ШҮҮГЧ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг хаалттай шүүж байна

LiveШҮҮГЧ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг хаалттай шүүж байна

ШҮҮГЧ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг хаалттай шүүж байна

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.15/ 09.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон.


12 : 54
2024-1-15

Шүүх хурал хаалттай үргэлжилж байна

Шүүх хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гаргасныг шүүх хүлээн авч, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох шүүх хурал хаалттай үргэлжилж байна. 

12 : 34
2024-1-15

Шүүгч: Шүүх хурлын явцад шүүгдэгч мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй

Шүүгч шүүх хуралд оролцогчдод эрх, үүргийн нь танилцууллаа. Энэ үеэр мөн шүүгдэгч нар хурлын үеэр мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах ээрхтэйг онцоллоо. Мөн шүүхийн буруутай үйл ажиллагаанаас шүүх хуралд оролцогч нарт хохирол учруулсан тохиолдолд гомдол, нэхэмжлэл гаргах улмаар буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар өргөдөл гомдол гаргах эрхтэй. 

Өнөөдрийн шүүх хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч н.Халиун даргалж, шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч н.Ариунбат, н.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга н.Мөнхжин, улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийг оролцуулан нээлттэйгээр хянан хэлэлцэнэ.

Шүүх бүрэлдэхүүнд оролцогчдын зүгээс татгалзах санал байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг хэлэлцүүлэхдээ эхлээд яллах, дараа нь цагаатгах хэлэлцүүлгийг явуулна. Улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтыг нэмж шинжлэн судлах зүйл байхгүй. Шинээр гаргаж өгөх баримт бий. Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны ажлын хэсэг байгуулах тухай тушаал.  

Б.Ганхуягийн өмгөөлөгч н.Мөнхбат:

– Б.Ганхуягтай холбоотой нэлээд хэдэн үйлдэл байгаа. Зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр цагаатгах байр суурьтай, зарим үйлдэл нь хэрэгтр цугласан нотлох баримтаар нотлогдоогүй гэдэг үндэслэлээр орхих байр суурьтай мэтгэлзэж оролцоно. Шинжлэн судлах нотлох баримтын тухайд 27 дугаар хавтаст хэргийг нэг бүрчлэн хэлбэл олон зүйл болох учир хэсэгчлээд хэлье. 48, 50, 51, 52, 53, 57, 60, 61, 70, 72, 87, 138, 139 зэрэг хавтаст хэргүүдэд заасан нотлох баримтуудыг шинжлэх судалж оролцоно. 

Т.Аюурсайханы өмгөөлөгч:

-Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллагдагчаар татсан. Үүнд түүний яллагдагчаар татагдсан үйлдэлтэй холбоотойгоор миний бие шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэсэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлуулна. Хавтаст хэргийн 12-ын 91 дүгээр хуудас Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа. 12 дугаар хавтаст хэргийн 238 дугаар хуудас шинжээч томилсон тогтоол, 245-250 дугаар хуудасны дүгнэлт, мөн 13 дугаар хавтасны 1-13 дугаар хуудаст тус дүгнэлт үргэлжилж байгаа. Дорнод аймагт байрлах цүчээнд үнэлгээ хийсэн дүгнэлт. 11 дүгээр хавтасны 27 дугаар хуудас дахь япон улсын банкны баримт. 11 хавтасны 22 дугаар хуудасны марк худалдаж авсан баримт. Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгын мэдээлэл. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгууд, гүйлгээний баримтууд, Барилга хот байгуулалтын яамны албан бичиг. Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 203 дугаар тушаал. 2017 оны 220, 2020 оны 245 дугаар тушаал, 2021 оны 293 дугаар тушаал баримтуудыг урьдчилсан хэлэлцүүлгээр гаргаж өгсөн. Эдгээр нотлох баримтуудыг шүинжлэн судлуулна. 

Шинжлэн судлахтай холбоотой санал байна. Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал шиг нотлох баримтыг проектор тавьж нээлттэй шинжлэн судлуулах боломж байгаа юу?

Байр суурийн тухайд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан. Хэргийн нотлох баримтууд шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотолж чадаагүй гэдгээр оролцоно. 

Өмгөөлөгч н.Гэрэл-Очир:

– Миний үйлчлүүлэгчтэй холбоотой зохион байгуулалттай гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой асуудлыг нотлох баримтуудын хүрээнд сэжигтэн, холбогдогч, яллагдагч нарт ашигтайгаар шийдвэрлүүлэх байр суурьтай оролцоно. 

Шинжлэн судлуулах нотлох баримтын хүрээнд нэгдүгээр хавтаст хэргийн 144-146, 148-153, 156-157, 158-160, 161-163 дугаар хавтас хэргүүдийн хуудсыг. 

Долдугаар хавтаст хэргээс прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагчаас татахаас татгалзсан прокурорын тогтоол, н.Батхүү, н.Буяннэмэх, н.Баясгалан, н.Ууганжаргал, н.Түвшинтөгс, н.Отгонсүрэн, н.Бямбасүрэн гэсэн гэрчүүдийн мэдүүлгийг долдугаар хавтаст хэргээс, аравдугаар хавтаст хэргээс Т.Аюурсайханы бичгээр гаргаж өгсөн мэдүүлгийг, болон бусад хавтаст хэрэгт байгаа мэдүүлэг, хуулга, магадлагаа зэргийг шинжлэн судална. 

Өмгөөлөгч н.Баярбаясгалан:

-Миний хувьд хоёр хүний өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна. И.Даваадорж, н.Эрдэнэбаяр нарт. Н.Эрдэнэбаярын хувьд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс тус хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үүднээс оролцож байна. 

н.Отгонжаргалын өмгөөлөгч н.Алтанцэцэг:

– Хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. 

Өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааныг хаалттай үргэлжлүүлэх хүсэлтиийг илэрхийллээ. Хаалттай явуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, хүлээж авлаа. 

11 : 59
2024-1-15

Удаа дараа дэг сахиагүй тохиолдолд шүүх хуралдааны танхимаас гаргана

Шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүхийн бүрэлдэхүүний зүгээс дэг сахиагүй тохиолдолд эхний удаа сануулж, хоёр дахиа зөрчвөл торгож, шүүх хурлын танхимаас гаргаж, хурлыг үргэлжлүүлэхийг мэдэгдлээ. Шүүгдэгч нар асуултад үгээр хариулахыг сануулж, яллах дүгнэлт бүгдз авсан эсэхийг шүүгч тодруулж хурал үргэлжилж байна. Яллагдагч нарын мэдээллийг баталгаажуулж байна. 

– Төмөрбаатар овогтой Аюурсайхан. 1975 оны гуравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн. 48 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын ажил эрхэлдэг байсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл зургаа. Эхнэр, 4-15 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 

– Төмөрхуягийн Түвшинбаатар. 1980 оны зургадугаар сарын 28-нд төрсөн, 33 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй. Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагч эрхэлдэг. ам бүл тав. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.  

– Ишравжаагийн Даваадорж. 1985 оны арванхоёрдугаар сарын 9-нд төрсөн, 37 настай, дээд боловсролтой, сэтгэлзүйч мэргэжилтэй. Гэмт хэрэгт холбогдох үедээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэж байсан. Ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 

– Баатарын Отгонжаргал. 1990 оны зургадугаар сарын 12-нд Улаанбаатарт төрсөн, 33 настай дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Энэ гэмт хэрэгт холбогдох үедээ Эрдэнэс тавантолгой ХК-ийн дотоод аудитын албаны даргаар мөн тус компанийн ерөнхий аудитаар ажиллаж байсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл гурав. Эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд амьдардаг. 

– Ганболдын Гантөмөр. 1979 зургадугаар сарын 3-нд Улаанбаатарт төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Лайки лайф ХХК-ийн захирлаар ажилладаг. Ам бүл дөрөв. Гурван хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг. Хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй. 

– Баттулгын Ганхуяг. 1975 оны наймдугаар сарын 19-нд Улаанбаатарт төрсөн. 47 настай дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ам бүл зургаа. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг. Ял шийтгэл эдэлж байгаагүй.

– Хишигдоржийн Батхишиг. 1993 оны есдүгээр сарын 28-нд Улаанбаатарт төрсөн. 29 настай, дээд боловсролтой, улс төр, нийгмийн ухааны мэргэжилтэй. Хишиг арвин индастал ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Ам бүл тав эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг. Ял шийтгэл эдэлж байгаагүй. 

– Баярсайханы Эрдэнэбаяр. 1989 оны арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатарт төрсөн. Нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ Эрдэнэс тавантолгой ХК-ийн хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. ам бүл дөрөв. Эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт амьдардаг. 

– Отгоны Дагвадорж. 1985 оны нэгдүгээр сарын 17-нд Завхан аймагт төрсөн. Бизнесийн удирдлага мэргэжилтэй. Ган-Инж деволмент ХХК-ийн гүйцэтгэх захирал. Ам бүл дөрөв. Эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй. Ял шийтгэл эдэлж байгаагүй. 

– Пүрэвдоржийн Бадамханд. 1983 оны есдүгээр сарын 24-нд Улаанбаатарт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Ам бүл зургаа. Хан-Уул дүүрэгт амьдардаг. Ял шийтгэл эдэлж байгаагүй.

– Отгонамжилтын Данзанлувсантүдэв. 1984 наймдугаар сарын 15-нд Дорноговь аймагт төрсөн. Шашны зан үйл судлаач мэргэжилтэй. Хамрын хийдийн лам. Ам бүл ганцаараа. Хан-Уул дүүрэгт амьдардаг. ял шийтгэл эдэлж байгаагүй.

-Шүүгч: 

Яллагдагч нарын эрх үүргийг танилцуулж өгье. Шүүх хуралдаанд оролцогч нар ямар хэргийн хуралдаанд оролцож байгаагаа мэдэх эрхтэй. Хэргийн материалтай танилцах эрхтэй. Шүүхийн үйл ажиллагаа болон шийдвэрт гомдол гаргах эрхтэй. Мөн бусад этгээдээс гаргасан гомдол, саналд тайлбар өгөх эрхтэй байгаа. 

11 : 21
2024-1-15

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох шүүх хурал эхэллээ

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд 09.00 цагт товлогдсон шүүх хурал дөнгөж сая эхэллээ. 

Хуралдаанд, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар бүгд ирсэн, н.Жаргалсайхан, П.Ганхүү нарын гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан ч хоёр гэрсийн өмнө өгсөн мэдүүлэг хангалттай учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хуралдаан даргалагч хэлэв. Шүүгдэгч нарт санал хүсэлт байхгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна. 

10 : 28
2024-1-15

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурал болно

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.15/ 09.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлнэ.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Шүүх хурал тодорхой шалтгааны улмаас нийтдээ таван удаа хойшилж, он дамнан өнөөдөр үргэлжилж байна. 

Түр хорооноос нүүрсний хоёр дахь шатны сонсголд Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Нүүрсний хоёр дахь шатны сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох юм. Гэрчээр дуудагдсан Б.Ганхуяг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 19-нд таван асуудалд, арванхоёрдугаар сарын 21-нд хоёр асуудалд, арванхоёрдугаар сарын 22-нд хоёр асуудалд гэрчээр оролцох гэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нүүрсний хулгайчуудыг шийтгэ 2024-01-15 185.220.68.120

төрд байгаа нүүрсний хулгайчуудаа шоронд хийгээчээ. Худлаа нүүрсний сонсгол хийсэн болоод өнгөрөөчих юмаа. Бид нарыг худлаа ийм хэргээр дараад мартуулна гэж бодоо юу?? Му сайн луйварчингууд шуналтаж хуваасан мөнгөө аваад үхэхийг чинь харнаа.

Avatar

21 2024-01-15 202.55.191.130

SHUUH N BAS HOHSIN HSOG

Avatar

Нэргүй 2024-01-15 202.126.88.94

yalzarsan shvvgch shvvh naraa ta nar avikgach hulgaich naraa bvten 1 jil shvvlee odoo yaliin uguud zailuulaad hurungiin huraaj avaach bvgdiin uur hvnii ner deer shiljvvlsen bgaa

Avatar

Нэргүй 2024-01-15 192.82.64.153

Яасан дуусдаггүй ялладаггүй шүүх вэ ДАХИАД Л ХОЙШИЛНО БИЗ баарааггүй

Avatar

Хүүхдүүдээр дарга хийлгэж дээ 2024-01-15 66.181.161.230

юу вэ пидда. ийм том компанид жоохон хүүхдүүдийг даргын албан тушаалд томилж ажлаа гүйцэтгүүлж авсан нь тодорхой бус уу??? 25-30 настай бацаануул ерөнхий аудитор, хөрөнгө оруулалтын газрын дарга айн аяаяаяа

Avatar

Зочин 2024-01-15 66.181.186.244

Юу шүүгээд яах гээд байгаа нь ойлгомжгүй заваан шүүх ажиллагаа.

Avatar

Үнэн үнэн үнэн 2024-01-15 101.53.22.10

Ингэж жүжиглэж бгаад тэнсэн,хилийн хорио энэ тэр гээд л худлаа хариуцлага тооцсон болоод л дуусна даа.Монгол улсад шудрага нийгэм тогтох хаа бсан юм бна.Нөгөө Хүүк чимээгүй алга болсон.дахин сонгогдох боломжгүй болохоор өөртөө дайсан бэлдээд яахав гэж бодож бгаа бхда.

Avatar

S 2024-01-15 59.153.114.197

SEKSEER80955877UILCHLN

Avatar

Нэргүй 2024-01-15 202.131.225.242

Новшийн хулгайч намчингууд бүгд намын шахаагаар дарга хийж байхдаа өсөхийн өлөнгөө дарж чадалгүй хулгай луйвар хийсэн. Цаг цагаараа байдаггүй гэж айхтар үнэн үг юм даа. Одоо бүгд эрхлэсэн тодорхой ажилгүй гөлөгнүүд болждээ. Ганхуяг ах дүү нартайгаа нийлж аймаар цусалсан юм билээ шдээ. Жирийн иргэд 10 сая төгрөгөөр ганц приус авах гэж яаж махийдаг билээ дээ зээл хуйл тавиад. Гэтэл Ганхуяг 20 хаус, хотын төвийн 20 давхар оффисын барилга бүү үзэгд аймаар юм.

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.161.184

haalttai ghr l nootoi bolod ywchij bgmda shorond hataahgv bol shvvh edr bgad Bani herggv

Avatar

Нэргүй 2024-01-15 124.158.120.50

одоо мөрдөн байцаалтанд буцаана даа, хойшлуулана да

Avatar

S 2024-01-15 59.153.114.197

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.176.91

Бас л хойшлоно доо??

Avatar

Нэргүй 2024-01-15 202.179.26.150

Нүүрсний сонсгол шиг бас нэг тавилттай жүжиг эхэллээ. Монголын төрийнхөн урлагт үнэн дуртай улс юм

Avatar

Зочин 2024-01-15 139.5.216.186

зовлонгийн хурдан жаргалын удаан нь дээр гэдэгдээ хурдхан шийдүүлээд нэг тийш нь болгооч яах гэж бгаагаа нь мэдэгдэхгүй янцаглаад олон удаа хойшиллоошд

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.160.64

тэмбүү аюураа шорондоо банди шуумар болноо чи ац мин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж