БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болсон бөгөөд 16 орны 88 тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцоход Н.Хэрлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын хоёр дахь медалиа гарджээ.
Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар байсан гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Өнгөрөгч 2018 онд БНСУ-д болсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээр ОУХМ Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар эх орондоо өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалиудыг авчирч байсан юм.
Сүүлд 2020 онд БНСУ-д зохион байгуулсан мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн 17.45 оноогоор, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд спортын мастер Б.Ариунбаяр 24.06 оноогоор түрүүлж, Ази тивийн аварга болж байсан түүхтэй.
Зочин 2024-01-15 202.131.240.147
Баяр хүргэж, улам их амжилт хүсье.
Нэргүй 2024-01-15 43.242.242.59
Одоо өвлийн олимпиос медаль авчрахын төлөө бүхнээ зориулах хэрэгтэй. Тийм боломж байна. Өвлийн олимпын төрлөөр анхдагч болох боломж байна. Амжилт хүсье