Сонгогчдоо “санасан” нэр дэвшигчид айсуй, хэрсүү байцгаая!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сонгогчдоо “санасан” нэр дэвшигчид айсуй, хэрсүү байцгаая!

Сонгогчдоо “санасан” нэр дэвшигчид айсуй, хэрсүү байцгаая!

УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногийн Баасан гаригт хаалтаа хийнэ. Ингэснээр 76 гишүүнтэй парламентын сүүлчийн ажил ихтэй чуулган өндөрлөж байна гэсэн үг.

Учир нь ирэх зургадугаар сарын 28-нд УИХ-ын сонгуулийн чуулгантай учир хаврын чуулган “аргацаагаад” дуусгах болов уу. УИХ-ын гишүүд нь намрын чуулганыг дуусгах хүсэлтэй, ойрын өдрүүдэд чуулган, байнгын хороо ирц хүрэхгүй, УИХ-ын даргын уурыг хүргэж буй. УИХ-ын гишүүдийн хувьд чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах хүсэлтэй байгаа.

Одоо л тэд сонгогчдодоо өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажлаа танилцуулж, дахин сонгогдох хүсэлтээ,  тойргоо зорих гишүүд, нэр дэвшигчид одоо л сонгогчдоо ямар их санаснаа илэрхийлнэ.

Гэхдээ энэ удаагийн сонгууль нэр дэвшигчдээс “олон” зүйл шаардана. Гурван аймгийг нэг тойрог болгож байгаа учраас өмнө нь нэгхэн аймгийн сонгогчдоо тойглодог байсан нэр дэвшигчид энэ удаад гурван аймаг, дүүргийн сонгогчдыг тойглох шаардлага үүсч буй. Бүсчилсэн том тойргоор сонгууль зохион байгуулагдаж, сурталчилгааны өдрүүд цөөхөн учраас одоо л УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, сонгогчдодоо санасан сэтгэлээ илэрхийлнэ. Тухайлбал, өмнө нь ганцхан Булган аймгаас сонгогдсон гишүүд гэхэд энэ удаагийн сонгуулиар Хөвсгөл, Эрдэнэ хотын сонгогчдыг “тойглох” шаардлага гарч буй. Мэдээж одоо УИХ-ын гишүүн, сайд, ямар нэг албан тушаал эрхэлж буй хүмүүст бүсчилсэн тойрог боломжтой бөгөөд шинэ нэр дэвшигчдэд тойрогтоо танигдаж амжихгүй байх нөхцөл бий болсон. Тиймээс одоо л гишүүд тойрогтоо танигдаж, олонд танигдах цаг үе нь.

126 гишүүнтэй болохын тулд бид багадаа 1000 орчим нэр дэвшигчид нэр дэвших болов уу гэсэн таамаглал бий. Хамгийн сүүлийн сонгууль буюу 2020 оны УИХ-ын сонгуульд 600 орчим нэр дэвшигч дэвшиж байсан учраас энэ удаад илүү олон нэр дэвшигч дэвших болов уу гэсэн таамаг бий.

Нэг тойрогт 3-10 мандаттай учраас зөвхөн нэг намаас л ийм тооны нэр дэвшигч дэвшинэ.

Одоо бидний, сонгогчдын хэрсүү байх цаг. Нэр дэвшихээр горилж байгаа хүн, нам бидэнд амандаа орсноо, зөвхөн сонгогчдын саналыг татах, таалагдах зүйл ярьж, танилцуулна. Ялангуяа сонгуулийн жилийн төсвөө баталчихсан, тэтгэвэр нэмж, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлнэ гээд сайхан амлалтууд биднийг хүлээж буй. Тиймээс эмээ, өвөө нар нь үр хүүхдийнхээ ирээдүйг өнөөдрийн эрх баригчдын өгсөн тэтгэврийн нэмэгдлээр солихгүй байх нь нэн чухал. Залуучууд нь ч гэсэн сонгуульдаа идэвхтэй оролцож, зөвхөн өөрсдийнхөөрөө сонголтоо зөв хийх хариуцлагатай цаг үе. Бидний өнөөдрийн утаа, авлига, төрд нүүрлэсэн хулгайд сонгогчид бид өөрсдөө ч гэсэн буруутай. Халамж горьддог саналаа худалддаг  байдал эргээд бидний өнөөдрийг бий болгож байгааг судлаачид онцолдог. Сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа худалдахгүй, сонголтоо зөв хийх нь чухал юм.

Нэгэнт чуулган завсарласан учраас тойргоо зорих гишүүд сонгогчдод “гайхалтай” зүйл амлаж, амандаа орсноо л амлана. Тиймээс тэдэнд хууртахгүйгээр, хэрсүү байж, сонгуульдаа идэвхтэй оролцох хариуцлагатай сонгууль биднийг хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН. 2024-01-15 60.41.246.196

24 оны СОНГУУЛИАР МАН-гүй УИХ, ЗГ БАЙГУУЛНА ГЭЖ БГАА.Хэрсүүлхээд байх юм байхгүй ээ , энэ жилийн сонгуульд санал өгөхөд маш ХЯЛБАР болсон 1 \ МАН – д итгэл үзүүлэхгүй , хангалттай итгэл үзүүллээ ш дээ 2\ МАН-ын бүх төрлийн ХУЛГАЙЧИД , АВЛИГАЧИД , АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД , тэдгээртэй нэр холбогдогсодод санал өгөхгүй 3 \ жагсаалтад эдгээр хүмүүсээс нэг л хүний нэр оруулсан НАМ – д санал өгөхгүй … Жич , хулгайч , авлигач , албан тушаалын гэмт хэрэгтнүүд гэдэгт 60 ТБ , ЖДҮ , БАНКУУД , НҮҮРС,

Avatar

Зочин 2024-01-15 139.5.216.186

аль эртнээс уянгалж эхэлсэн хулгайч нарт шүүлтүүр тавьж чаддаг болноо бүгдээрээ сонор байя хойч үеийнхээ төлөа

Avatar

Зочин 2024-01-15 76.220.74.140

Хууль батлалцхаас өөр бодитой зүйл хийж чадахгүй хувийн амьдралаа дээшлүүлэх хэрэгсэл болсон нь харамсалтай

Avatar

сонгогч 2024-01-15 202.9.47.56

Нүүрсний, хөгжлийн банкны, ЖДҮ-н, Эрдэнэтийн, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Оюутолгойн гэх мэт Монголын хөгжилд гай тарьсан маш олон хулгайчдыг сонгогчид мэддэг болсон. Сонгуулиар үүнийг бодолцох болно.!!!! Иnгэхээр УИХ- ын хуучин гишүүдээс санал авах хүн гарын 5 хуруунд л багтах байх даа….

Avatar

Зочин 2024-01-15 76.220.74.140

УИХ гишүүн сайн муу хийсэн нь хамаагүй ямар ч хариуцлага хүлээхгүй явж ирлээ. Үүнийг өөрчилж сайжруулах ухамсартай хүн eрдөө гарахгүй юмаа.

Avatar

Нэргүй 2024-01-15 202.70.44.46

Хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон хэнийг ч сонгохгүй байх ганцхан шалгуур бий дээ

Avatar

Иргэн 2024-01-15 139.5.216.142

Газар нутгаа зарчихгүй эх оронч, зөв сэтгэлтэй, зоригтой дайчин залуучуудыг олж сонгох нь зөв.Хамгийн гол нь ГХО гэгчид газар нутгаа булаалгачихгүй байх нь чухал.

Avatar

ах ламаас 2024-01-15 202.21.107.79

Одоо хүмүүсээ энэ ИХ-ын гишүүдээ дахин дахин сонгодогоо л больё Сонгосон хойноо уйлагнаад нөгөө хэдээ үхтэл нь муулаад л луйварчин дээрэмчин хулгайчаар нь дуудаад л нөгөө хэд нь далимдуулж хулгай хийж худал ярьж дуусахгүй юм . Бүр сүүлдээ мэргэжлийн боллоо ш дээ .Ер нь нэг л удаа сонгоод л болоош дээ

Avatar

ЗОЧИН 2024-01-15 122.201.23.84

Ард түмэн минь хариуцлагтай байж үзээрэй дээ

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.180.203

МАН-ЫГ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ

Avatar

р 2024-01-15 37.120.147.90

Тэгээд хэнийг сонгох у? АН-ын өсөхийн өлөн хь арилаагүй хулгайч, луйварчид, худалчуудаа дахин сонгох у?

Avatar

Нэргүй 2024-01-15 59.153.115.233

Тэр 10 р тойргоос л хогийн гулгайчид их сонгогдох юм байна

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.160.29

Хэрсүүлхээд байх юм байхгүй ээ , энэ жилийн сонгуульд санал өгөхөд маш ХЯЛБАР болсон 1 \ МАН – д итгэл үзүүлэхгүй , хангалттай итгэл үзүүллээ ш дээ 2\ Бүх төрлийн ХУЛГАЙЧИД , АВЛИГАЧИД , АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД , тэдгээртэй нэр холбогдогсодод санал өгөхгүй 3 \ жагсаалтад эдгээр хүмүүсээс нэг л хүний нэр оруулсан НАМ – д санал өгөхгүй … Жич , хулгайч , авлигач , албан тушаалын гэмт хэрэгтнүүд гэдэгт 60 ТБ , ЖДҮ , БАНКУУД , НҮҮРС

Avatar

Нэргүй 2024-01-15 66.181.176.82

Одоо л 2 том намыг унагах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-15 202.72.245.209

дараа нь монгол улсаа унагах уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж