Сар шинийн баяр дөхөж, зах, худалдааны төвүүд олны хөлд хэдийнэ дарагджээ. Баярын бэлтгэл дан ганц хэвийн боов, ууцаар тогтохгүй. Хүүхэд хөгшчүүд, ах дүү, хамаатан садан гээд орсон гарсан, амар мэнд эрсэн хүнийхээ гарыг цайлгаад гаргадаг бичигдээгүй уламжлалтай.
Тэгвэл томоохон захууд болох Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, Алтжин, Хүчит шонхор зэрэг худалдааны төвүүд олны хөл ихтэй байна.
Баярын ширээний гол зоог болох ууцнаас эхлээд, тавгийн идээ, гарын бэлэг зэргийн эрэлт ихэсчээ. Эрэлтийг дагаад энэ жил хүнс, барааны үнэ ч өссөн байна. Тухайлбал, ууц 230-480 мянган төгрөгийн хооронд байгаа бол хэвийн боов 4600-6700 хооронд байна гэлээ. Гэхдээ томоохон үйлдвэрүүдийн хэвийн боов гараагүй байгаа бөгөөд гурил болон бусад орц найрлагаас шалтгаалж энэ жил цөөн тоогоор худалдаанд гаргаж болзошгүй гэв.
Үйлдвэрийн хэвийн боовнууд багцаар гарсан бөгөөд 15 ширхэг боов, нэг суурь еэвэнтэй хамгийн хямд багц 93-96 мянган төгрөг байна.
Харин цагаан идээний хувьд ааруул кг нь 25-65 мянган төгрөг, өрөм 15-25 мянган төгрөг, шар тос савлагаанаас шалтгаалж 10-25 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж.
Зочин 2024-01-14 66.181.181.213
цагаан сар арай л дэндүү үнэтэй юмаа хониний мах, ааруул, шар тос гээл нэмэгдээгүй юм алга наймаачид аа жоохон хүн чанартай байгаач
Нэргүй 2024-01-14 213.87.160.154
Харуулах боломжгүй.
Зочин 2024-01-14 202.126.89.30
Ууц б**в цагаан идээ худалдахыг хуулиар хориглохгүй бол ядуурал замаа алдлаа.
Нэргүй 2024-01-14 66.181.176.91
Өр ширэнд ортлоо баяр тэмдэглэдэг энэ хоцрогдсон заншлаас яаж салах вэ, та минь ээ??!!
Нэргүй 2024-01-14 66.181.182.83
б** тулгаад байгаа биш дээ, тэмдэглэхээ больчихно л биз дээ.
Нэргүй 2024-01-14 202.21.108.89
Ядуу ард түмэн юун баяр вэ
Нэргүй 2024-01-14 103.212.117.134
yaduu yaduu gechhees tsagaa tulhaar ail heseed temdegleed yvaad l baidag bizdee ingej hudlaa poporhoo boiloh heregtei
Зочин 2024-01-14 139.5.216.186
далимдуулаад бүр наймаачид үнээ нэмсэн