Аргентин улсын “INDEC” статистикийн агентлагийн Пүрэв гаригт гаргасан тоо баримтаас үзвэл, Аргентины жилийн инфляци 2023 онд 211.4 хувьд хүрч, сүүлийн 32 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. “INDEC”-ийн мэдээлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сард жилийн инфляцийн түвшинд хамгийн их нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундааны үнэ дунджаар 29.7 хувиар өссөн бол нийтийн хэрэглээний бусад бүтээгдэхүүн 30 хувиар өсчээ. Мөн эмийн үнэ дунджаар 40 хувиар өссөн байна.
Энэхүү нь баруун жигүүрийн ерөнхийлөгч Хавьер Милейн хэрэгжүүлсэн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг 50%-иар бууруулах зэрэг хэд хэдэн арга хэмжээнүүдийн хүчтэй нөлөөг харуулж байна.
Жилийн инфляци 2022 онд 95 орчим хувьтай байсан. Тус улсын сарын инфляци арваннэгдүгээр сард 12.8 хувьтай байсан бол арванхоёрдугаар сард 25.5 хувьтай байв. Энэ нь Засгийн газрын таамаглаж байсан 30 хувиас арай доогуур байжээ.
Милей Буэнос-Айресын радио станцад өгсөн ярилцлагадаа, Хэрэв сарын инфляцийн түвшин таамаглаж байснаас доогуур байвал энэ нь амжилт гэж хэлсэн. Тэрбээр тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ, хэт инфляцийг зогсооход чиглэсэн хатуу зохицуулалтын төлөвлөгөөг зарласан.
Тус улсын хүн амын 40 орчим хувь нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа бий.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Хуучин ард 2024-01-14 66.181.180.141
Эвгүй бол манайх аман хүзүүдэх байх шүү. Дарга нараа та нар эмийн сан, хүнсний дэлгүүр ороод үз дээ. Үнийн халуурлыг зогсоох хүч алга байна шүү. Хотод хүүхдүүдийн 99 хувь нь өвчилж эмээ дийлэхгүй нь буцалсан ус, эхийнх нь шээсийг өгч арга тасарч байна. Арай ч дээ. Нэг хэсэг нь идсэн нүүрс, алтандаа хахаж завьжаараа савируулан хэвтэж байхад дийлэнх нь эмниы мөнгө ч алга даа.
Нэргүй 2024-01-14 174.114.218.139
zub orchyyl
211% bish 21% shuu
Нэргүй 2024-01-14 66.181.176.31
АРГИНТИН яЛНаЧУУД
Нэргүй 2024-01-14 66.181.176.31
АРДЧИЛАЛ ЯЛСАН ШҮҮ
Нэргүй 2024-01-14 172.59.201.17
durak erinhiilugch songohoor uls dampuurahiiv hard ba
Нэргүй 2024-01-14 213.87.160.154
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-14 66.181.183.237
naranja orange жимс 3кг нь 2500
Нэргүй 2024-01-14 202.55.188.88
монгол яг аргентиныг толь болгон хөгжиж байна