Шинэ автобусны дараагийн цуваа өнөөдөр нийслэлд ирлээ

Шинэ автобусны дараагийн цуваа өнөөдөр нийслэлд ирлээ

Шинэ автобусны дараагийн цуваа өнөөдөр нийслэлд ирлээ

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд нийт 600 автобусны татан авалт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд багтаан нийт 36 автобус нийслэлд орж ирсэн бөгөөд үйлчилгээнд явж буй. Үлдсэн 564 автобусыг нийлүүлэх календарчилсан төлөвлөгөөг гаргасан бөгөөд энэ сард багтаан 500 автобусыг нийлүүлэх бол ирэх хоёрдугаар сард үлдсэн 64 автобусыг нийлүүлэхээр төлөвлөсөн талаар нийслэлээс танилцуулсан.

Тэгвэл календарчилсан төлөвлөгөөгөөр өнөөдөр өглөө дараагийн 50 автобус нийслэлд иржээ.

Эхний 35 шинэ автобус Таваншар-Офицер, Үйлдвэр комбинат, Улаанхуаран чиглэлд иргэдэд үйлчилж байна. Иргэдийн зүгээс шинэ автобус дулаан, үйлчлүүлэхэд тухтай байгааг хэлж байгаа юм.

Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр нийлүүлж буй эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилаад байгаа бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс үйлчилгээнд гарч эхэлсэн. Шинэ автобусуудыг үзлэг, оношилгоонд оруулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгож, мөн цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулснаар ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-15 202.9.41.20

ОЛОН УЛСАД ЯВДАГ САЙХАН УНААГ ЧИНЬ БЭЛДЭЭД ӨГЛӨӨ!!!!!ЭВЭР ХОШУУНУУДАА БОЛЬЦГОО …..ЭСВЭЛ НОГООНЫ БҮЛГИЙН ГИШҮҮД ХОРДООД БАЙГА УУУ?????!!!!

Avatar

Нэргүй 2024-01-15 202.9.41.20

Гоё сайхан автобус, Хотыг чимж байна. Эхнээс нь цэвэрхэн гамтай эдэлцгээе ИРГЭД ЭЭ!!!!!Цэвэрхэн хүрэлцээтэй хурдан байвал иргэд маш ихээр үйлчлүүлнэ 1-р эгнээгээр чөлөөтэй явуулаарай Баярлалаа Хойшдын ажилд нь амжилт хүсъе!!!!! Хорлогчдоос болгоомжлохыг анхааруулъя!!!!!! Нөгөөдүүл шургалах вий !!!! Тас цохиж, тийрч хаях хэрэгтэй шүү тэднийг

Avatar

АН 2024-01-15 59.153.114.226

Гацаа түгжрэл, автобус хүлээлт багасчихвы дээ, уул нь түгжрэл багасгах, утаа багасгах чинь манай намын зорилт биш юмсан

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.189.250

52 тэрбумаар ав гэхэд гүйээ 165 тэрбумаар авнаа гээд авсан 113 тэрбумыг чавчсан байхаа

Avatar

Нэргүй 2024-01-15 202.9.41.20

Ингээд солиорно, Болиоч!!!!!600 автобусыг 52-оор авчих уу, Сэтгэц эрүүл үү??????!!!!!!Шүүмжлэхийн донтонгууд боль!!!!!

Avatar

Зочин 2024-01-15 66.181.161.9

"Базарваанийн бараан саарал" ч "Хулхи ногоон"-ыг бодвол хэрээрээ л байна. Манай хулгайчууд энэ удаад эрхбиш нэг гараар нөгөө гараа атгасан байгаа даа л гэж найдъя.

Avatar

Нэргүй 2024-01-15 202.126.89.98

Ногоон автобусны хаа аёуудлыг шийдээрэй, МАН хан нийтын тээврээр олрн жил луйвар хийсэн шүү!

Avatar

Зочин 2024-01-15 76.220.74.140

Энэ автобусыг их мөнгө зарцуулаад худалдаад авчихдаг юм байж. Түрүүчийн авсан хуучин автобусны асуудлыг яаж шийдэх гэж байна вэ

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.185.223

ха ха ногооноогоо яах тухай бичээч

Avatar

Зочин 2024-01-15 202.72.243.182

YUTONG -ийн автобус Орост хүртэл явдаг сайн чанартай автобус. Хүйтэн цаг ууртай газар ч тохируулж үйлдвэрлэдэг.

Avatar

Гэрэл 2024-01-15 202.5.202.36

Энэ бол үр дүн. Х.Нямбаатар хаа очиж хэлсэнээ хийж, түмний нүдэн дээр хэрэгжүүлж чаддаг дайчин хүн юмаа. Баярлаж байна аа. Хүйтэнд дулаан автобусаар үйлчлүүлээд сайхан л байна. Нэг гэм нь гаднах утаанаас салаад сайхан унаандаа суухад, жолооч нар нь тамхи хэт их татаж угаартуулах нь хэцүү юм. Нийтийн соёлд, тамхины хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах шаардлагатай л байна.

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.160.10

ene ajiliig yaj yavj bgaag harsan uu? turiin buh hudaldan avalt iim bj boloh bsan. tsaashid ch boloh yostoi. hervee nogoon autobusnii asuudlaar ter hen neg hun olon niited zarlaagui bol yag iim yum boloh bsan uu? bugdiig ulsiin nuutsad oruuldag hulchigaruud yag l ter zamaar yavah bsan. UABZ – iin ene arga baril hezeenees ehelseniig ni bol medehgui. hamgiin ehend haragdsan ni 5n tolgoi tumur zam. tegeed medegdej bulai bolson ni nogoon autobus! uur yu bgaag uneheer medeh yum alga.

Avatar

ХУУЛЬЧ 2024-01-15 202.9.46.93

СЭТГЭЛ ГАРГААД,,,, ИРГЭНИЙ ТӨЛӨӨ БОЛ,,,, ИРГЭН БҮР АМ САЙТАЙ ,,АМЖИЛТАД БИД ХАМТАДАА ХҮРНЭ.,ГЭСЭН НЭГЭН СЭТГЭЛТЭЭ БОЛНО ДОО.,,,ХАМГИЙН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ХҮНИЙ ТОЛГОЙД ЧӨТГӨЛ ХӨРӨГДӨХ ШҮҮ.,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж