Өнөөдөр Гиннесийн рекордыг эвдвэл хүн бүрд сертификат олгоно

Хуучирсан мэдээ: 2024.01.14-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Гиннесийн рекордыг эвдвэл хүн бүрд сертификат олгоно

Өнөөдөр Гиннесийн рекордыг эвдвэл хүн бүрд сертификат олгоно

Өнөөдөр /2024.01.14/ 15:00 цагаас “МАЗААЛАЙ” мөсөн хотхоны нээлт болно. Энэ үед нэг цагт хамгийн олон хүн тасралтгүй гулгах мөсөн гулгуур баригдсан ба үүгээр “ГИННЕСИЙН РЕКОРД” эвдэх зорилго тавьж байгаа аж. Өнөө өглөө гиннесийн хоёр мэргэжилтэн Монгол Улсад ирсэн ба хэрэв рекорд эвдэж чадвал тэр дор нь СЕРТИФИКАТ олгох юм байна.

“The Mazaalai International Ice and Snow Festival” нь Скай Резорт цанын баазын талбайд байрлаж байгаа бөгөөд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай мөсөн гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12м өргөнтэй 22м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал гэх мэт бусад бүтээл байрлах юм.

400-500 хүн нэг доор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан шинэлэг өвлийн наадам юм.

-БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын албаны дарга В.Батчимэг:

-Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, төлөвлөгөөг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан. Нийт 70 гаруй ажил багтаад байна. Монголыг зорин ирж байгаа гадаад жуулчдын 30 хувь нь өвлийн улирал буюу арваннэгдүгээр сараас тавдугаар сарын хугацаанд ирж байна. Бид бодлогоор өвлийн улиралд ирж байгаа жуулчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Нөгөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 14-нд үндэсний бахархалт нэн ховор амьтан болох "Мазаалай" нэртэй мөсөн хотхоны нээлтийг Улаанбаатарт байрлах "Sky resort" цанын баазад хийх гэж байна. Бид нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг тогтоож, номонд бүртгүүлэхээр ажиллана. Олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, сурталчлахаар мөсөн хотхоныг барьж байгаа. Нийт 50 гаруй мазаалай дүрстэй баавгайг мөсөөр урласан. Мөн тэнд олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгуулна. Одоогоор дэлхийн 12 орны 40 гаруй тамирчин оролцохоор бүргүүлээд байна. Бид "Nas Daily" багтай хамтран ажиллаж, дөрвөн инфлүүзер Монголд ирсэн. Одоо Булган аймгийг зорьсон. Тэд Архангай аймгийн өвлийн наадамд оролцоод, Улаанбаатарын мөсөн хотхонд ирнэ.

Монголын нутаг дэвсгэр дээр зохион байгуулах эвент арга хэмжээний хуанлиг 2023 оноос эхлэн баталж, улсын хэмжээнд 70 арга хэмжээг зохион байгуулсан. Харин 2024 онд 128 эвентийг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Холбогдох дугаар 88038882

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж