Стандартаар баталгаажиж технологиор өрсөлдөх "TREX PRO" Бренд

Стандартаар баталгаажиж технологиор өрсөлдөх "TREX PRO" Бренд

Стандартаар баталгаажиж технологиор өрсөлдөх "TREX PRO" Бренд

“Ой партнерс” ХХК Итали улсаас уулын, алхалтын, өдөр тутмын болон мэргэжлийн Mammut, Garmont, Aku, Dolomite, Asolo брэндийн гутлыг албан ёсоор оруулж ирж худалдаалж байна. Мөн монголд загвар хийцлэл нь хийгддэг оюуны өмчөөр баталгаажсан “Trex Pro брэндийн уулын гутал үйлдвэрлэн дотоод, гадаад зах зээлд худалдаалж байгаа аж. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнээс тодрууллаа. 

-Танай байгууллага дэлхийн брэндүүдийн уулын алхалтын гутлыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж худалдаалж байгаа юм байна. Яагаад дээрх брэндүүдийг сонгосон талаар мэдээлэл өгөхгүй юү? 

-Хүмүүс сүүлийн үед эрүүл амьдралын хэв маяг, эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болсон. Үүнийг дагаад гутлын хэрэглээ, сонголт өөрчлөгдөж байгаа нь судалгаа болон борлуулалтын датанаас харагддаг. Богд уул руу амралтын өдрөөр хамгийн багадаа 500 орчим хүн алхдаг юм байна лээ. Гэтэл тэдний 10 хүрэхгүй хувь нь л зориулалтын гуталтай байсан. Зориулалтын бус гуталтай алхаж яваад хөл болон бусад тулгуур эрхтэнээ гэмтээвэл тэр гутлын үнээс илүү эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирно шүү дээ. Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өдөр тутмын, алхалтын, уулын гутлын брэндүүд оруулж ирсэн. Эдгээр брэндүүд уулын спорт тэр дундаа дэлхийд мэргэжлийн алхалтын, уулын авиралтад хүлээн зөвшөөрөгдсөн. Өдөр тутмын алхалтаас эхлээд мэргэжлийн түвшинд бүх төрлийн гутал, хувцас, дагалдах хэрэгслүүдийг хийдэг үнэ цэнтэй мэргэжлийн брэндүүд. Албан ёсоор оруулж ирж байгаа учраас дэлхийн том брэндүүдийн гутлыг монголоос худалдан авах боломжтой болж байна. 

-Дэлхийн брэндүүдийг оруулж ирэхээс гадна Trex pro” брэндийн гутал үйлдвэрлэж худалдаалдаг юм байна. Нэрний утга нь юу вэ, брэнд бүрийн нэр учиртай байдаг даа? 

-Монгол Улсаас 1905 онд олдсон динозаврын олдворын нэрээр бид брэндээ нэрлэж өдөр тутмын болон уулын гутлын шинэ загвараа үйлдвэрлэж байна. Анхан болон дунд шатны ууланд алхалтад өмсвөл илүү зохимжтой зөөлөн ултай, шагай болон бусад хамгаалалтуудыг бодож хийсэн. Бид гутлын ул, дотор болон гаднах материал дээр илүү анхааран албан ёсны эрхийн дагуу үйлдвэрлэдэг. Trex Pro гутлын онцлог стандартыг бүрэн ханган, бүтээгдэхүүн бүрийнхээ онцлогт тохирсон технологийн давуу талуудыг шингээсэн байдаг.  

-Дэлхийн том брэндүүд оруулж ирдэг хэрнээ өөрсдөө бас өөр брэнд зэрэгцээд хөгжүүлдэг. Бизнес талаасаа ингээд том брэндүүдтэй өрсөлдүүлэх нь хэр ашигтай байх вэ? 

-Манай байгууллага гутлын үйлдвэрлэл эрхлээд найман жил болж байна. Үйлдвэрлэл эрхэлж байгаа учраас оюуны өмчийн баталгаажуулалт маш чухал. Нэр, патент, лого гэх мэт. Дараа нь ямар хүмүүст зориулж ямар загвар хөгжүүлэх, ямар материалтай байх зэрэг сонголтууд хийдэг. Хүн өдрийн ихэнх цагаа гуталтай өнгөрүүлж байгаа учраас илүү эрүүл, тав тухтай байлгах загварыг сонгосон. Яагаад дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй гэж. Би apple дээр жишээ авах дуртай. Оюуны өмч нь АНУ-д хэрнээ бусад угсарч, эвлүүлэх нь үйлдвэрлэл хөгжсөн улсад хийгддэг. Хүлээн зөвшөөрөгдчихсөн брэнд. Дэлхийн том брэндийн үйлдвэрүүд Хятад, Вьетнам, Тайланд зэрэг улс оронд байна. Гэтэл монгол брэнд гэхээр монголдоо л үйлдвэрлэх ёстой гэсэн ойлголттой. Энэ хандлагыг өөрчилж тийм биш гэдгийг харуулахыг хүссэн. Үүний тулд монгол брэнд гэдэг нь заавал монголд үйлдвэрлэнэ гэсэн хоцрогдсон хандлагыг эвдэх, олон улсын жишигийг нутагшуулж, төлөвшүүлэх түүнийг өөрсдийн биеэр баталж харуулах ёстой. Нэг жим гаргачихвал бүгд тэр жимээр явчихаж болно шүү дээ.  

-Хүмүүс өдөр тутмын алхалтын болон уулын гутал сонгохдоо юун дээр анхаарах шаардлагатай вэ? 

-Уулын гутал сонгохдоо нэгдүгээрт, өдөр тутамдаа алхах уу, ууланд авирах гэж байна уу гэдгээсээ шалтгаалаад гутлаа сонгодог. Өдөр тутамдаа алхах гэж байгаа бол зөөлөн ултай, шагайны хамгаалалт заавал шаардахгүй, чийг татахгүй, эвтэйхэн улавчтай гутал сонговол тохиромжтой. Уул хаданд авирах гэж байгаа бол хатуу ултай, шагайны хамгаалалттай гутал сонгох хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт, алхах гэж байгаа бол өөрийн размераас нэг размер том, ууланд авирах гэж байгаа бол хоёр размер том гутал авахыг мэргэжлийн уулчид зөвлөдөг. Сайн гутал сонгосон бол оймсоо ч бас зөв сонгох ёстой. Ихэвчлэн даавуун оймс сайн гэдэг ч сүүлийн үед ус чийг нэвтрүүлэхгүй, тав тухтай, ул нь зузаан дээгүүрээ нимгэн агаар нэвтрүүлдэг зэрэг улам төрөлжиж байна.  

Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээрх брэндийн гутлууд болон бидний хөгжүүлж байгаа Trex Pro гутлаас өөрт тааруулан хүссэнээ сонгох боломжтой. Мөн уулын алхалтын, авиралтын бусад дагалдах хэрэгслүүд ч бий. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж