar

Нэргүй 2024-01-15 149.50.35.212

Би монгол хүн биш гэхдээ энд нэг юмыг бичье. Би маш олон орноор явж байсан. Гэхдээ Энэтхэгээс өөр ийм олон хүнтэй нийтийн тээвэр үзээгүй. Энэтхэгийг монголтой харьцуулах аргагүй.

Avatar

Нэргүй 2024-01-15 202.126.88.72

1 р хорооллоос яармаг явах чиглэл хуучиндаа огт бхгүй шинэдээ ч тусгаагүй бна

Avatar

Зочин 2024-01-15 59.153.115.97

Ёстой толгой эргүүлсэн юм болж. 3-4 р хороололын хүмүүс хотын төв рүү яаж орох юм болж байна? Энэ шинэ маршрут гэдэгт чинь ороогүй болохоор манай хороололынхон дүүжин тээврийг хүлээх юм бодов уу ?!

Avatar

туяа 2024-01-15 202.179.24.8

баян монгол 3-4 хороолол гэсэн маршрут гаргаач маш олон хүн зорчдогшүү ривер гарден цэцэг төв 3,4 хороолол гэсэн чиглэл байсан хаачиваа

Avatar

Нэргүй 2024-01-15 202.9.41.20

Мэдээллийнхээ гарчгийг ухаач!!!!!Шинэ чиглэл!!!!гэж байгаа биз дээ Хэрэлдэх, шүүмжлэхийн донтонгуудаааа!!!!!!

Avatar

G 2024-01-15 139.5.217.240

хуцахгүй дамжаад суулдаа та нарт таалагдах гэвэл 3000 автобус явах болно

Avatar

Нэргүй 2024-01-15 202.55.188.87

Хуучнараа байлгах хэрэгтэй л гэж байна

Avatar

Нэргүй 2024-01-15 103.212.119.129

офицeруудын ордон дээрээс олон чиглэл салж байхад ордон орох автобусны чиглэл цөөн байна чихэлдэж багтахгүй юм хийж дэ,засаарай.

Avatar

munkhuu 2024-01-15 76.220.53.62

Вокзалаас төв зам руу ордог 1 ч шугам алга, баруун тийш ч зүүн тийш ч алга, их тойруугаар тойрч зүүн 4 зам орж байна, өөр юу ч алга. Урд хойноос суудал ирэх явахад заавал ачаа чирээд дамжиж явах юмуу, ямар автобусанд сууж үзээгүй мал нь зохиосон юм бэ

Avatar

Иргэн 2024-01-15 66.181.189.94

Автобусны бүх зогсоол дээр явдаг чиглэлүүдээ бичиз зоогоочээ эргүү удирдлагуудаа!

Avatar

Нэргүй 2024-01-15 202.9.41.20

Ажил дөнгөж эхэлж байна эргүү минь,!!!!!!! Хошуу дүрэхээр хуруу нэмээд очиж хий!!!!!!Их ажилд нь тусал!! Эргүү минь

Avatar

Зочин 2024-01-15 66.181.189.94

Хүмүүсийн явдаг чиглэлүүдийг үгүй болгосон баына Гэр хороололынхонд зориулж гаргасан маршрутууд байна Хотын төвийн чиглэлүүд хайчсан юм бэ?

Avatar

Нэргүй 2024-01-15 202.9.41.20

Гарчгаа уншаач!!!!!!Хэрүүлийн донтон гуай

Avatar

Нэргүй 2024-01-15 202.55.188.93

Хуучин чиглэл хэвээрээ наадах чинь зөвхөн шинээр нэмэгдэж байгаа автобус уншаад ойлгохгүй байгаа юмуу?

Avatar

NO G 2024-01-15 66.181.180.153

хуучин 101 чиглэл байсныг болиод 74 болгосон гээд наад маршрут зохиосон тэнэгүүд чинь яриад байна

Avatar

Нэргүй 2024-01-15 202.55.188.87

Хуучин чиглэлүүд бараг бүгд алга даа

Avatar

34 2024-01-15 202.21.107.6

3, 4-р хорооллынхон хотын төв рүү яаж орох учрыг нь олсонгүй. Бүр автобусны чиглэл ч алга. 1 байгаа нь Шархад руу явна үгүй бол Гэмтлийн эмнэлэг орох нь. Шууд галзуурах, үгүй бол гэмтэх юм байна

Avatar

оюутан 2024-01-15 139.5.218.80

МУИС, МУБИС-ийн чиглэлийн оюутнууд явдаг Маршрут 49 хотын төв, Энх тайвны ӨЧ-ний түгжрэлд нөлөөгүй, явуулж өгөөч

Avatar

Зочин 2024-01-15 133.106.241.142

Хэт холын эргэлтүүд байна. Одоо 2000-аад оны эхэн үе биш шүү дээ. Замын түгжрэл, зорчигчдын ачааллаа тооцож илүү богино эргэлтээр олон чиглэл явуулахгүй бол нийтийн тээврийн үйлчилгээнд ямар ч өөрчлөлт гарахгүй. Шууд 5 шар – Оф. ордон гэхийн оронд 5 шар – Талбай, Талбай – Оф. ордон гэсэн богино эргэлтүүд явуулах нь өөрчлөлт бий болгох байх.

Avatar

Нэргүй 2024-01-15 139.5.216.172

3, 4 -р хороолол руу ямар автобус явах юм бэ. Мөнгөн завьяагаас орой автобус ирэхгүй их хүлээлгэж байгаа даа. Хорооллын эцэс гээд Ард кино театр, Мөнгөн завьяа гээж богино тойргоор хийгээчээ.

Avatar

Зочин 2024-01-15 66.181.187.197

Урт цагаан, 100 айлыг нь нураадаг шиг удахгүй хотын төлөвлөлтөнд оруулж 40, 50 мянгат гэгчтэй нь 40 жил болчихсон 1, 3, 4-р хороололыг нураавал таарна.

Avatar

зочин 2024-01-15 59.153.114.213

III-IY ХОРООЛЛЫН ЧИГЛЭЛД АВТОБУС БАРАГ ЯВАХААРГҮЙ БОЛСИЙН БИШҮҮ!!!
ЯМАР ҮМБҮҮ ТОЛГОЙТ НЬ ИЙМ МАРШРУТ ЗОХИОДОГ БАЙНАА.
САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ ГЭГЧ БОЛСОН БНА.

Avatar

Зочин 2024-01-15 66.181.187.197

Урт цагаан, 100 айлыг нь нураадаг шиг удахгүй хотын төлөвлөлтөнд оруулж 40, 50 мянгат гэгчтэй нь 40 жил болчихсон 1, 3, 4-р хороололыг нураавал таарна.

Avatar

зочин 2024-01-15 202.55.188.93

Хуучин чиглэл хэвээрээ явна наадах чинь зөвхөн шинээр нээгдэж байгаа чиглэлээ

Avatar

Иргэн 2024-01-15 202.21.99.70

Өвөр согоотын автобус 7 буудал хүртэл явах юм байна. Тэгээд цаашаа Баруун зам руу явах нэг ч маршрут алга байна. Дамжиж суух автобусгүй яах юм бэ

Avatar

Шудрага 2024-01-15 203.17.23.197

МҮИС, КТМС,ИЗОУИС, МУИС-ийн эдийн засгийн сургууль, Глобал удирдөагч их сургууль1000 оюутны байрруу шар хаднаас 8 чиглэл явдаг байсаныг ганц чиглэл болгосон байна. Энэ зориуд оюутнуудыг хохироож байгаа юм уу. Өвлийн хүйтэнд өглөө эрт оюутнуудыг хичээлээс нь хоцроох бодлого юм уу

Avatar

Иргэн 2024-01-15 203.23.199.249

Нэг талдаа 3 дамжаад ч 3, 4-р хорооллоос Бөхийн өргөөний хажууд байгаа ажилдаа очиж чадахгүй юм байна. Цаашаа алхая гэхэд Ядаж Сүхбаатарын талбай ч орж чадахгүй юм байна.

Avatar

зочин 2024-01-15 202.55.188.93

Одоо явж байгаа автобуус хэвээрээ явнаа наадах чинь зөвхөн шинээр нээгдэж байгаа чиглэл!

Avatar

Нэргүй 2024-01-15 202.55.188.87

Хуучнууд бүгд байхгүй ээ

Avatar

ЗОЧИН 2024-01-15 202.70.44.46

Богд Ар, Төмөр Замыхан Үйлдвэр, Таван богд явах болохоор унаа 42 чиглэлд суудаг байв үүнийг юугаар орлуулав аа, Үйлдвэр явах унаагүй болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж