Өмгөөлөгчид эрхээ авч, тангарагаа өргөлөө

Өмгөөлөгчид эрхээ авч, тангарагаа өргөлөө

Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой өнөөдөр /2024.01.13/ тохиож буй. Түүхэн тэмдэглэлт энэ өдөр Монголын өмгөөлөгчдийн холбоо шинэ залуу өмгөөлөгчдөөр бүл нэмж, өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн танхимд зохион байгууллаа.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров:

-Бидний хувьд өнөөдөр давхар баярын өдөр тохиож байна. Учир нь Ардчилсан Үндсэн хуулийн ойн өдөр шинээр өмгөөлөгчдийн эгнээнд элсэн орж байгаа өмгөөлөгчид маань тангарагаа өргөлөө. Энэ жилийн шалгалтад олон өмгөөлөгч оролцож, амжилттай тангарагаа өргөж байна. Хуулиараа жилд нэгээс доошгүй удаа өмгөөлөгчийн шалгалтыг авч, тангараг өргөх ёслолыг хийдэг. Өмнөх жилүүдэд цар тахлын нөхцөл байдал зэргээс шалтгаалан ойрын жилүүдэд тангараг өргөх ёслолыг хийж амжаагүй.

Хууль шударга ёсны төлөө ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллахаа тангараглаж байна гэсэн агуулгаар шинэ өмгөөлөгчдөөрөө бүл нэмж байгаад баяртай байна.

Монголын өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 3000 гаруй гишүүн байдаг. Тэдгээрээс 2200 өмгөөлөгч идэвхтэй холбооны үйл ажиллагаанд оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа.

Өмгөөлөгч Т.Эрхбилгүүн:

-Ардчилсан Үндсэн хууль баталсан энэ түүхэн өдөр өмгөөлөгчийн тангарагаа өргөсөнд баяртай байна. Миний хувьд маш их хичээл зүтгэл гаргаж, шалгалтад бэлдсэн. Өнөөдөр өмгөөлөгчийнхээ эрхийг авч, тангараг өргөж байгаадаа маш их баярлаж байна. Манай ээж хуулийн салбарт ажилладаг учраас энэ мэргэжил ойр дотно санагддаг. Тийм учраас нийгэмдээ шударга ёсыг хангаж ажиллахыг хүсч байна.

Өмгөөлөгч Д.Гүрдорж:

-Монголчуудын хувьд Ардчилсан Үндсэн хууль батлагдсан хүндэтгэлтэй өдөр тохиож байна. Энэ өдөр өмгөөлөгчийн тангарагаа өргөж байгаад баяртай байна. Өмгөөлөгч хүн ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалж, эцэг хууль болох Үндсэн хуулиа сахин хамгаалахад гар бие оролцдог сайхан мэргэжил. Энэ мэргэжлээрээ тууштай ажиллаж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаална. Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг сахин хамгаалах үүргээ хүндэтгэлтэйгээр биелүүлнэ.

Өмгөөлөгч Б.Заяа:

-Монгол Улсынхаа түүхт ардчилсан Үндсэн хуулийг баталсан ойн өдөр өмгөөлөгчийн тангарагаа өргөж байгаад баяртай байна. Энэ жилийн өмгөөлөгчийн шалгалтыг 2023 оны арванхоёрдугаар 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж, шалгалтад тэнцсэн өмгөөлөгчид тангарагаа өргөж, эрхээ авч байна.

Энэ баярт мөч амьдралд тохиох онцлог цаг хормын нэг. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мэргэжлийн болоод ёс зүйн өндөр түвшинд хамгаалж ажилладаг гэдэг өмгөөлөгчийн туслахаар ажиллах хугацаандаа мэдэрч, ойлгосон. Өмгөөлөгч, хуульчийн үүрэг нийгэмд маш өндөр өгөөжтэй мэргэжил гэж боддог.

Гэрэл зургийг  О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-13 213.87.132.60

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-13 59.153.115.190

ene danzannorov uuruu mungunii umguulugch bizde ygd darga bolchiv

Avatar

Зочин 2024-01-13 66.181.187.251

Их хүндэтгэлийн өмнө сэгсгэр
байх ч тийм сайхан биш байна даа
Эмэгтэй хүн үсээ засаад
дараань хүнээ зас

Avatar

зочин 2024-01-13 59.153.114.213

ӨМгөөлөгчид хэцүү дээ хэцүү

Avatar

Zochin 2024-01-13 103.57.93.251

Өмгөөлөгчид гэгч жинхэнэ хахууль,хууль завхруулагчид,зуучлагчид ямар баян болсныг нь хар эдэнд зориулж яагаад хууль батлахгүй, шалгахгүй бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж