Давос: Украины энхийн төлөвлөгөөг 80 улс хэлэлцлээ

Давос: Украины энхийн төлөвлөгөөг 80 улс хэлэлцлээ

Давос: Украины энхийн төлөвлөгөөг 80 улс хэлэлцлээ

"Давос 2024" 54 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд Украины энх тайвны томъёоллыг тусгайлан хэлэлцлээ.

Украины энх тайвны томъёоллын талаарх үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн дөрөв дэх уулзалтад 80 улс, олон улсын нэг байгууллага, оролцов. Дээрх 80 улсад Европын 39, Азийн 18, Африкийн 12, Өмнөд Америкийн зургаа, Хойд Америкийн гурав,  Далайн хоёр орон багтаж байна. Мальтад болсон өнгөрсөн удаагийн уулзалтад 66 улсын төлөөлөгч оролцсон.

Энэ уулзалт нь 2022 оны долдугаар сард Луганод болсон Украины сэргээн босголтын бага хурлаас хойш Швеайцарьт болж буй хоёр дахь том хэмжээний арга хэмжээ юм.

Украины энх тайвны төлөвлөгөөний 10 зүйлийг үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн түвшинд 10 ажлын хэсэг хэлэлцжээ. Швейцарь улс цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, дайныг зогсоох асуудлаарх ажлын хэсэгт багтаж байна. 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөөнд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг бүрмөсөн гаргах, дайны гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага тооцох зэрэг багтжээ. Уг төлөвлөгөөг барууны холбоотнууд дуу нэгтэй дэмжсэн юм.

"Украины энх тайвны томъёололд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэгдэж буй улс орнуудын тоо тогтвортой өсч байгаа нь сайны илрэл. Дэлхийн өмнөд хэсгийн улс орнуудын оролцоо нэмэгдэж байна. Эндээс Европ дахь мөргөлдөөн бүх хүн төрөлхтөнд сорилт болж буйг харж болох нь" гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хэллээ.

Тэрбээр илтгэлийнхээ үеэр Оросын сүүлийн үеийн довтолгоонуудыг онцлоод, Украины арми эзлэгдсэн газар нутгийнхаа 50 хувийг эргүүлэн авсан гэв. Мөн ОХУ-ын Хар тэнгисийн флотын хүчин чадлын тавны нэгийг устгасан гэлээ.

Эх сурвалж: THE KIYV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-15 202.9.47.12

украйныг хэрхэхийг энэ улсууд биш ОХУ л шийднэ.

Avatar

Зочин 2024-01-15 59.153.87.54

манайх гөлөг царайлаад гүлэн гүлэн гээд буруу хараад сууж байсан уу, яасан бол. энэ 80 д орсон юм уу

Avatar

зочин 2024-01-15 66.181.160.7

Гүүээ Ягч дэлхийн 2 дайныг судлаад байвал Гитлерийг Украйн, Белорусь хоёр л ялсан байна лээ шдэээ… Яахав Оросууд араас нь жоохон дэмжсэн л байна лээ….

Avatar

Нэргүй 2024-01-15 202.131.245.243

15.01.2024 – 11:08 90% личного состава 1-го стрелкового батальона 4-й танковой бригады ВСУ отказались выполнять приказ командования и отправляться на линию фронта. https://t.me/RVvoenkor/60324?single

Avatar

зочин 2024-01-15 66.181.177.200

т*******т Путин хамгийн муу хүн. Гитлерээс ч долоон дор.

Avatar

зочин 2024-01-15 202.126.89.97

Украины зүүн хэсэг бол угаасаа оросуудын үндсэн нутаг.Тэд нацистүүдийн дарамт харгислал дор амьдрахыг хүсэхгүй байна.Украины зүгээс ирэх аюул эрс нэмэгдсэн тул ОХУ цэргийн тусгай ажиллагааг эхлүүлсэн..Барууны түрэмгий хүчин, Украины нацистүүдийн эцсийн зорилго бол ОХУ-ыг сулруулж доройтуулж дотроос нь задалж устгах явдал.ОХУ хүчирхэг гүрэн. Хэнийг ч тогтоон барих чадалтай, .Шаардлагатай гэж үзвэл хэнийг ч хормын дотор устгах чадвартай.Цэргийн хүчээр ОХУ-ыг буулаж авах нь боломжгүй зүйл

Avatar

зочин 2024-01-15 202.126.89.97

Оросуудад боломжгүй зүйл тулгах нь мулгуу санаа

Avatar

Нэргүй 2024-01-15 202.131.245.243

15.01.2024 – 7:00

Альтернативы участию России в мирном урегулировании конфликта на Украине нет, заявил глава МИД Швейцарии Иньяцио Кассис.

https://t.me/rusvesnasu/28645?single

Avatar

Нэргүй 2024-01-15 202.126.88.175

Өмнө нь 3 удаа энхийн асуудлаар хэлэлцэхдээ нөгөө тал болох оросыг оруулахгүй байгаагаас үзэхэд зүгээр л Оросыг сулруулах зорилготой барууныхнаас дэмжиж украины ард түмний гараар могой бариулж байгаа дайндаа хууран татан оруулах гэсэн шоу. Урьдах 3 нь зарим орон орост тулгах гэрээг зөвшөөрөөгүйгээс ямар ч үр дүнгүй болсон. Барууны лидерүүд биечлэн оролцдоггүй нь ач холбогдол байхгүй гэдгийг илэрхийлж байгаа хэрэг

Avatar

Нэргүй 2024-01-15 202.126.88.103

Путлер капут

Avatar

Нэргүй 2024-01-15 202.131.245.243

Нaциcт ногоон тeppopиcт капут

Avatar

Нэргүй 2024-01-15 59.153.112.221

nerteigeerni orosuudiig hooj gargaad yalalt baiguullaa geed bicheechdee

Avatar

Нэргүй 2024-01-15 202.9.46.17

Зөв. Орос сөнөтүгэй

Avatar

Нэргүй 2024-01-15 202.131.245.243

Энэ лалрууд дангаараа юу ч хийж чадахгүй л дээ. кккккккк

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.182.220

Мояанууд архи ууж согтуурхаж таблетны цаанаас томрохоос еер чадахгvй ккк

Avatar

Нэргүй 2024-01-15 192.42.116.221

ха ха ха, тэр эх сурвалжийг нь хараад байгаарай

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.160.64

хаха амьсгаанууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж