Өнөөдөр Гиннесийн рекордыг эвдвэл хүн бүрд сертификат олгоно

Өнөөдөр Гиннесийн рекордыг эвдвэл хүн бүрд сертификат олгоно

Өнөөдөр Гиннесийн рекордыг эвдвэл хүн бүрд сертификат олгоно

Өнөөдөр /2024.01.14/ 15:00 цагаас “МАЗААЛАЙ” мөсөн хотхоны нээлт болно. Энэ үед нэг цагт хамгийн олон хүн тасралтгүй гулгах мөсөн гулгуур баригдсан ба үүгээр “ГИННЕСИЙН РЕКОРД” эвдэх зорилго тавьж байгаа аж. Өнөө өглөө гиннесийн хоёр мэргэжилтэн Монгол Улсад ирсэн ба хэрэв рекорд эвдэж чадвал тэр дор нь СЕРТИФИКАТ олгох юм байна.

“The Mazaalai International Ice and Snow Festival” нь Скай Резорт цанын баазын талбайд байрлаж байгаа бөгөөд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай мөсөн гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12м өргөнтэй 22м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал гэх мэт бусад бүтээл байрлах юм.

400-500 хүн нэг доор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан шинэлэг өвлийн наадам юм.

-БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын албаны дарга В.Батчимэг:

-Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, төлөвлөгөөг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан. Нийт 70 гаруй ажил багтаад байна. Монголыг зорин ирж байгаа гадаад жуулчдын 30 хувь нь өвлийн улирал буюу арваннэгдүгээр сараас тавдугаар сарын хугацаанд ирж байна. Бид бодлогоор өвлийн улиралд ирж байгаа жуулчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Нөгөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 14-нд үндэсний бахархалт нэн ховор амьтан болох "Мазаалай" нэртэй мөсөн хотхоны нээлтийг Улаанбаатарт байрлах "Sky resort" цанын баазад хийх гэж байна. Бид нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг тогтоож, номонд бүртгүүлэхээр ажиллана. Олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, сурталчлахаар мөсөн хотхоныг барьж байгаа. Нийт 50 гаруй мазаалай дүрстэй баавгайг мөсөөр урласан. Мөн тэнд олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгуулна. Одоогоор дэлхийн 12 орны 40 гаруй тамирчин оролцохоор бүргүүлээд байна. Бид "Nas Daily" багтай хамтран ажиллаж, дөрвөн инфлүүзер Монголд ирсэн. Одоо Булган аймгийг зорьсон. Тэд Архангай аймгийн өвлийн наадамд оролцоод, Улаанбаатарын мөсөн хотхонд ирнэ.

Монголын нутаг дэвсгэр дээр зохион байгуулах эвент арга хэмжээний хуанлиг 2023 оноос эхлэн баталж, улсын хэмжээнд 70 арга хэмжээг зохион байгуулсан. Харин 2024 онд 128 эвентийг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Холбогдох дугаар 88038882

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-14 213.87.160.154

!!!! Горещи момичета ви очакват на – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-14 66.181.178.222

monglchuud gulsaj bna geluu hahaha 3 say mongol gulsaad ch nemer bna uu rd chin neleed ih hun bdiim bnle shdee ter beejin univvsarld ni 5 say hun orood gardag gee bizde

Avatar

Б 2024-01-14 66.181.179.68

ЁСТОЙ НЭГ ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДЖЭЭ.БИТГИЙ Л ХҮНИЙ ХҮҮХЭД АЛЧИХААСАЙ.

Avatar

oogii 2024-01-14 202.9.47.41

mongo ovgol xvmvvs ochno

Avatar

Haha 2024-01-14 202.9.46.217

Хаха яаж авилгач өлөн нам нам дагаж хулгаа хииж монголын хөгжил иргэдиин боломжииг хулгаалагсдад яаж шудрагаар ялын эдлүүлдэг болохвээ гэвүүл илүү шудрагашдэээ малуудааа 3 тэрбумын хулгаач 40 саяаар торгуулсанч гэх шиг хатуу ял өгдөг болжээж авилга хулгааа зогсож монгол ядаж солонгос шиг хөгжих үе ирнээ шунал нүгэл хүүрүүдээ бүүр автобус хүртэл хуучнаар сольж ашиг олдог бузарууд

Avatar

Нэргүй 2024-01-14 66.181.176.91

Тэр сертификатаар яах юм? Ямар ашигтай юм бэ?

Avatar

солиорол 2024-01-14 66.181.180.67

Гиннесийн номонд орлоо гээд яах юм болоо? Жинхэнэ солиорол явж байна. Хэзээ ч билээ 10,000 зодог жуудагтай бөх нэг дор цуглуулаад л байсан. тэглээ гээд юу сайхан болоо бэ?

Avatar

Нэргүй 2024-01-14 66.181.181.215

хамгийн олон шалдан эрчүүл цугласан гэж гийнэст орсон гэлүү хахаха

Avatar

zochin 2024-01-14 203.91.115.46

tegj huuheldei boloh goyol sanagddag yum baihdaa darga naraa

Avatar

Нэргүй 2024-01-14 66.181.186.129

Barchimeg gej am ni ajildag huuhnii hiimee aydsan ajil

Avatar

Нэргүй 2024-01-14 103.212.118.253

Улны маларсан Мглчууд та нарыг мал бол алаад нохойд хаяж өгөхсөн

Avatar

Зочин 2024-01-14 202.126.88.98

Тэнэг харанхуй Төвд шиг болсон хог шаарнууд

Avatar

Нэргүй 2024-01-14 59.153.112.28

Их Монгол Улсын түүхэнд Мунхагийн харанхуй үе ирсэн бн даа.

Avatar

Нэргүй 2024-01-14 202.126.89.17

Хайран Эх орон минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж