Тайванийн удирдагчийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөөний 08:00 цагаас 16:00 цаг хүртэл үргэлжилсэн. Санал хураалтын дүнг тоолох үйл явц хэдэн цаг үргэлжилсний эцэст саяхан дүнг танилцууллаа.
Санал хураалтын дүнгээр эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лаи Чин-тэ тэргүүлэв. Тэрбээр 40 хувийн саналаар тэргүүлж, Тайванийн дараагийн удирдагч болж байна. 64 настай Харвардын төгсөгч тэрбээр тавдугаар сард албан тушаалаа хүлээж авна. Ингэснээр эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын найман жилийн засаглал гурав дахь удаагаа сунгагдаж байна.
Түүнтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байсан Гоминданы намын Хоу Ю-Их 33 хувь, Тайванийн Ардын намын Ко Вен Же 26 хувийн санал тус тус авчээ.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Лаи Чин-тэ өөрийгөө Бээжинд буулт хийхийг уриалсан Хоу Ю-Ихийн эсрэг аюулгүй сонголт гэж харуулсан юм. Мөн хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад огцорч буй удирдагч Цай Ин Вений арга барилыг үргэлжлүүлэн ажиллана гэж амлажээ.
Эх сурвалж: WASHINGTON POST
Холбоотой мэдээ