Нетаньяхуг огцрохыг шаардан жагсав

Нетаньяхуг огцрохыг шаардан жагсав

Нетаньяхуг огцрохыг шаардан жагсав

Тель-Авив хотод хэдэн мянган жагсагч Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг эх оронд нь авчрах талаар хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж засгийн газрыг буруутгаж, Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг огцрохыг шаардсан байна.

Энэхүү жагсаал нь өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Хамас болон бусад хэт даврагч бүлэглэлүүдийн үйлдсэн Израилийн түүхэн дэх хамгийн аймшигт хядлагаас үүдэлтэй Газын зурваст дайн эхэлснээс хойш 100 дахь хоногт боллоо.

Хамас бүлэглэл нь Газын зурвасын ойролцоох Израилийн хилийн бүсэд цохилт өгснөөр 1200 орчим хүнийг хөнөөж, 240 орчим хүнийг Палестины эрэг орчмын бүс рүү барьцаалан авч явжээ.

Израиль үүний хариуд Газын зурвас руу агаараас цохилт өгч, хуурай замын довтолгоо хийсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард гал зогсоох хэлэлцээрийн үеэр Палестины 240 хоригдлын хариуд 105 барьцааны хүмүүсийг сулласан боловч тэр цагаас хойш хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд итгэл найдвар төрүүлээгүй.

Хамасыг Газын зурвасаас устгах Израилийн кампанит ажлын үеэр 24,000 орчим палестин хүн амь үрэгдлээ гэж эргийн бүсийн эрүүл мэндийн албаныхан мэдэгдэв.

Өнгөрсөн аравдугаар сарын 7-ны халдлагын дараа Нетаньяхугийн нэр хүнд буурч, Израилийн олон нийт түүнийг ийм халдлагад аюулгүйн хүчнийг хангалттай бэлтгэж чадаагүй гэж буруутгаж байсан.

Хэт шашны болон хэт барууны намуудыг багтаасан засгийн газрын эвслийг тэргүүлж буй Нетаньяху шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хийх гэж оролдсон нь өнгөрсөн жил олон нийтийн эсэргүүцлийн давалгааг өдөөсөн юм. Энэ төлөвлөгөөг Дээд шүүх энэ сарын эхээр цуцалсан юм.

Түүнчлэн Бямба  гаригийн орой Израилийн бусад хотуудад хүмүүс Нетаньяхугийн эсрэг гудамжинд гарч, Хайфа, Кесари зэрэг эргийн хотуудад 1000 орчим хүн жагсаал хийсэн гэж Израилийн хэвлэлүүд мэдээлж байна.

ЭХ СУРВАЛЖ: DPA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-14 103.57.92.81

Натенаху бол Израйлын баатар юмаа

Avatar

Нэргүй 2024-01-14 202.9.46.51

Яасан ч яах уу ер нь явцгүй болж байгаа байх оо. Ядаж байхад яр гэж Америк, Англи хоёр нь Йемен рүү дайраад эхэллээ. Манай нөү-уочууд нэн удахгүй элчингийнх нь гадаа жагсаад эхлэх байх оо. Тэгэлгүй бол ёстой муухай дабль стандарт болно ш дээ. Хэ хэ.

Avatar

Нэргүй 2024-01-14 45.117.35.5

t*******t llruud uhej daldarch baival sain bainaa, amerik anglichuuddaa bayarlalaa.

Avatar

Нэргүй 2024-01-14 213.87.160.154

!!! Горещи момичета ви очакват на – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-14 66.181.160.35

өмхий жүүдүүд

Avatar

өвгөн 2024-01-14 59.153.115.32

чамаас л харин өмхий үнэртээд байна илжигээ.

Avatar

ZOCHIN 2024-01-14 101.189.22.137

UG N BOL HEDEN HUNII TULUU ULS NIIT HUNIIHEE TULUU ZOLIOSOLJIIJ L ENH AMGALAN TAIVAN TOGTODOG N HATUU CH UNENSHUU…UG N NEG L HUNIIHEE TULUU CH CHADDAGGUIL BHGUI YU..

Avatar

Нэргүй 2024-01-14 202.126.89.17

Одоо л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж