НӨАТ-ын буцаалтыг 20-ноос хойш олгоно

НӨАТ-ын буцаалтыг 20-ноос хойш олгоно

НӨАТ-ын буцаалтыг 20-ноос хойш олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын  2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ долоо хоногт /2024.01.08/ 23:59 цагт хаагдсан. Тус өдөрт багтаж системд бүртгүүлсэн баримтуудын буцаан олголтын урамшуулал авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.

Иргэдийн хувьд 2023 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг. Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог. Буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш олгоно гэлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Байнгын хорооны ажлын хэсэгт МҮХАҮТ, СЕО клуб, МҮЭХ болон Монголбанк, ҮСХ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тооцоо судалгаа гаргуулан ажиллах нь зүйтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байна. Тэрбээр, НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, сайжруулснаар төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн үндэслэлийг дээрх байгууллагууд холбогдох олон улсын зөвшөөрөгдсөн аргачлалаар тооцон ирүүлсэн болохыг танилцуулсан. Уг тооцооллоор хуулийн хэрэгжилт сайжирч, холбогдох арга хэмжээнүүдийг авснаар төсвийн орлого 534-635 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж. Мөн буцаан олголтыг нэмэгдүүлснээр иргэдийн оролцоотойгоор татварын орчин дахь хууль зөрчсөн, шударга бус үйлдлийг илрүүлэх, авлигатай тэмцэх асуудалд эерэг нөлөө гарна гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-14 202.179.25.243

Онлайн дэлгүүрүүд ч гэсэн хамаатай биздээ.Тэр бозоолой ,гүрэн гэсэн дэлгүүрүүд НӨАТ авахуу хасуулаад авах уу гэсэн сонголт өгдөг тэр жишиг нь бас захуудад тогтож байна .Тэр нь хуулиндаа зөвшөөрдөг юм уу.

Avatar

Нэргүй 2024-01-14 213.87.160.154

!!!!! Горещи момичета ви очакват на – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-14 103.57.95.140

Буцаах ёсой татварыг хичнээн ч хэлбэрээр дахин дахин нэмэгдүүлэн хүүлж байгаа юм тооцоо алга зөвхөн авах авах төсвөө нөхөх л зорилго байна даа. НӨАТ-ын талаар түр хороо байгуулж сайн судлах шалгах хэрэгтэй….

Avatar

Нэргүй 2024-01-14 139.5.217.18

Сонгуулиа гэж…

Avatar

иргэн 2024-01-14 202.9.47.56

БҮХ ЗАХУУД ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЧЕНЖҮҮДИЙГ ИРГЭДЭД НӨАТ-ЫН БАРИМТ ЗААВАЛ ӨГҮҮЛДЭГ БОЛГОВОЛ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМ ТӨГРӨГ ӨӨРӨӨ ОРООД ИРНЭ. ТӨР ЗАСАГ ЯАГААД ҮҮНИЙГ ХИЙХГҮЙ БНА ВЭ? ИРГЭД НӨАТ-Н БАРИМТ НЭХЭХЭЭСЭЭ ЗАЛХАЖ, ХАЛШИРЧ БНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж