Ирэх долоо хоногийн Даваа болон Пүрэв гаригт олны анхаарлыг татаад буй нэр бүхий хүмүүст холбогдох хоёр хэргийг шүүнэ.
Маргааш буюу нэгдүгээр сарын 15-нд нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийг шүүх юм.
Харин Пүрэв гаригт УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүнэ. Тус хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хойшилсон.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэхэд гэрчүүд ирээгүй шалтгаанаар шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хойшилсон юм. Хурлын дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, надад үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрсний хулгайч биш. 22.1 дэх заалтаар хэрэг үүсгэж буй нь ямар ч үндэслэлгүй. Өөр тайлбар алга гэсэн юм.
Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболд:
-Жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгай гэдэг зүйлтэй намайг холбох гэж их үзэж байна. Энэ удаагийн шүүх хурал үүнтэй ямар ч холбоогүй. Би яаж байгаад Б.Энх-Амгалан сайдтай холбогдсон гэдгээ мэдэхгүй байна. Шүүх хурлаас мэдээлэл авлаа. Монгол Улсад Тавантолгойн ашиг үлдэх ёстой гэдэг УИХ-ын 2017 оны тогтоол бий. Гэтэл өнөөдөр шүүхийн тогтоол тэс өөр зүгт чиглэж. Улс төрийн бүлэглэл хоорондоо зөрчилдөж байна.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар танилцуулж байна.
Холбоотой мэдээ