"Эрх чөлөөний Үндсэн хууль" уран бичлэгийн анхдугаар үзэсгэлэн өнөөдөр /2024.01.13/ Урчуудын эвлэлийн арт галерейд нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнд их дээд сургуулийн 30 гаруй оюутан Үндсэн хуулиас сэдэвлэсэн бие даасан болон хамтарсан бүтээлээр оролцжээ. Анхдугаар үзэсгэлэнг "Бичиг соёл" галерей, "Олуулаа" клуб хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэн 2024 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл олны хүртээл болох юм.
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн доктор Г.Баттогтох:
-Монголын ардчилсан Үндсэн хуулийн ойн өдрийн мэндийг хүргэе. "Эрх чөлөөний Үндсэн хууль" нэртэй өвөрмөц үзэсгэлэнг дэлгэсэн байна. Өмнө нь бичиг соёлтой холбоотой олон удаагийн үзэсгэлэн нээлтээ хийж байсан бол хуулийн лекцийг зохион байгуулж ирсэн. Харин энэ удаагийнх шиг бичиг соёл, хуулийг хослуулсан анхны үзэсгэлэнг олны хүртээл болгож байгаа нь онцлог санагдлаа. Энэ үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсон оюутан залуус, уран бүтээлчиддээ баяр хүргэе.
Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр:
-Ардчилсан Үндсэн хуулийн баярыг хүргэе. Хүн төрөлхтний түүхэнд хууль, бичиг соёл олон мянган жил хосолж ирсэн. Харамсалтай нь бид үзэсгэлэн байдлаар гаргаж байгаагүй байх. Хууль хүний оюун ухаанаас гарч, бичиг соёлоор илэрхийлэгдэж, баталгаажуулж ирсэн. Олон хүний харилцааг зохицуулж, хөгжил дэвшлийг авч ирсэн. Бичиг соёл, хуулийн хосолж түүхийг бүтээсэн түүхтэй.
Гэрэл зургийг Ч.Дарханбаяр
Нэргүй 2024-01-13 213.87.132.60
Харуулах боломжгүй.