Статистик: Нэг айл цагаан сарын ширээг 1-1,5 сая төгрөгөөр засна

Статистик: Нэг айл цагаан сарын ширээг 1-1,5 сая төгрөгөөр засна

Статистик: Нэг айл цагаан сарын ширээг 1-1,5 сая төгрөгөөр засна

Цагаан сарын баяр болоход 20 гаруй хоног үлдээд буй. Энэ үеэр иргэдийн худалдан авалт ихэсдэг. Зах зээл дээр эрэлт өсөхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнэ өсч, арилжаа наймаачид гэнэтийн ашиг олдог нь хэдийнэ тогтсон хэв маяг болжээ.  Нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийслэлийн хэмжээнд гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийн мөн үеэс 0,6 хувиар өмнөх сараас 2,3 хувиар өссөн байна.

Тухайлбал, хонины мах 1,1 хувь, сонгино 2,4 хувь, төмс 4 хувь өссөн бол өндөг 0,4 хувиар буурчээ.

Харин аймгийн төвүүдийн гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад тогтвортой байна. Орон нутагт хонины ястай мах 0,3 хувь, үхрийн мах 1,3 хувь, нэгдүгээр гурил 0,06 хувиар, шинэ сүү 2,7 хувь тус тус өсчээ.

Иргэдийн хамгийн их худалдан авдаг бараа бүтээгдэхүүний үнэ ердөө долоо хоногийн дотор 0,5-1 хувиар өссөн үзүүлэлт нь цагаан сар ойртож буйтай холбоотой байж болох юм.

2023 оны гуравдугаар улирлын дүнгээр өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 30 гаруй хувийг мах, махан бүтээгдэхүүн, 25 орчим хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 10 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 10 орчим хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал эзэлж буй.

15 ШИРХЭГТЭЙ УЛ БООВ, СУУРЬ ЕЭВЭНГИЙН БАГЦ 96 МЯНГААС ЭХЭЛЖ БАЙНА

Цагаан сарын баяраар өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн бол хэвийн боов. Ул боовны нэг ширхэгийн дундаж үнэ энэ жил 5000-5200 төгрөг байна. Гэхдээ үйлдвэр бүрээсээ шалтгаалж үнийн дүн харилцан адилгүй байгаа юм.

Тухайлбал,  “Өгөөж, чихэр боов” компани 15 ширхэг хэвийн боов, еэвэнгийн багц 96 мянган төгрөгөөр худалдаанд гарчээ. Бусад үйлдвэрүүдийн ижил багцын үнэ 76-105 мянган төгрөгийн хооронд байна.

Хонины ууцны дээд үнийн дундаж 450-520 мянган төгрөг доод үнийн дундаж 260-280 мянган төгрөг байгаа юм.  Сүүн ааруулын дундаж үнэ 32-35 мянган төгрөг байгаа бол хорхой ааруулын дундаж 22-24 мянган төгрөг, задгай сүү 3500-3800 төгрөг, шинэ сүү 4500 төгрөг байна.

ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ НЭМЭГДЖЭЭ

Мөн цагаан сарын баяртай холбоотойгоор арилжааны банкнуудаас зээл авах  иргэд ихэссэн байна. Тэр дундаа зарим ахмад настан баяраа тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс тэтгэврийн зээл их хэмжээний дүнгээр авахаас гадна цалингийн зээлийн хүсэлт ч нэмэгджээ. Өнгөрсөн 2021 оны статистикаар нийт өрхийн 55 хувь буюу 520 мянга орчим өрх зээлтэй амьдарч байна. Харин энэхүү үзүүлэлт 2022 онд 2.1 нэгж хувиар нэмэгдсэн бол 2023 оны зээлийн индексээр ч мөн өссөн дүнтэй гарчээ.

2022 оны байдлаар нийт өрхийн цалингийн зээлийн хэмжээ өмнөх оноос 45,6 хувь, өрхийн хэрэглээний зээл 20,3 хувь болж өмнөх оноос 2,6 хувиар буурсан. Харин 2023 оны нийгэм эдийн засгийн индексийг энэ долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос танилцуулна.

Тэтгэврийн зээлийн дундаж хэмжээ 2022 онд 1,9 сая төгрөгөөр буюу хоёр дахин нэмэгджээ. 2022 оны арван хоёрдугаар сарын байдлаар банкнуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны 6,5 хувиар өсч 22 их наяд төгрөгт хүрснийг Монголбанкнаас дурдсан. Энэ жил ч мөн зээл авагчдын тоо өссөн байгаа аж. Зарим арилжааны банкны өгсөн мэдээллээр тэтгэврийн зээл авах хамгийн өсөлттэй сар нь нэгдүгээр сар байдаг байна.

Өргөн хэрэглээний зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийг тооцож үзвэл энэ жил нэг айл дунджаар 1-1,5 сая төгрөгөөр зөвхөн ширээгээ засах нь. Үүн дээр шинэ дээл хувцас, золголтын мөнгө, гарын бэлгийг нэмвэл хоёр сая төгрөг хол давах нь…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-01-15 139.5.219.79

их удаалгүй идчих болно.Яахав настай хүмүүс бол өөр шүү дээ

Avatar

Иргэн 2024-01-15 139.5.219.79

Цагаан сараар заавал ууц өвчүү гэлгүйгээр сайхан хонины хаа авч монгол эвдэлтээр эвдээд чанаад тавихад ёолно. тэгээд бууз дагалдах салахаа өөрсдийн дураар тавина Харин идээгээ бол их том биш бараг л суурь тавганд 5 ш ул б**в ааруул 500г ёотонгоор чимээд тавихад болно .Ул б**в тариа будааны дээж, ааруул ыагаан идээний дээж, ёотон амттаны дээж .Залуучууд ийм байдлаар идээ засахад болно шүү дээ. Дараа махаа сайхан жигнээд ногоотой холиод идчихнэ.Ул боовоо ч ялгаагүй баярын дараа нэг их удаалгүй а

Avatar

Нэргүй 2024-01-15 103.57.93.83

манайхан амандаа орсон тоог хэлдэг муухай улсууд шүү ялангуяа наймаа хийдэг улсууд ямарч авцалдаагүй үнэ хэлдэг худраггүй улсууд шүш

Avatar

ээжүүд 2024-01-15 192.82.64.21

цагаан сараас бусад үёд утсаар ч яридаггүй орж гардаггүй бузар ах дүү нэртэй гуйлгачдййг бүү айлд оч лай л болдог шүү давалгааля үнэн шүү

Avatar

Аавууд 2024-01-15 66.181.161.195

жилдээ нэг уулзаж амжаагүй хүмүүстэйгээ уулзаж золгодог бачр гэж боддошгшд

Avatar

Нэргүй 2024-01-15 139.5.218.110

Өнгөрсөн жил 700 мянгаар 2 ууц авж таарсан. Үнэтэй болчихоос нь өмнө гээд 250 000-р нэлээн том ууц аваад эцэг арай цэвэрхэн янзлачих байх гэж бодоод ил тавиад ажилдаа явсан. Битүүний урд өдөр нь гэсгээгээд чануулах гээд тагтан дээр ууцаа хайсан чинь байдаггүй. Ааваас асуусан чинь – Энэ жил ууц тавихгүй мах чанаад тавина. Би жиргээд хуваацан- гэж авсан. Би уурлаад – 70 хүрчээд ууц тавиагүй байвал ах дүү нар намайг бариад идчихдэг юм байгаа биз дэ п.. гэж хараагаад бид 2 зодолдоод.

Avatar

Нэргүй 2024-01-15 202.126.88.201

tegeed bid nart naadah chini yamar hamaatai yum

Avatar

Нэргүй 2024-01-15 139.5.218.110

Чамд хамаагүй л дээ… Тэнэгдүү тавьтаргүй аав нарт хамаатайн.

Avatar

Нэргүй 2024-01-15 103.161.242.254

энэ харин бодит тооцоо байна. Манайх энэ жил маш цомхон тэмдэглэхээр төсөв гаргахад бэлэг+тавгийн идээ+бууз+салат+жимс+бусад гэхэд 1500,0 болсон. Үүн дээр золголт, дээл хувцасны мөнгө нэмэгдэнэ.

Avatar

Нэргүй 2024-01-15 43.242.242.59

3 хоног болоод өнгөрөх юмны төлөө хамаг мөнгөө үрээд хэрэггүй. Ааруул болон еэвэнгүйгээр цагаан сарын ширээгээ чимдэг болцгооё Монголчууд аа. Ууц тавихын оронд сайхан мах чанаад хэрчээд тавибал хүмүүст тааламжтай байдаг. ааруул арай дэндэж байнаа. Монголын юм гэхээрээ л үнэ нь тувт өсөөд үнэтэй болчихдог гаж тогтолцоо бий болжээ. Цагаан сараа гэр бүлийнхүрээнд цомхон тэмдэглэцгээе

Avatar

зочин 2024-01-15 202.9.47.56

Хөгжилтэй орнуудад баяр ёслол болоход юмны үнэ буурдаг. харин манайд эсрэгээрээ тэнгэрт хаддаг гаж тогтолцоотой. тэгээд хэзээ ч эргэж буудаггүй гамшигтай…………….

Avatar

бүгд 2024-01-15 66.181.189.148

ийм утгагүй бүдүүлэг балиар идэш уушаа монголчууд болиосой. Үнсэж байна гээд өмхи ма хамраараа хүүхэд хүмүүст нян халдвар тараадаг, бузраас татгалзая. мэхийн ёслоход л болоо бишүү? Үзүүлэнгийн ууц өвчүү данхайтал өрсөн гурилан ул б**в хэнд хэрэгтэй гэж? Хэнд харуулж юу үзүүлж буйн утга учир байхгүй ийм хогийн болхи хогийнзаншлаас харин татгалзмаар шүү хөгшчүүдээ. Түүнийг хэн харж яасан баян цатгалан юм асан сайхан юм гэж хэн ч боддоггүй, хэн ч түүнээс идэхгй зүгээр л үзүүлэн байдаг нь инээдтэй ш

Avatar

Нэргүй 2024-01-15 47.227.179.89

Битгий Х*ц муу хуж**гийн эрлийзээ.

Avatar

Нэргүй 2024-01-15 203.91.115.44

чи өөрөө хөгширөхгүй юу үр хүүхдээ бусдад муу хэлүүлэхгүй гэсэндээ зээл авч баяраа хийдэг юм энэ янзаараа бол өөрөө аав ээждээ баярынхан юмыг бэлдээд өгч чаддаггүй нь харагдаж байна

Avatar

Нэргүй 2024-01-15 202.55.188.45

зээл авч баяр хийдгээ болио бачртай бачргүй маргааш болдгоороо л болно үндэсний үйлдвэрлээ битгий дэмжээчээ үнээ л үргэлж нэмхээс өөр сонголтгүй салбар дамчин панзчин шдээ

Avatar

Иргэн 2024-01-15 66.181.190.207

сэтгүүлч битгий ингэж үнэ өсгөсөн мэдээлэл хийгээд бай ер нь бол өөрсдийн боломжиндоо л тааруулж тэмдэглэх нь зүйтэй штээ хэнч тоож идхээ байсан хатсан хэвийн б**в үнэр орчихсон ууц өвчүүг дараа нь арай чүү л далд оруулдаг штээ бас дээр гурилаар зуурчихсан ааруул нэмэгдчихсэн заавал олимп тэмцээнд орж байгаа юм шиг дээрх зүйлсийг авах эсэхээ өөрснөө шийднэ биз та нарын худал хөөрөгдсөн үнээр авах албагүй нөгөө зарж байгаа өлөн нөхдүүд нь ийм байдаг гээд л үнэ нэмнэ ууц 450 гэнэ ямар үхэр биш дэ

Avatar

Нэргүй 2024-01-15 103.9.90.100

ингээд л худлаа наймаачдыг хөөрөгдөж, хийсвэр үнийн дүнг бий болгодог газар үндэсний статистикийн газар. Эднийхээс гарч байгаа юунд битгий итгэ хүмүүсээ. Монгол улсын хоролмаа шүү дээ

Avatar

Нэргүй 2024-01-15 202.131.238.26

худ, худ 1.5 сая бол хаана ч үгүй шүү, тэгээд 3 хоног болдог баяр

Avatar

Нэргүй 2024-01-15 203.91.115.44

заавал ууц тавих албагүйээ сайхан мах чанаад тавгын идээ тавиад л болоо хүн орж ирвэл бэлэн мөнгө атга чихэр өгөөд л болно шдээ зочин гийчин хэр ирдэг айлаас шалтгаалаад л юмаа бэлдэхэд болнодоо

Avatar

Нэргүй 2024-01-15 203.91.115.44

гэр бүлийн хүрээнд зочин гийчин бага ирдэг айлд бол хангалттай шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж