УОК: Нийт найман аймагт төмөр зудтай байна

УОК: Нийт найман аймагт төмөр зудтай байна

УОК: Нийт найман аймагт төмөр зудтай байна

Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26 хувь нэн их, 43 хувь их), 26 хувьд нь дунд зэрэг,  таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Оны өмнө Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байв.

Харин энэ сарын байдлаар нийт найман аймаг төмөр буюу шилэн зуд, 16 аймгийн 85 суманд цагаан зудын мөн 16 аймгийн 75 суманд зудархуу нөхцөл байдалтай байна.

Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсад суугаа элчин сайдууд болон олон улсын байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах уулзалтын үеэр энэ сарын 12-нд мэдээлсэн юм.

Нэгдүгээр сарын байдлаар Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Тэс, Давст, Говь-Алтайн Баян-Уул, Тайшир, Завханы Тэс,Архангайн Цахир, Тариат, Өвөрхангайн Хужирт, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр, Хангал, Төвийн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Хэнтийн Дархан, Галшар, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Мөнххаанд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.

Хаирин Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Отгон, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Булганы Булган, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Орхон, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Лүн, Бүрэн, Аргалант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Баян-Адрага, Батноров, Өндөрхаан, Баянмөнх, Сүхбаатарын Онгон, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Наран, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Булган, Матад сумдад  цагаанаар зудархуу байдалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-14 124.158.107.35

төмөр зуд гэж бас ямар чөтгөр нь байдын

Avatar

Нэргүй 2024-01-14 59.153.113.71

uvul bolgon l zud zud gj devergej tsavchaa hiidegee bolih heregtei. aimaguud ugtah haalga bosgoj, oi temdeglej bhiinhaa orond aimgiin tuviin ter olon buboochingyydee zun namart n hadland huuj yavuul

Avatar

Нэргүй 2024-01-14 38.42.106.107

Малчид нь малаа мэдэг. Засаг нь засагийнхаа ажилыг хийцгээе. Мөн үү? Хувийн өмчийн тэр хэдэн малд тэгтэл санаа тавиад байгаа бол миний хувийн өмчийн халтуурын прүүст хос өвлийн дугуй аваад өгчих гэвэл яах бол? Cалаавч өгөх байх даа. Уг нь адилхан л хувийн өмч

Avatar

Зочин 2024-01-14 103.212.118.153

Зудтай, зудархуу ангилалд багтаж хариуцлагаас зугтаж, амиа хоохойлох гэж аймаг сумдын удирдлагууд амиа тавьж байх шив, зүй нь одоо ингэж аргаа барж байхаар зундаа бага шоудаж, өвлийн бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй байсан бус уу

Avatar

Нэргүй 2024-01-14 103.57.95.72

Дан ямаанууд. Харамсалтай юмаа. Ийм байхад бэлчээр талхлагдахаас яахав дээ. Ямаа идээшлэхдээ зогсож байгаад өвсний үндэсийг нь хүртэл ухаж иддэг амьтан. Олон хонин дунд байгаа ямаа хониныхоо аясаар өвсний дээд хэсгийг нь идээд л дагаад явдаг. Ямааны тоо жаахан нэмэгдэж 5/2 харьцаанаас дээшлэх юм бол хонио дагахгүй тааваараа бэлчээр сүйтгэн идээшилж эхлэдэг. Иймээс дээр үеэс 6 хонинд 1 ямаа оногдохуйц хэмжээгээр л ямааг үржүүлдэг байсан.

Avatar

Нэргүй 2024-01-14 213.87.160.154

Горещи момичета ви очакват на – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-01-14 66.181.191.109

Ширмэн ,ss304 ,төмөр ,шилэн, модон, хуванцар , селикон ,хийн төлөвт , шингэн зуд гэх мэт зудууд байдаг болж дээ

Avatar

Лорд 2024-01-14 103.212.116.67

Юу зохиогоод шаагаад байна аа? Төмөр Зуд Шилэн Зуд ч гэх шиг. Цагаан Зуд Хар Зуд гэж байдаг болохоос!!!

Avatar

Нэргүй 2024-01-14 103.57.95.207

kkk. Zud gedeg ug english helend orson yumgedeg. odoo iron zud, glass zud, zudish zud geh meteer oruulah n baina shuudee

Avatar

Юун төмөр,шил болоод явчихав аа 2024-01-14 66.181.180.67

Ингэж дураараа санаанд орж ирснээрээ бичиж болохгүй байхаа. зуданд ийм үг хэрэглэх ямар ч үндэслэл байхгүй. зуд бол өвөл болдог, байгалийн гамшиг. цас их орсноос бэлчээр өвстэй байсан ч мал зутарна,энэ цагаан зуд. харин цасгүй ч идэх юмгүй бол харын зуд. харин цас нь хайлаад мөс болж тогтоод бэлчээрлэх боломжгүй бол мөсөн зуд гэдэгсэн. юун шил,төмөр бэ,тэнэг сэтгүүлч нэртэн минь

Avatar

Нэргүй 2024-01-14 120.22.15.199

новшийн хар ямаанууд л харагдаж байна, цөөлөөчээ

Avatar

Нэргүй 2024-01-14 59.153.112.28

жар гаруй жил тоос хөдөлгөхдөө төмөр зуд, шилэн зуд гэж анх удаа сонслоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж