Малчид, тээвэрчдэд анхааруулж байна

Малчид, тээвэрчдэд анхааруулж байна

Малчид, тээвэрчдэд анхааруулж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна. Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи, шуургатай байх бөгөөд хол замд зорчихгүй байхыг анхаарууллаа.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -38…-41 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -32…-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, Алтайн өвөр говиор +1…-4 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-14 213.87.160.154

!!!!!!!! Горещи момичета ви очакват на – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж