Сурвалжлага: Цас, мөстэй "тэмцэгчдэд" шинэ техник хэрэгтэй

Сурвалжлага: Цас, мөстэй "тэмцэгчдэд" шинэ техник хэрэгтэй

Сурвалжлага: Цас, мөстэй "тэмцэгчдэд" шинэ техник хэрэгтэй

“Хотынхоо зам, талбайг халтиргаа гулгаагүй, хоггүй байхыг харах сайхан” хэмээн өгүүлэх түүнийг Т.Батчулуун гэдэг. Тэрбээр Сүхбаатар дүүргийн хот нийтийн аж ахуйн жолоочоор ажилладаг. Ажлын цаг нь өглөөний 09.00 цагт эхлэх ёстой ч байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан үүрээр эсвэл шөнө уртасгасан цагаар ажиллах тохиолдол их байдгийг хэлж байлаа.

Энэ жил онцгой хүйтэн, цас ихтэй өвөл болж байгаа учраас тохижилт үйлчилгээний ажилтнуудын ажлын ачаалал их байгааг учирласан юм.

Жолооч Т.Батчулуун "Бид ихэвчлэн үүрээр эсвэл шөнөөр ажилладаг. Замын түгжрэл нэмэхээс илүүтэй нийслэлчүүдээ ажилдаа явахаас өмнө замыг нь аюулгүй, халтиргаа гулгаагүй байлгахыг зорьж ажилладаг. Гэтэл иргэд биднийг огт ажлаа хийхгүй байгаа мэтээр шүүмжилдэгт сэтгэл эмзэглэдэг. Бидэнд нойргүй хонох үе ч бий" гэлээ.

Тэрбээр "Зарим аж ахуйн нэгж, иргэд хууль дүрмийнхээ дагуу ойр орчмын 50 метрийг цэвэрлэчихдэг бол бидний ажилд маш их нэмэртэй байдаг. Нөгөө хэсэг нь хог, цас мөсөө овоолоод зам дагуу тавьчихдаг" гэдгийг хэлж байв.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэгч хэцүү. Тохижилт үйлчилгээнийхэн цаг агаарын мэдээ байнга үзэж, сонсоно. Орой цас орно гэвэл шөнө ажиллах бэлтгэлээ базаана.

Жолооч Т.Батчулуун "Бид сүүлдээ давс, бодисоо зам дээр цацаад дийлдэхгүй болохоор дайрга цацаж байна" хэмээн учирлаж,  "Тохижилт үйлчилгээний ажилчдад сүүлийн үеийн машин техник, багаж хэрэгсэл дутмаг байгаа нь үнэн. Давс, бодис цацдаг машин маань Хятад учраас сэлбэг нь ховор, үнэтэй байдаг. Одоо ажилчид зам дээр гараараа давс, бодис цацахаа байсан. Машинд надтай нэг хүн хамт явж, тусалдаг" гэв.

Тэрбээр машинтайгаа өдөрт гурван удаа явж, хариуцсан зам талбайдаа давс, бодис цацдаг байна.

"ХЯТАДААС ХУДАЛДАН АВСАН БОДИСОО ХАЛТИРГАА ИХТЭЙ УУЛЗВАРУУДАД ЦАЦДАГ"

Сүхбаатар дүүргийн давс бодисны нөөцийн хувьд 800 тонн давс, 110 тонн бодис байгаа аж. Үүнээс өдөрт заавал хэдэн тонн давс, бодис цацна гэж хатуу төлөвлөхгүй ч замын халтиргаа гулгаа, ачаалал хэр байгаагаас шалтгаалан давс, бодисоо цацдаг байна. Жишээлбэл, цас орж, халтиргаа гулгаа ихтэй байвал 40-60 тонн давс, бодис цацдаг бол цаг агаар тогтвортой үед 10-20 тонныг цацдаг гэдгийг албаныхан мэдээллээ.

Харин БНХАУ-аас худалдан авсан -45 хэмд хайлдаг бодисын хувьд Сүхбаатар дүүрэгт 100 тонныг хуваарилжээ. Энэ бодис үнэ, үр дүнгийн хувьд ялгаатай бөгөөд халтиргаа гулгаа ихтэй уулзваруудад цацаж байгаа гэсэн юм.

Тус дүүргийн хэмжээнд тохижилт нийтийн аж ахуйн гурван хувийн компани зам, талбайг хариуцан цэвэрлэгээ үйлчилгээг хийж байгаа аж. Хоёр нь орон нутгийн өмчид үйлдвэрийн газар бол эдгээрт 7-8 давс, бодис цацдаг машин бий. Мөн тусгай тоноглолтой ковш, цас цэвэрлэгээний машин, механизм 30 орчим ажилладаг байна.

“Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ нийт 215 ажилтантай. Нийслэлээс 60 гаруй ажилтнаар бүл нэмжээ. Хог тээвэр, дотоод үйлчилгээний 25 жолооч, 60 ачигчтай, 80 зам талбайн үйлчлэгчтэй. Тохижилт нийтийн аж ахуйн ажилчид 1.8-2.3 сая төгрөгийн цалин авдаг байна.

"ГЭР ХОРООЛОЛД БАГА, ХОТЫН ТӨВИЙН ЗАМ ДЭЭР ИХ ДАВС, БОДИС ЦАЦДАГГҮЙ"

СБД-ийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.ЭДМОН:

-Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу бүх дүүрэгт хот нийтийн аж ахуйн ажлыг шилжүүлсэн. Тодруулбал, гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламж, усан оргилуур, нийтийн бие засах газрууд, рекламны самбар, гэрэлтүүлэг гэх мэт найм есөн төрлийн ажил дүүргүүд дээр шилжин ирж байна. Үүнтэй холбоотойгоор 70 орчим ажилтан, долоон техник хэрэгсэл машин механизм ирсэн.

Урьд өмнө нь дүүрэг өөрсдөө орон сууц болон гэр хорооллын 500 мянга орчим м.кв талбай хариуцаад цэвэрлэдэг байсан бол одоо нийтийн эзэмшлийн 26  том гудамж, 60 км замын 400 мянга орчим м.кв зам талбайг нэмж цэвэрлэнэ. Бидний хийх ажил нэг дахин нэмэгдсэн гэсэн үг. Бид бэлэн байдлаа хангаад ажлаа хэвийн хийж байна.

Манай дүүргийн хувьд хотын төв хэсэгт байрладаг учраас замын хөдөлгөөн ихтэй байдаг. Тэглээ гээд гэр хороолол, хотын төв хэсгээр ялгавартай байдлаар зам дээр давс цацна гэж байхгүй. Гэр хороолол, зуслангийн зам дээр яагаад халтиргаа гулгаа их байна вэ гэхээр, тэнд автомашины хөдөлгөөн харьцангуй бага учраас давс, бодисны хайлалт муу байдаг. Хөдөлгөөн их байх тусам давс, бодис хурдан хугацаанд хайлдаг.

Хариуцсан зам, талбай дээрээ тогтмол, тодорхой график хуваарийн дагуу давс, бодисоо цацдаг. Сүүлийн үед иргэд “Зураг авахын тулд ажил хийж байна. Давс бодисоо огт цацахгүй байна” гэж шүүмжилж байгаа. Ингэж хүмүүсийн хийж байгаа ажлыг үгүйсгэж болохгүй. Цаанаа тоо хэмжээтэй, хэчнээн тонн давс, бодис цацсан, хэдэн төгрөгийн зардал гарсан гэдгийг бүгдийг нь зургаар баримтжуулдаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xa xa 2024-01-15 103.111.68.3

naad tros chin zvv shig tasarch unasaar baigaad dugui ruu zoogdono shvvvv

Avatar

иргэн Жаргал 2024-01-15 203.91.112.37

Батчулуун сайн хүү сайн ч ажилтан. Өдий насны хүнд ахадсан ачаалал. Гэхдээ тэд хийдэг ард нь гардаг. Харин сэтгэлийг нь мохоож болохгүй. Цалин нэмэх хэрэгтэй. Тэд хамгийн хүнд хүчрийг хийдэг шүү. Зам талбайн үйлчлэгчдийг дэмжих цаг болсоон

Avatar

Зочин 2024-01-15 209.89.240.99

одоо хүнээ бодох цаг болжээ.яХэдий болтол хар хөлсөө урсгаж дундад зууны үед амьдарч ажиллах билээ..Ялангуяа гадаа ажилдаа ажилчдын хөдөлмөрийг машин техник хангалттай авч хөнгөвчлөх Монголын хүйтэн нөхцөлийн нэмэгдлийг хангалттай өгч амьдрал ахуйг нь сайжруулж хөдөлмөрийн хөлсийг оfisse ийн ажилчдаас илүү тогтоосноор улны гэх айл өрх дундаж амьдралын төвшинд очиж хүнийг ялгаварлан гадуурхах үзэл устах болно

Avatar

Zocnin 2024-01-15 209.89.240.99

хорооллын СӨХ үүд хог ачихдаа хүргэж хүний хүч хөдөлмөрийг барж байхаар машин төхөөрөмж ашигламаар юм.

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.160.10

terbum huntei hyatad hurtel robotojood. uildveruud ni buten hagas automat bolood hunii hudulmuriig hunguvchluud bhad manaih l buh zuiliig hunii hucheer hiih yumdaa.

Avatar

Нэргүй 2024-01-15 124.158.71.84

Байрнуудын хог ачдаг хүмүүст мөн адил шинэ техник машин хэрэгтэй. Хог ачилтын машин тоог 3 дахин нэмэх шаардлага байна. Хог ачдаг хүмүүс маш хүнд нөхцөлд ажилладаг. Хогийг уул овоо шиг болсон хойно эрүүл мэнд, нуруугаа огцом муутгаж хог ачдаг. Машин сайтай бол хогийг бага дээр нь ачиж эрүүл мэндээ тэгэж их хохироохгүй.

Avatar

Нэргүй 2024-01-15 202.126.88.201

heleed yughev ,zailuul garaaraal bazaad achaad baidag haragddag.

Avatar

Нэргүй 2024-01-15 64.119.29.144

Хеерхий дее, биднийхээ телее хоер, гурван сэтгэлээр, засаг даргынхаа телее естой хоергуй сэтгэлээр ажилладаг терийн унэнч боол доо.

Avatar

Зочин 2024-01-15 202.126.89.236

Амжилт хүсье🌹

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж