Зар түгээ. УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногт хуралдаад хаана. Хаасан даруйд УИХ, Засгийн газрын гишүүд өөр өөрсдийн нэр дэвших тойргуудад сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлнэ.
Үүнийг нэг их гайхах юмгүй. Хуулиас гадуур ч зүйл биш. УИХ өнгөрсөн Баасан гариг /2024.1.12/-т ийм утгатай тогтоол баталчихсан. Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай гэх албаны толгойтой уг тогтоол чуулганы завсарласан хугацаанд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулахыг УИХ-ын гишүүдэд даалгасан агуулгатай. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан уулзалт, хэлэлцүүлэг өөр өөрсдийн тойрогтоо зохион байгуулах аж. Санхүүжилтийг нь Засгийн газар төсвөөс зохицуулах бөгөөд эдийн засгийн бүсчлэлийг тогтоохоор эдийн засгийн форумыг бүсчлэн зохион байгуулах үүргийг МАН-ынхан өөрсдөө тогтоол санаачилж хүлээв.
Өөрөөр бол уг тогтоолд бүсчилсэн хөгжлийн талаар ямар ч үг, үсэг байхгүй. Ердөө гоё гарчигтай. Тайлбар нь Улаанбаатар хотыг түгжрэл, утаа гэх зовлонгоос салгаж, хөдөө хөгжүүлэх гэх мэт агуу. Үүгээр доог тохуу хийсэн сөрөг хүчин АН-ын гишүүд МАН-ынхны хүч түрэн баталсан уг тогтоолыг “Сонгуулийн сурталчилгааны удирдамж” гэж нэрлэсэн нь үнэнээс нэг их хол зөрөхгүй.
Харин Засгийн газрын гишүүд үүнийг 2001 оны Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, 2020 оны “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэгтэй холбон тайлбарлах гэж аргаа барсан. Сүүлдээ инээд шоглоом болсоор нүүр хийх газаргүй болж байгаа харагдсан. Ингэж хөгөө чирсний эцэст олигархи намынхан сонгуулийн эхний сурталчилгааны зардлаа бүсчилсэн хөгжлийг сурталчлах нэрийн дор төсвөөс гаргах арга ядсан тогтоолыг олонхоороо баталсан. Улмаар Үүний хамт сонгуулийн томсгосон тойрогт мөнгө цацах хүртлээ төрөөс хүүлчихсэн МАН-ын олигархиуд сонгуулийн нээлтийн сурталчилгааны удирдамжаа өвөртөлсөн.
Яагаад гэвэл, нэг биш нэлээд хэдэн аймаг тэдний цээжинд багтаж байгаа. Өнгөрсөн 2020 сонгуулиар нэг аймагт 10 тэрбумыг цацаж байсан тэд энэ жил гурван аймаг нийлүүлж байгаад 30 тэрбумыг цацчихна. Сүүлийн найман жилийн хугацаанд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн тонуул, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дээрэм, хуучин автобусны шахаа зэргээр хөлжсөн олигархи намынханд сонгогчдыг өөрсдийнх нь мөнгөөр худалдаж авахаас өөр хялбархан зүйл гэж юу вэ. Гэтэл тэд сурталчилгаагаа хүртэл өрсөлдөгчидтэйгөө нэг гараанаас эхлэхийг хүсэхгүй байгаа нь дээрх тогтоолоос харагдаж байгаа. Ингэснээр хүч тэнцвэргүй сонгууль л явагдана. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор бол ердөө 14-хөн хоног шүү дээ.
Эрх баригчид оны өмнө УИХ-ын сонгуулийн тойргуудыг бүсчилсэн байдлаар томсгон гэнэтийн шийдвэрээр баталсан. Ингэхдээ,
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1 дүгээр тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2 дугаар тойрог;
- Баян-Өлгий аймаг 3 дугаар тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4 дүгээр тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5 дугаар тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6 дугаар тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7 дугаар тойрог;
- Баянзүрх дүүрэг 8 дугаар тойрог;
- Баянгол дүүрэг 9 дүгээр тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10 дугаар тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр тойрог;
- Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13 дугаар тойрог байхаар тооцож хуваасан билээ.
“Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” тогтоолын дагуу чуулган завсарласан хугацаанд эдгээр тойргуудын дагуу ухуулга уулзалт, хэлэлцүүлэг форумаа хийнэ.
Зочин 2024-01-15 103.57.92.44
Баталсан хуулиа гишүүд нь явж сурталчилдаг тул ажлаа хийж болохгүй юу. Ядаж сонгууль ойртсон байхад ард түмэнд ойлголт өгөх зайлшгүй шаардлага үүссэн байна
3 2024-01-15 122.201.20.194
3 – ig 2t niiluul
Иргэн 2024-01-15 66.181.190.73
Намуудыг унагаж ,шүүлэг авах…
Шудрага 2024-01-15 203.17.23.197
МАН, АН-аас хэнийг ч сонгохгүй. Зардал чирэгдэлийн гарз шүү. Бүгдээрээ хулгайч луйварчид урвагчид мөнгө завшигчид болчихоод хуйвалдаж өөрсдийгөө өмгөөлж хамгаалаад Монголыг минь сүйрүүлээд байхад та нарыг хэн сонгох юм бэ. Баярцогт, Сайханбилэг,Баяр, Хүрэлбаатар, Бат Үүл, Анандбазар, Сумьяабазар, Баттөмөр, Адъяасүрэн, Адьшаа,Баатарбилэ мэтийн луйварчид л гэхэд л гадаадынхатай хуйвалдаж эх орноосоо урвачихаад Монголчуудыг элдвээр хэлж тохуурхаад, ядууруулж дээрэлхэж доромжлоод сууж байна шүү дээ
АН баяртай 2024-01-15 202.126.89.233
АН-ыг энэ сонгуулиар бүрмөсөн унагааж булшил пээнүүдийг. Хоорондоо таардаггүй новшууд тарвал таарна. АН-ыг булшлаад ХҮН намыг гаргаж хүчтэй сөрөг хүчин болглё
Нарантөгс 2024-01-15 202.55.188.118
коммунистууд өөр хийж чадах юм
Нэргүй 2024-01-15 43.242.242.59
Энэ жилийн сонгуульд АН-аас цөөхөн хүн сонгох болов уудаа. Учир нь энэ нам маш итгэл даадаггүй, луйварчдаар дүүрсэн нам юм. Дэд дарга нь гэхэд л Оюутолгойн гэрээгээр баяжсан луйварчин С.Баярцогт байхад бид яаж итгэх билээ. харин 3 дахь хүчин болох ХҮН-аас илүү олон хүн УИХ-ийн гишүүнээр сонгогдох байх гэж бодож байна.бусад намаас ч гэсэн олон хүн орвол сайн л байнаа
Нэргүй 2024-01-15 202.21.114.197
Tegvel Davaasyrengee songood amar saihandaa jarga daa
Нэргүй 2024-01-15 202.126.89.171
Энэ жилийн сонгуульд МАНгасууд цөөхөн хүн сонгогдох байх яагаад гэвэл ард түмний итгэлийг маш их алдсан хулгай дээрэм хүчин маш их хийсэн
Нэргүй 2024-01-15 124.158.107.35
одоо юуч гэж донгосоод нэмэргүй