Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний барилдаануудыг 39 шүүгч дэнслэн явуулж буй. Тэдний нэг нь өнөөдөр /2024.01.14/ сүүлийн барилдаанаа шүүж, шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүллээ.
Энэ хүн бол Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Л.Болормаа.
Тэрбээр 1998 оноос хойш 27 дахь УАШТ-дээ шүүгчээр ажиллаад алтан дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн нүдэндээ нулимстайгаар дэвжээнээс бууж байгаа аж. Эмэгтэй шүүгчдийн өсөж хөгжих замыг нээж, урагшлах замын түүчээ болсон түүнд Монголын чөлөөт бөхийн холбоо, МҮОХ, шүүгчид, тамирчид, дасгалжуулагчид, гэр бүл, найз нөхөд нь хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Л.Болормаа өөрийг нь шүүгчийн эрдэмд сургасан багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.
Мөн тэрбээр УАШТ-ий гурван жинг онцлон аварга болсон тамирчдад тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардуулан өгөв. Тухайлбал, өөрийн шавь Э.Бэхбаярын барилдаж байсан 57 кг-ын аварга бөх Б.Мөнх-Эрдэнэ, өөрийн хань А.Энхээгийн барилдаж байсан 65 кг-ын аварга Ц.Цогбадрах, эмэгтэйчүүдийн 53 кг-ын аварга Б.Хулан нарт мөнгөн шагнал гардуулсан юм.
Мөн чөлөөт бөхийн ДАШТ-ий медальт анхны эмэгтэй бөх Ц.Энхжаргал, залуу шүүгч Г.Энхжин нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээ гардууллаа.
Зочин 2024-01-14 59.153.112.116
Mundag emegteishuu az jargal huseye
Нэргүй 2024-01-14 202.131.225.197
shn amrarai
Нэргүй 2024-01-14 202.131.233.251
Болормаа эгчид баяр хүргэе! Надад нэг удаа үнэхээр том тус болж байж билээ.
Зочин 2024-01-14 202.126.89.192
Алтан дэвжээ ч юу байх вэ дээ, хөлстэй матрас л байгаа ш дээ, хэт гоёчлох гээд бас арай хэтрүүлээд байх шиг
Нэргүй 2024-01-14 202.21.113.82
Ттогтсон хэллэг шүү дээ, гадаад хэл дээр ч гэсэн спортын алтан дэвжээ гэж бичиж, ярьдаг. Урлагийн алтан тайзнаа гэдэг шиг
Нэргүй 2024-01-14 66.181.161.154
тэнэгээ бүү гайхуул орк иал минь❗❗❗
Нэргүй 2024-01-14 202.126.89.191
үгүйдээ хөндлөнгийн хүнд хөлстэй матрас. тэнд жинхэн баяр баясал харуусал гомдол давтагдашгүй амьдрал үргэлжилдэг алтан дэвжээ байдаг юм даа
Нэргүй 2024-01-14 45.117.35.5
moyanuudaa gj…
Зочин 2024-01-14 103.212.118.153
Алтан дэвжээ гэнэ үү, кк, зарим сэтгүүлчид авсан мөнгөндөө тааруулж бичих гээд заримдаа араа хэтрүүлээд байх юм аа
Нэргүй 2024-01-14 202.21.113.82
Спортын тогтсон хэллэг шүү дээ, гадаад хэл дээр ч гэсэн спортын алтан дэвжээ гэж бичиж, ярьдаг. Урлагийн алтан тайзнаа гэдэг шиг