НОБГ: Хүүхэд зорчиж явсан машин цасанд суусныг гаргажээ

НОБГ: Хүүхэд зорчиж явсан машин цасанд суусныг гаргажээ

НОБГ: Хүүхэд зорчиж явсан машин цасанд суусныг гаргажээ

Нийслэлийн Багануур дүүрэгт өнөөдөр /2024.01.13/ өглөө 08:53 цагт төмөр замын гармын хажууд автомашин цасанд суусан бага насны хүүхэд дотор байгаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүрэлцэн очиход дөрвөн настай охин, 30 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй нар байсныг аюулгүй байдлыг нь хангаж, автомашиныг татан гаргаж ажиллажээ.

Мөн энэ сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд автомашин нь цасанд суусны улмаас 4 иргэн /2 хүүхэд/ осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан. Цаг агаарын хүйтрэлт, олон удаагийн орсон цасны улмаас орон нутгийн замд цасны зузаан харилцан адилгүй, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байна. Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгон зорчихыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-13 202.126.89.139

риыр

Avatar

Цалин 2024-01-13 66.181.183.252

зардлыг гаргуул

Avatar

Нэргүй 2024-01-13 213.87.132.60

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-13 88.230.60.175

Эрсдэлтэйгээр тэнэж тэнэгтэхээ больцгоо л доо. Хүүхдээ хүртэл боддогүй усан тэнэгүүд.

Avatar

Зочин 2024-01-13 139.5.216.186

цасан шуурганаар тэгэхээр больцгоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж