ТОЙМ: Парисын олимпийн эрх, Х.Баттулгын эргэлт, АН-ын мэдэгдэлтэй 7 хоног

ТОЙМ: Парисын олимпийн эрх, Х.Баттулгын эргэлт, АН-ын мэдэгдэлтэй 7 хоног

ТОЙМ: Парисын олимпийн эрх, Х.Баттулгын эргэлт, АН-ын мэдэгдэлтэй 7 хоног

Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг news.mn сайт тоймлож байна. 

ОЮУТОЛГОЙ ХХК ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГ ХИЙЖ БАЙНА

“Оюутолгой” ХХК болон туслан гүйцэтгэгч компани болох “Хасу мегаватт”, “Даян контракт майнинг”, “Энка глобал констракшн”, “РЭДПАФ” зэрэг компанид ажиллаж байгаа монгол ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлаар өнгөрсөн Даваа гаригт /2024.01.08/ нэр бүхий хуульчид сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

Тэд “Оюутолгой ХХК нь туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байгаа монгол ажилчдын илүү цагийн хөлс, хүнд хортой нөхцөлийн нэмэгдэл олгохгүйгээс гадна ялгавартай цалин олгож байна.  Оюутолгой төслийн гүний уурхай дээр ажиллаж байгаа иргэд маш хүнд хортой нөхцөлд хөдөлмөрлөдөг. Ижил хөдөлмөрт ижил цалин олгодоггүй.

Жишээ татвал, “Оюутолгой” ХХК-д ажилладаг гадаад иргэний цалин сарынх нь 110 сая төгрөг байхад тус компанийн үндсэн ажилтан болох монгол хүний цалин 5-10 сая төгрөг. Харин туслан гүйцэтгэгч болон гэрээт компанийн монгол ажилтны сарын цалин 2 сая төгрөг хүрэхгүй, зарим ажилтных нь цалин сарынх нь 745 мянган төгрөг байгаа.

Оюутолгой төслийн далд уурхайн баяжуулах үйлдвэрийн барилгыг барьж байгаа Турк улсын хөрөнгө оруулалттай “Энка глобал констракшн” компанид ажилладаг монгол ажилчдын бага. Бидний зүгээс “Оюутолгой” компани нь туслан гүйцэтгэгчээр ажил хийлгэхдээ бага хөлс төлөөд байна уу, эсвэл туслан гүйцэтгэгч нь дундаас цавчаа хийгээд байна уу гэдгийг ч мэдэх аргагүй байна.

Улсын нууц гээд мэдээлэл өгдөггүй. Улсын нууц нэрийн дор “Оюутолгой” ХХК хөдөлмөрийн мөлжлөг хийж байна” гэсэн юм.

АН ЦЭЦЭД ХАНДАХАА МЭДЭГДЭВ

УИХ дахь АН-ын бүлэг нэгдүгээр сарын 8-ны хурлаараа ногоон автобустай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногт завсарлах гэж байгаа бөгөөд түүнээс урьтаж, ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг судлах Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, шийдвэрлэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарыг Үндсэн хуулийн Цэцэд өгөх нь зүйтэй гэж үзжээ.

Хуульд зааснаар Хяналт шалгалтын түр хороо байгуулах асуудлыг УИХ-ын 19 гишүүн дэмжсэн тохиолдолд УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу дараалал харгалзахгүйгээр нэн даруй хэлэлцэж, Хяналт шалгалтын түр хороо байгуулна гэж заасан байдаг аж.

З.ДАВААХҮҮ, Н.БАЯРАА НАР ПАРИСИЙН ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА

Ирэх зун эхлэх Парисын олимпод оролцох монгол тамирчдын тоо нэмэгдсээр байна. Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өнгөрсөн Даваа гаригт /2024.01.08/ тэмцээний гар бууны эрэгтэйчүүүдийн ангилалд Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Э.Даваахүү Парисын олимпийн эрх авчирсан Монголын буудлага спортын хоёр дахь тамирчин болж байна. Өмнө нь урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан юм.
Мөн хоёр хоногийн өмнө /2024.01.12/ тэмцээний урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Н.Баяраа “Парис-2024” зуны олимпийн наадамд оролцох эрхээ авсан.
Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан Монгол Улсын найм дахь тамирчин, Монголын буудлага спортын гурхв дахь тамирчин болж байна.
АТГ НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

Авлигатай тэмцэх газраас “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон байна.

Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгсөн.

Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

Х.БАТТУЛГА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга уулзсан талаараа нэгдүгээр сарын 10-нд мэдээлэл өглөө. Тэрбээр "Ч.Хүрэлбаатарын УИХ-д өргөн мэдүүлээд буй Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувиар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хамтран ажиллаж байсны хувьд Г.Занданшатарт энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлт тавилаа.

Бид газрын асуудлаар хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй томруулсан тойргоор явуулах гэж байгаа бол тэр бүтцээр хэлэлцүүлэх хэрэгтэй.

1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг байсан 100 мянган ам.долларын босгыг 2013 онд тавьсан гэж яриад байгаа. Энэ 100 мянган ам.долларын босго байхгүй болоход, ямар ч хүн хөрөнгө оруулагч нэрээр орж ирнэ. Газар нутаг эзэмшин гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал үүсэх цоорхой хууль болох нь ээ. Иргэдээрээ хэлэлцүүлээд, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа хэлэлцээч гэдгийг Ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовнин Ардчилсан намын төлөөллийн хамт орж уулзлаа.

УИХ-ын дарга хүлээж авлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байх үед Японы Ерөнхий сайд Ш.Абэ ирээд Тавантолгойд хөрөнгө оруулна гэдэг санамж бичиг зурсан. Санамж бичиг зурсны дараахан Баянгол зочид буудлаас намайг баривчлахаар дайрч байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоож байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа  Тавантолгойд Бразил, Энэтхэг, Орос, Япон гэх мэт гадаадын компаниуд орохыг ганц шийдвэрээр зогсоож, Хятадын компанид өгөх гэсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг хуулийн төслийг эргэн хараач ээ гэсэн саналтай байна. Өрөөсгөл олон ургальч үзэл байхгүй байна.  Улс төрийн, бүлэг шийдвэр гаргалаа гээд яваад байвал, гурван сая монголын эрх ашгийг хамгаалж чадахгүй. Монгол Улсын хууль тогтоомж өөрөө тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг орчин үед гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэж өөрчлөгдөж байгаа. Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа ямар нэг үл ойлголцол байхгүй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-14 66.181.177.79

Танк гэж үлгэрийг манай улс төрчид зохиосон шүү дээ.Харин ХО хуулийг хойшлуулах хэрэгтэй.Худалдааны танхим гэж газар мөнгөтөй хүмүүсийн ам, гар хөл нь болдог хэвээрэй.Худалаа ард түмэний нэрийг барьдагаа болих хэрэгтэй шүү.

Avatar

иргэн 2024-01-14 43.228.129.134

Болгоомжтой хандах, хойшлуулах нь зев.

Avatar

Зочин 2024-01-14 103.57.95.13

Өмч хувьчлал нэрээр хуйвалдаж хамаг аж ахуйн газруудыг шилж үнэгүй луйвардсан. АНын их луйврыг ядаж зарлаач. Төр засаг гэж байнауу

Avatar

Нэргүй 2024-01-14 45.141.215.200

jenko yu?

Avatar

зочин 2024-01-14 103.140.10.212

Hamgiin tom ahig olgch hen be

Avatar

зочин 2024-01-14 103.140.10.212

4.5 merbur dollariin hohirliig Ardiin namaas nehnu

Avatar

Зочин 2024-01-14 202.126.94.99

Херенге оруулаад ч еерийн толгойгуй улс хегжихгуй! Болгоомжтой хандах, хойшлуулах нь зев!

Avatar

Нэргүй 2024-01-14 213.87.160.154

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-14 66.181.188.13

Баттулга гэж нэг шал тэнэг дурак ахиад л "ТАНКГЫ ҮЛГЭР" ээ яриад эхэллээ ! Монголыг хорлох муухай санаагаа ер орхихгүй хүн юмаа !
Гадаадаын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн орон дэлхий дээр нэг ч байхгүй !!! ГХО -асс болоод газар нутгаа алдчихсан тохиолдол ч байхгүй, дандаа худлаа шаанаа ! Мухар төмөр замаа "Монголын бахархал" гэж чааж бна !
Элэнцгийн чинь бахархал, ёстой нахуй, чүүтүүзээрээ л бахархана даа, чи муу төвдийн шээс, бушуу үхээрэй, чи !!!

Avatar

Нэргүй 2024-01-14 66.181.190.210

гадаадын хөрөнгө оруулалт бүү хэл хоригт орсон иран анусаас илүү хүчин чадалтай дрон,хойт солонгос 600км тусгалтай пуужин,цөмийн бөмбөг хийгээд,оросын ЭЗ германыг ардаа орхиж европын №1 болоод бна,хөрөнгө оруулалт нэртэй луйврыг ОТ,петро чайнагаас харсаар байтал зүтгүүлээд байгаа хотгор шанага хүрэлбаатар хуужаагийн барьцаанд архи ууж орсноос гарцаагүй,шинэ парламентаар хэлэлцүүлэх нь зөв

Avatar

Нэргүй 2024-01-14 109.70.100.69

Яасан яасан гэнээ? ороzын ЭЗ германыг ардаа орхиж европын №1 болоод бна гэнээ? хаха татаачих юм бналдаа. Ухаан муутай мояа, ояанууд эзнийхээ бичиж өгсөн пропагандаг А,Б гүй шууд копи паст хийдэг нь харагдаад байгаамдаа хахаха. 1т Герман дэлхийд 4т орох том эдийн засагтай улс харин ороz 11р байрт дөнгөн данган Мексиктэй зэрэгцээд явж байна. 2т ороzын ЭЗ Америкийн НюЁрк мужийн ЭЗ аас бага. Тэгээд төсөөлөөд үздээ наад баастай толгойнд чинь бууж чадаж байна уу? хаха х***а женко ороzын троллуудаа гэж

Avatar

Нэргүй 2024-01-14 185.220.101.79

kkk iran, hoid solongos, oros ntr gechihjee ertontsiin muhriin heden ulnii ulsuudiig dolooj ogchee. t*******t, daranguilagch, aluurchd tamruugaa tonilvol taarnashd cham metiin ulnii haltaruudaa daguulaad

Avatar

Нэргүй 2024-01-14 185.220.101.79

ene muuhai tsaraitai urvagch hulgaich genet yagaad garaad irvee baliar hulgaij shuuu oi gutmaar gej

Avatar

Нэргүй 2024-01-14 188.162.254.30

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж