Өнгөрөгч амралтын өдрүүдэд бөхийн ертөнцөд болсон үйл явдлуудыг тоймлон хүргэе.
“АЛДАР”-ЫН БӨХЧҮҮД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ
Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-д 29 байгууллагын 272 тамирчин өрсөлдсөнөөс зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр тэргүүллээ.
Багийн нэгдсэн дүн:
Эмэгтэй:
- Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо (197 оноо)
- Н.Лхамгармаа дасгалжуулагчтай Баянгол дүүргийн “Аваргууд академи” (129 оноо)
- Э.Ням-Очир дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо (102 оноо)
Эрэгтэй:
- Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо (163 оноо)
- Э.Ням-Очир дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо (162 оноо)
- Ё.Батдархан дасгалжуулагчтай “Дархан Хасу Fohow MNU-03” клуб (129 оноо)
УАШТ-ий нэгдсэн дүн:
Эмэгтэй:
50 кг:
1. М.Мөнхгэрэл (Оргил)
2. Б.Мөнхнар (Алдар)
3. Ц.Намуунцэцэг (Дархан Хасу)
53 кг:
1. Б.Хулан (Аврагч)
2. Б.Болортуяа (Женко)
3. Ч.Отгонтуяа (Аваргууд академи)
55 кг:
1. М.Дөлгөөн (Алдар-2)
2. Б.Отгонтуяа (Алдар)
3. М.Номин-Эрдэнэ (Хилчин)
3. Э.Буман-Аюуш (Шандас)
57 кг:
1. Х.Болортуяа (Аврагч)
2. Б.Хонгорзул (Хилчин)
3. Б.Энхтүвшин (Хайрхан уулын дэвжээ)
3. Э.Гантуяа (Хайрхан уулын дэвжээ)
59 кг:
1. Б.Анударь (Хантайшир)
2. Б.Болор-Эрдэнэ (Алдар)
3. Л.Эрдэнэболор (Их Монголын хүчтэн)
62 кг:
1. П.Орхон (Алдар)
2. С.Цэрэнчимэд (Алдар)
3. Б.Хулан (Оргил)
65 кг:
1. Т.Энхжин (Аваргууд академи)
2. Д.Түмэнхүслэн (Цаст тайга)
3. Э.Аззаяа (Аваргууд академи)
3. Н.Нархажид (Алдар-2)
68 кг:
1. П.Номин-Эрдэнэ (Алдар)
2. Э.Одзаяа (Женко)
3. А.Даваажаргал (Аваргууд академи)
72 кг:
1. З.Болортунгалаг (Хилчин)
2. О.Бурмаа (Хүч)
3. Д.Цогзолмаа (Алдар)
76 кг:
1. Э.Даваанасан (Алдар)
2. Н.Загардулам (Хилчин)
3. Г.Ариунжаргал (Алдар)
Эрэгтэй:
57 кг:
1. Б.Мөнх-Эрдэнэ (Төгс)
2. З.Занабазар (Хилчин)
3. Н.Насанбуян (Дархан Хасу)
3. М.Даваабанди (Алдар)
61 кг:
1. Н.Наранхүү (Хилчин)
2. Э.Энхболд (Төв Арж)
3. Г.Батнасан (Төгс)
3. А.Даваадорж (Төгс)
65 кг:
1. Ц.Цогбадрах (Алдар)
2. Т.Тулга (Хүч)
3. Н.Ганбаяр (Цаст тайга)
3. Т.Түвшинтулга (Аваргууд академи)
70 кг:
1. Ц.Чинзориг (Алдар)
2. Э.Тэмүүлэн (Хилчин)
3. Э.Төгсжаргал (Дархан Хасу)
3. Ш.Дэлэг (Спортын төв сургууль)
74 кг:
1. О.Сүлдхүү (Алдар)
2. Б.Батбаяр (Дархан Хасу)
3. З.Сумъяабазар (Арслан)
3. Н.Оргил (Цаст тайга)
79 кг:
1. Э.Бямбадорж (Шандас)
2. А.Дөлгөөн (Дархан Хасу)
3. Б.Мөнхдаваа (Хантайшир)
3. Б.Сундуйжадамба (Хилчин)
86 кг:
1. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
2. Н.Батбилгүүн (Төв Арж)
3. Т.Дэмчигдорж (Алдар)
3. Г.Төрболд (Хилчин)
92 кг:
1. Д.Батзул (Дархан Хасу)
2. Г.Даянбилэг (Аваргууд академи)
3. Б.Нямбаяр (Приус центр)
3. А.Мягмарсүрэн (Ганьт)
97 кг:
1. Г.Ганхуяг (Алдар)
2. Ө.Батзул (Тэх Мөнх)
3. Б.Бадамдорж (Аврагч)
3. Л.Төртогтох (Их шавь)
125 кг:
1. М.Лхагвагэрэл (Хилчин)
2. Б.Одгэрэл (Ганьт)
3. Ч.Алтангэрэл (Хилчин)
3. О.Үйтүмэн (Алдар)
Энэ жилийн улсын аваргын хамгийн сонирхолтой барилдаан 65 кг-д өрнөв. “Хүч”-ийн Т.Тулга, “Алдар”-ын Ц.Цогбадрах нарын 65 кг дахь өрсөлдөөн сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татаж буй. 2022 оны УАШТ-д Ц.Цогбадрах өрсөлдөгчөө ялж, аваргалсан бол өнгөрсөн жил Т.Тулга хариугаа аван түрүүлж байв. Энэ жилийн УАШТ-д ч тэд учраа бүрээ шороодуулсаар финалд дахин таарлаа. Ялсан нь олимпын эрхийн тэмцээнд явах тун хариуцлагатай энэ барилдаан ширүүхэн өрнөж, Ц.Цогбадрах 4:2-оор ялалт байгуулсан юм.
Ингэснээр тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ий гурав дахь алтан медалиа хүртэв. Шинэхэн гавьяат Т.Тулгын хувьд 2:1-ээр хожигдож яваад цаг дуусахын өмнө шийдсэн мэх хийсэн ч дутуудаж, зөрүүлэн оноо алдсанаар ялагдсан юм.
Мөн эмэгтэйчүүдийн -62 кг-д хүчтэй өрсөлдөгчид шигшээд шалгарсан. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын финалд П.Орхон 6:2-оор тэргүүлж явсан ч С.Цэрэнчимэд хоёр удаа хөлд нь орж ард нь гараад оноог тэнцүүлэв. Ингэснээр сүүлийн оноог авсан үзүүлэлтээр С.Цэрэнчимэд хошуучилж эхэлсэн юм. Барилдаан өндөрлөхөд хорь гаруйхан секунд үлдэхэд П.Орхоны дасгалжуулагч челленждээ ялагдсанаар оноо бүр 6:7 болов. Эгзэгтэй мөчид П.Орхон өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэн гаргаж ялалтын нэг оноогоо авч чадсан. Үүнээс гадна шүүгчид С.Цэрэнчимэдийг дэвжээнээс зугтаж гарсан үндэслэлээр торгосноор П.Орхон эцсийн дүндээ 8:7-гоор ялалт байгуулж, олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.
ҮНДСЭН ХУУЛИЙН БАРИЛДААНД Б.БАТ-ӨЛЗИЙ ЗААН ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын цолтнуудын 2024 оны эхний барилдаан болох Ардилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн бөхийн уламжлалт барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай үзүүрлэв.
Дөрөвт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.Харин
наймд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн арслан Ж.Алтаншагай нар үлдэв. “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт гардуулсан юм. Мөн түрүүлсэн улсын заан Б.Бат-Өлзийд “Италта” ХХК-иас уламжлал ёсоор Итали хромон гутал бэлэг болгон гардуулав.
КИРИШИМА Б.ЛХАГВАСҮРЭН БАШЁГОО ЯЛАЛТААР ЭХЛҮҮЛЭВ
Энэ оны эхний башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх озэки Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр/2024.01.14/ эхний барилдаандаа Вакамотохарүг дийлжээ. Гэхдээ түүний түрүүлэх зам дардан биш. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлээсээ эргэн ирсэн. Ёкозүна эхний өдөр комүсүбиг Үраг өвдөг шороодуулав. Тэгвэл залуу озэки Хошорюү С.Бямбасүрэн ч Атамифүжигээр даваа ахисан. Аса аваргын дүү энэ жил сайн барилдвал энэ ондоо ёкозүна цол хүртэхийг ч үгүйсгэхгүй. Бусад монгол бөхчүүдийн тухайд Хокүсэйхо Э.Даваанинж Хирадоүмид, Тамаваши Б.Мөнх-Оргил Саданоүмид тус тус өвдөг шороодсон.
Нэргүй 2024-01-15 139.5.216.64
Улсын аваргад ялсан л бол эхний ээлжинд явах нь шударга шүү дээ
Зочин 2024-01-15 202.126.89.192
Тулга ялагдана гэдэг чинь хэрүүл болно гэсэн үг, ялагдчихаад олон юм ярина, чөлөөтийнхний хэрүүл ямар барагдах биш
Нэргүй 2024-01-15 66.181.177.79
Тэнэг хүн ч мэдэхээр асуудалд,Тулга нэг ялагдаад биз,гадаад орчин гэдэг бол өөр шүү.Тулга олимпид амжилт гаргана аа.
Эгэл 2024-01-15 103.57.93.226
Хэрвээ Азийн эрх олгох тэмцээнээс Улсын аваргад түрүүлсэн тамирчин эрхээ авч чадахгүй бол Дэлхийн эрх олгох тэмцээнд Мөнгө авсан тамирчинаа явуулах уу?
Нэргүй 2024-01-15 66.181.169.116
эх хэлээ алаад хаялаа.
аваргаар ялагдаж ************
Нэргүй 2024-01-15 43.242.242.59
Уул нь олон улсын тэмцээнд туршлагатай тамирчин гэдгээрээ Тулгыг олимпод оруулсан нь дээр шүү. Цогбадрах бусад тэмцээнд нь оролцоно биздээ. Риогийн олимпод Амартүвшиний оронд тухайн үедээ Цогтбаатарыг явуулсан нь алдаа болж байлаа. Тэр түүх давтагдах вий. Чөлөөтийн холбоо үүнийг анхаарч зөв шийдвэрээ гаргаарай
Нэргүй 2024-01-15 202.179.25.243
Шинэ сайхан залуучууд гарч ирж байна даа.Чөлөөт бөхийн холбоо нь л харина сайн ажиллаад өгвөл уул нь.
иргэн 2024-01-15 202.21.117.210
Тулгын олимпын эрх яах болж байнаа бас л маргааны үүр боллоо доо яг олимпын өмнөх хэдхэн сарын өмнө л ингээд будилаан тариад бөөн маргаан үүсгэхийм даа