Тэг зогсолттой төв замуудаас бусад замаар зорчихыг зөвлөлөө

Хуучирсан мэдээ: 2024.01.14-нд нийтлэгдсэн

Тэг зогсолттой төв замуудаас бусад замаар зорчихыг зөвлөлөө

Тэг зогсолттой төв замуудаас бусад замаар зорчихыг зөвлөлөө

Баяр дөхөж буй өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр Улаанбаатарт автозамын түгжрэл тэг зогсоход хүрдэг. Жилийн жилд байдаг энэ үзэгдэлд иргэд дассан ч Тээврийн цагдаагийн албаныхан зохицуулахын тулд чадлаараа ажиллаж буй. Тодруулбал, албаныхан хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа цагуудад зохицуулалтаа нэмж ажиллаж байгаа аж.

Мөн ачаалал ихтэй уулзваруудад албаныхан нэмэлт бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа юм байна.

Иймд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо аль хэсгээр зорчих талаар мэдээллийг авч замаа сонгохыг зөвлөлөө. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 15:00 цагийн мэдээллээр, Улсын их дэлгүүр, Жуков, Халдварт өвчин судлалын замуудад 5 км-ээс доош хурдтай буюу түгжрэл үүсч, тэг зогсолттой байна.

Мөн Гурвалжингийн гүүр, Драгон төвийн замуудын нэг талын урсгал тэг зогсолттой байна.

Замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээг энд дарж харна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж