АНУ-ын Тэнгисийн цэргийн 2 далайчин сураггүй болжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн 2 далайчин сураггүй болжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн 2 далайчин сураггүй болжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр далайчин өнгөрсөн Пүрэв гаригт Сомалийн эрэгт цэргийн ажиллагаа явуулж байгаад сураггүй болжээ. Далайчдыг үүргээ гүйцэтгэж явах үед 2.5 метр орчим өндөртэй давалгаа үүссэн тул нэг нь ус руу унаж, хоёр дахь нь араас нь үсэрсэн байна. Далайчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг АНУ-ын Төв командлал мэдэгдэв. Гэхдээ далайчдын ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ аюулгүй байдлын шалтгаанаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэжээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин сүүлийн үед Сомали болон Адены булан орчмын бүс нутагт олон хөлөг онгоц байрлуулжээ. Эдгээр нь Йемений нутаг дэвсгэрээс хусит босогчдын хөөргөсөн пуужин, нисгэгчгүй онгоцуудыг устгах ажиллагаанд оролцож байна.

Албаны хүний тайлбарласнаар тэнгисийн ажиллагааны үеэр хэн нэг нь усанд унасан тохиолдолд ямар нэг байдлаар эрүүл мэндийн асуудал үүссэн байж болзошгүй гэж үзэн багийн гишүүн аврахын тулд араас нь ордог аж.

Энэ мэтчилэн сураггүй болсон далайчин тийм ч олон байдаггүй. Тодруулбал, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд жилдээ нэг юм уу хоёр л ийм тохиолдол гардаг бөгөөд харамсалтай нь далайчид олдож байсан удаа байхгүй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-15 139.5.216.201

хөөрхий тэгээд загасны хоол болждээ 🐟 нь харин загасчид бариал консерв хийгээл идэх байхдаа

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.188.13

Социалист Зомбинууд Монголоор дүүрэн бнаа!
Америк гэхээр л амьсгаа нь давчдаад ирдэг, тэгсэн мөртөө АНУ-ын виз горьдоод оочерлоод байдаг кх кх кх

Avatar

Нэргүй 2024-01-15 202.131.225.242

Далай руу унасан нэгнийхээ араас үсрээд орно гэдэг мундаг бэлтгэгдсэнийг харуулж байна даа. АНУ тэнгисийн цэрэг гэдэг угаасаа шилдгүүд байдаг гэдэг дээ.

Avatar

Оноч 2024-01-15 202.5.205.34

Энэ дор байгаа 2-т ямар хамаа бна ер нь.

Avatar

Нэргүй 2024-01-15 37.165.216.180

Чи дут,туул голд зун чамайг хаях юмсан яах бол

Avatar

Нэргүй 2024-01-15 202.131.245.243

Амьсгаанууд

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.182.220

Энэ нэг архичин амьсгаа еерее бол шагайгаар татсан усанд vхнэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж