2024 он бол монголчуудын хувьд онцгой хариуцлагатай жил. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгоно. Тиймээс сонгогчдын боловсролд нэмэр болох зорилгоор NEWS агентлагийн зүгээс “САНАХ ОЙ” цуврал контентыг бэлтгэн хүргэнэ. Энэхүү контент нь өнгөрсөн хугацаанд төрд биднийг төлөөлсөн улстөрчид үүргээ төлөөллийн үүргээ гүйцэтгэж чадсан эсэх болон ёс зүй, ёс суртахууны хувьд үлгэр дуурайлалтай байж чадсан эсэхэд хариулт өгөх болно.
1992-2020 оны УИХ-ын сонгуульд хэдэн нэр дэвшигч өрсөлдөж, ямар намууд оролцож байсан талаар онцолж байна. 2020 онд хамгийн олон нэр дэвшигч буюу 606 нэр дэвшигч дэвшиж байсан бол 2000 онд 602 хүн нэр дэвшиж байжээ.
Холбоотой мэдээ