"Сурагчид өөрийнхөө хоцрогдлыг мэдэх боломжтой боллоо"

"Сурагчид өөрийнхөө хоцрогдлыг мэдэх боломжтой боллоо"

"Сурагчид өөрийнхөө хоцрогдлыг мэдэх боломжтой боллоо"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.01.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Сурагч, эцэг эх, асран хамгаалагчид өөрийгөө сайн дураараа үнэлэх Soril.eec.mn систем хэрэглээнд нэвтэрч байна. Эхний байдлаар монгол хэл, математик гэсэн хоёр хичээлээр өөрийнхөө ур чадварыг тогтоох боломжтой. Ямар хичээл дээр хоцрогдож байгаа гэдгийг нь тогтоож, хоцорсон хичээлээ ингэж нөхөөрэй гэдэг агуулгыг бүрэн тавьж өгсөн гэдгийг албаныхан мэдээллээ.

Ингээд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл, мэдээллийн технологи гэх мэт бүх хичээлээр үнэлгээ хийх боломжтой болно.

Үндэсний цахим сургууль medle.mn платформд байрлах санал болгосон хичээлээр хоцрогдлыг нөхөх боломжтой аж. Өнгөрсөн хоёр жилд  medle.mn  платформд 1-12 дугаар бүх хичээл байгаа тул хоцрогдлоо нөхөх боломжтой систем юм. Удахгүй 1-5 дугаар ангийн бүх сурах бичгийг интерактив хэлбэрээр байршуулахаар төлөвлөжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Боловсролын багц хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулиар зургаан том шинэчлэлийн бодлогыг зарлаад буй. Шинэчлэлийн гол хэсэг нь үндэсний үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх. Үнэлгээ нь боловсролын чанарыг хэмждэг хэмжүүрийн нэг. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улс анх удаа олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж, 81 орноос 48-т үнэлэгдсэн. Уг үнэлгээгээр 15 настай 7200 орчим хүүхэд хамрагдаж, математик, эх хэл, байгалийн ухаан, сэтгэн бодох чадвараа үнэлүүлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвөөс сургууль, багш, сурагчийн гүйцэтгэлийг үнэлж эхэлсэн.

Мөн багшийн дүнгийн үнэлгээний асуудал байгаа. Багшийн тавьж байгаа дүн, сурагчийн бодит гүйцэтгэлийн ялгаа гардаг.

Сургуулийн үнэлгээг хөндлөнгийн үнэлгээтэй харьцуулахад 20-70 хувийн зөрүү гардаг. Жишээлбэл, математикийн хичээл дээр Доржийг 95 хувийн гүйцэтгэлтэй үнэлсэн байхад БҮТ-өөс үнэлэхэд 35-40 хувьтай байх жишээтэй. Тиймээс үндэсний үнэлгээний чанарын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд БҮТ-өөс боловсруулсан эцэг эх, сурагчид өөрсдөө мэдлэг ур чадварын түвшингээ үнэлэх үндэсний системийг хөгжүүлж,  албан ёсоор танилцуулж байна. Бид энэ системээ өнгөрсөн долоо хоногт нээсэн.

Нийт 75 мянган сурагч, эцэг эхтэйгээ хамтран өөрсдийнхөө түвшинг тогтоосон байна. Бид яагаад ийм ажлыг хийж байна вэ гэхээр, сая ПИСА үнэлгээгээр маш том хоцрогдол ажиглагдсан.

Математик, байгалийн ухааны хичээлээр олон улсын дунджаас 3-3.5 жилээр, Азийн дунджаас 2-2.5 жилээр хоцрогдолтой гэдэг үр дүн зарлагдсан. Харамсалтай нь улс дотроо байгаа хот, нийслэл, сумд сурч байгаа хүүхдүүдийн хооронд хоцрогдол гарч байсан.  Тодруулбал, хотод сурч байгаа хүүхдээс аймгийн төвд сурч хүүхэд 1.5 жилийн хоцрогдолтой байх жишээтэй. Энэ хоцрогдлыг арилгахын тулд 2021 оны есдүгээр сараас гурван стратегийг зарлаж, тодорхой үр дүн гарч байна. Өнгөрсөн 2023 онд хичээлийн хоцрогдлыг нөхөх хөтөлбөр хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ахиц гарч эхэлсэн" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-15 59.153.87.59

үндэсний уйгаржин монгол бичиг, монгол хэл, монголын уран зохиолын орох цагуудыг нэмэгдүүлээч ээ.
яагаад сургалтын программаас нь цагуудыг нь хасаад багасгаад байгаам бэ.

Avatar

Нэргүй 2024-01-15 23.154.177.25

Хоцрогдсон хүүхдүүдээс нөхөж сургалт хийх.Цаг аргацаасан багш нарыг яах талаар төрөөс бодлого байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж