Хүмүүнлэг, иргэний ардчилсан улс хаачив?

Хүмүүнлэг, иргэний ардчилсан улс хаачив?

Хүмүүнлэг, иргэний ардчилсан улс хаачив?

"Үндсэн хууль бол "алганд багтсан" Монгол Улс юм" 

Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид 

Шинэ Үндсэн хуулиар зорилгоо болгосон хүмүүнлэг, иргэний ардчилсан улс хаана яваа, зорьсондоо хүрвэл бид хэн болох,  хаашаа зорьж буй тухай дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг тунгаахын тулд энэхүү асуултыг эрх баригч бус эгэл жирийн иргэн танаа тавин энэхүү бичвэрийг бичиглэв.

…Эх орон, газар шороо, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн монголчуудын тэмцлийг тоолоход бэрх. ХХ зуунд гэхэд дөнгөнөөсөө гарч, эрх дураар эрхэмсэг оршихоор гурван том хувьсгал хийжээ. Эдгээр хувьсгал өөр хоорондоо уялдаа холбоотой, эртнээс тэмүүлсэн ижил хүсэл, сонирхолтой гэлтэй. Монголчууд өөрсдийн эрхийг өөрсдөө шийдэхээр эрслэн боссон 1911 оноос хойш бүрэн эрхэт тусгаар улс болохын төлөөх тэмцэлд анхнаасаа нийгмийн гэрээ буюу Үндсэн хуулиа боловсруулахаар зорьж иржээ. Ингэхдээ Богд хааан, хичээнгүй сайд Б.Цэрэндоржоос нарын зүтгэлтэн гадаадын хөгжингүй орнууд хийгээд өөрсдийн нөлөөллийг тогтоосон улс орнуудын Үндсэн хуулийг судалж, түүнийг орчуулж байсан баримтууд судлаач, түүхчдэд судлах баримт болон үлджээ. Одоо хэр нь амь бөхтэй оршсоор буй "Ардын хувьсгалаас өмнө харанхуй бүдүүлэг улс байсан" гэх суртал ухуулгыг алгасаад баримт түшвэл бид тийм ч тартагтаа тулсан бүдүүлэг, харанхуй байсангүй. Үндсэн хууль боловсруулахаар зүтгэж байсан эрхмүүд тухайн үеийн хүчирхэг улс болох Японы Үндсэн хуулийг орчуулан судалсан төдийгүй удаан хугацаанд хэрэгжиж, сайн муу нь амьдрал дээр туршигдаагүй гэх үндэслэлээр эш хойш тавьж Их Британийн Үндсэн хуулийг эш болгохоор судалсан талаар баримтууд бишгүй. Гэвч Монголыг өөрийн жийрэг бүс байлгах сонирхолтой оросуудын нөлөөгөөр тэрхүү их үйлс талаар болж Анхдугаар Үндсэн хуулиа тэдний тулгаснаар баталжээ. ХХ зуунд монголчууд дөрвөнтэй Үндсэн хуулиа баталсан бөгөөд бүгд өөр өөрсдийн онцлогтой ч шинэ буюу 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү хуулийн автор нь бидэнд "Үндсэн хуулийн эхийг баригч" хэмээн хүндлэгдсэн Б.Чимид байв. Өнгөрсөн Үндсэн хуулиудын нэгдүгээр зүйлээс бид тухайн цаг үед ямар тогтолцоотой хийгээд хааш зорьж байсныг түвэггүйхэн харж болно.

Нэгдүгээр зүйл

Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино.  БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ (1924 он)

Нэгдүгээр зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улс болбоос эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан, цаашид нийгэм журамд дэвшин орохын учир улс орон юугаа хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин (малчин, ажилчин, сэхээтэн) ардын тусгаар тогтносон улс мөн болно. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ (1940 он)

Нэгдүгээр зүйл

Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ажилчид, хоршоолсон ардууд (малчид, тариаланчид), хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ (1960)

Нэгдүгээр зүйл.

1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.

2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ (1992 он)

Монголчууд анхны Үндсэн хуулиараа ангийн ялгааг бий болгож, нэг хэсгийг нь дайсан гэж үзсэн бол нөгөөг нь "жинхэнэ ард" гэж тунхаглажээ. Хоёр дахь нь дайснаа нэгэнт устгаснаа тунхаглан, капитализмаас татгалзсан Үндсэн хууль болов. 1960 оны Үндсэн хуульд социалист улс болохоо зарласан бол 1992 оны шинэ Үндсэн хуулиар ардчилсан улс гэлгээ тунхаглав. Үүнээс хойш Үндсэн хуулиа Цэцээс гадна хуулиар хамгаалсан  /Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль/ явдал 2010 онд л болсон бол дордуулсан долоон өөрчлөлт гэж тэмдэглэгдсэн 2000 оны, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн 2019 оны, давхар дээл өмсөхөөр эцэг хуулиа элэгдэн 2022 онд нэмэлт өөрчлөлт оруулав. Эдгээр өөрчлөлтийг ерөнхийд нь аваад үзвэл албан тушаалтан, төрийн эрх барих байгууллагуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх, багасгах тухай байснаас бус харин эгэл иргэний эрх чөлөөг хангахаас илүү хөсөрдүүлэх тал руу хэлбийжээ.

Өнөөдөр Үндсэн хуулийг зөрчиж, хүний эрхийг хөсөрдүүлсэн, түүн рүү нь халдсан байж болзошгүй өч, төчнөөн хууль баталж, түүнийг нь Үндсэн хуулийн Цэцэд өгсөн ч хэлэлцэхгүй жилээр гацаадаг болсон бол эрх баригчдын эрх ашгийн төлөө /давхар дээл, төмөр замын царигийн асуудал/шуурхай хуралддаг болов. Үндсэн хуулийн хамгаалагч нь хуульдаа халддаг хачин жишиг Монголд ужгирав.

Монголчууд шинэ Үндсэн хуульдаа анхнаасаа хувь хүний эрх чөлөөг дээдэлж гэж зааснаас бус хөгжүүлнэ гэж заасангүй. Харин хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхийг зорилгоо болгожээ. Гэтэл ардчилал гээч олонх нь цөөнхдөө тулгах тулгалт, цөөнхийн өмчийг олонхоороо дээрэмдэх арга хэрэгсэл байсныг бид амьдралаа туулж байж сая л энэ тухай ярих болов. Ардчилал гээч нь төгс утгаараа хэрэгжсэн ч хувь хүний эрхийг сууриа болгодог систем биш гэдгийг өнгөрсөн сонгуулиуд, төр иргэний хоорондын өмчийн маргаан зэргээс хангалттай харагдав. Хэдийгээр ард түмэн төлөөлөгчөөрөө дамжуулан төр барих эрхээ эдэлнэ гэж заасан ч үнэн хэрэгтээ сонгогчдын цөөнх буюу сонгуульд оролцосон хүмүүсийн 30-40 хувийнх нь саналаар л төрийн түшээд сонгогдож байна.

Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 1-т "Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна" гэснээс бус чөлөөт зах зээлтэй байна гэсэнгүй. Чөлөөт зах зээл бус төрийн оролцоотой зах зээл л Монголд өнгөрсөн хугацаанд бий болсон бөгөөд тэрхүү оролцоо сүүлийн найман жилд улам идэвхижив. Шатахуун, үр тариа, эрчим хүч гээд төрийн оролцоогүй зах зээл Монголд тун чиг ховор. Тэр ч бүү хэл Монголын эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбарт ч төр хамгийн их оролцоотой төдийгүй түүнийг дагасан тэрбумаар яригдах хулгай байнга гарсаар байна. Өнгөрсөн хугацаанд алдаа завхрал болгоныг Үндсэн хууль руу чихэж ирсэн ч түүнийг засч, хүний эрхийг баталгаажуулж, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх зохицуулалтыг нэг ч удаа хийгээгүй бөгөөд энэ нь эцэстээ эргээд социалист систем рүүгээ аажмаар орох л жим байснаа зам болон хувирахад тун ойрхон иржээ. Өнөө цагийн зүүнтнүүд өөрийн өнгө төрхөө өөрчилж, улаан хувьсгалчийн дүрээр бус ногоон бодлогоор ухуулан хүчээ авах болсон бөгөөд тэрхүү бодлого нь чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөөг хумихад чиглэх болжээ. Ардчилал зөв эсвэл буруу хэрэгжсэндээ бус социализмын нэг ухагдахуун мөн үү биш үү гэдэг асуудлын гол нь байна. Хэдийгээр Үндсэн хуулиараа ардчилал, хүмүүнлэг иргэний нийгмийг тунхагласан ч өнөөдөр төрийн эрх мэдэл буцаад нэмэгдэж, түүнээс Монголын ажиллах хүчний 1/3 нь цалин авдаг болсон бол үлдсэн нь хамааралтай болжээ. Монгол буцаад нэгнийх нь хөдөлмөрлөн олсон мөнгийг татварлан хурааж нөгөөд нь олгодог тогтолцоо хүчтэй үйлчлээд эхлэв. Бизнес дээр төрийн оролцоо хүчтэй болсон бөгөөд төртэй хамссан бүхэл бүтэн анги давхарга бий болсон бөгөөд өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд Үндсэн хуульд хүртэл өөрчлөлт оруулдаг болжээ. Үндсэн хуулийн манаач нь эрх баригчдын "урт гар" болоод хувирчихлаа. Хүмүүнлэг, иргэний ардчилсан улс байгуулах нь хэтэрхий ерөнхий, тодорхой бус зорилго учраас өнгөрсний үр дүн, өнөөгийн байдлыг харахад бид тэрхүү улсыг байгуулах боломжгүй төдийгүй цааш зорих тусам замаасаа улам бүр хазайх бололтой. Учир нь ийм ерөнхий зүйлд өөрийн гэсэн тогтсон зам үгүй. Үндсэн хуулийн аюул нь түүнд заасан субьектүүд болоод хувирчихлаа. Үүнийг засах ёстой ч нэмэлт, өөрчлөлтүүдээс харвал найдлага алга. Шинэ Үндсэн хуулийг шинэ цагийн зүүнтнүүд баталсан бөгөөд нэмэлт өөрчлөлтүүдийг ч тэд хийж ирэв. Үр дүнд нь Монгол чөлөөт зах зээлээс улам бүр холдож, хүний эрх чөлөөнөөс бага багаар татгалзсаар байна. Худлаа гэвэл хүмүүнлэг, иргэний ардчилсан улс хаачив, хаана хүрэх вэ гэдгийг дор бүрнээ бодоод үзэцгээе. Золоор гэх үү, Үндсэн хуулийн ачаар гэх үү, хэрхэн хэлэхээ та өөрөө шийд. Та үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чинь хумслуулсаар буй ч хараахан үгүй болоогүй болохоор асуудлыг ултай суурьтай тунгаан хэрхэхээ шийдэх цаг нэгэнтээ иржээ.

Монголчууд эрх чөлөө, өмчийн хэлбэр, шүтэх эс шүтэх эрхээ баталгаажуулсан Үндсэн хуулийн мэндэлсэн өдөр тохиож байна. Тордож, зүлгэж, хамгаалж, нандигнахгүй бол түүх болон үлдэх цөвүүн цаг ч ирж мэдэх нь. Тиймээс торд, тодруул, судла, зүлгэ, бас хамгаал…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ozytbrnx, gadni 2024-01-13 216.38.195.74

-mltjx cyshyf dmjne-

Avatar

зочин 2024-01-13 202.126.89.97

.Ихэнх нь гуйлагчин байж хүмүүнлэг ардчилсан нийгэм гэх нь инээдтэй. Хэдэн луйварчид ардчиллын нэр барьж гарч ирээд ,иргэдийг хуурч, төрийн эрхэнд шургалж, нийгмийн өмч хөрөнгийг идэцгээсэн. Үүнийгээ ардчилал шудрага нийгэм гэдэг.

Avatar

Нэргүй 2024-01-13 202.21.107.3

Энэ хогийн хуулиасаа хүн золбин нохой шиг хаа сайгүй тэнэж амьдарч болно гэсэн заалтыг авч хаяад хотоор нэг шавсан хөдөөний золбингуудыг хөөж гаргах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-13 202.72.245.209

МАН идсэн

Avatar

Нэргүй 2024-01-13 66.181.179.129

Тэрийг чинь эльбекжорж зараад идчихсэн юм өө.

Avatar

Чөлөөт сонгогчийн бодол: ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬД ЧӨЛӨӨТ СОНГОГЧИД СОНГУУЛИЙН ҮР ДҮНД ИХ НӨЛӨӨЛНӨ 2024-01-13 139.5.217.250

АН-ынхан Ардын намыг муулж байж сонгуульд хэдэн санал авах санаатай. Энэ явуургүй арга. Одоогоор бол АН-д гишүүд нь л санал өгөхөөр байна. Чөлөөт сонгогчид АН-д санал өгөхөд хэцүү.Яагаад гэвэл нам дотроо учраа ололцох хэрэгтэй гэж үзээд байна..ХҮН-д өгч болох ч доод түвшиндээ дэмжлэг бага, бэхжээгүй. Жижиг намуудыг мэдэхгүй, мэдахийг ч хүсэхгүй байна. ХҮН-д өгөхгүй бол МАН-д өгч таараад байгаа юм.Чөлөөт соногогч гэж нам бус, гэхдээ улс төрийн идэвхтэй , сонгуульд оролцдог иргэдийг хэлж байна.

Avatar

Нэргүй 2024-01-13 202.72.245.209

харин МАН гуай АН-ыг байнга муулдаг шүү, МАН ы бууны нохой чи

Avatar

Зочин 2024-01-13 103.57.95.13

Монголын ардчиллыг анархизм, хаос руу оруулж луйвар хийх хэрэгсэл болгосон энэ харгис хүний оронцог, түүний эзэд хариуцлагаа хүлээх цаг болжээ. Түүх мушгин гуйвуулж амьдрахын оронд яа гэдэг билээ лалраа

Avatar

Нэргүй 2024-01-13 213.87.132.60

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Харьцуулагч 2024-01-13 49.0.139.188

Үнэндээ хэн ийм байдалд оруулав, өргөн утгаараа бид, нарийн утгаараа 30 жилийн хугацаанд байсан эрх баригчид хуваалцана. Залруулах ёстой, бид л залруулна.

Avatar

Нэргүй 2024-01-13 142.114.6.149

Нүүрсний xулгайн эзэн илэрчээ.!!! Энэ видео-г түгээ, түгээ
https://www.youtube.com/watch?v=E9kAQ8nH_bY&t=10s

Avatar

Нэргүй 2024-01-13 66.181.179.129

Тэрийг чинь эльбекжорж зарчихсан юм өө.

Avatar

irgen 2024-01-13 202.126.89.167

Zuv zug yvj baigaa,

Avatar

Нэргүй 2024-01-13 66.181.176.20

Hutsaa AN ii nogoi setguulch pisdamin! Mongol harinch gagui uls, gadagshaa dotogshoo yavj nud tail tend l ardchilal ulandaa gishgegdej baina

Avatar

зочин 2024-01-13 103.57.92.215

Монголын ардчилал үзэл нь бодлоор ялгаварлан гадуурхаж гүтгэн доромжилж мушган гуйвуулагч хулгай луйварт бусдыг уруу татан шудрага дүр эсгэгч ардчилалыг булшлагч АН

Avatar

Нэргүй 2024-01-13 202.126.88.162

Ардчилал хаачив? гэдэг энэ асуултаа өөрийн эзэн улаан ардчилагч Элбэгээ ноёноосоо асуу. Ардчиллын лидерүүд гэх нөхөд мань мэтийн партизануудын нуруун дээр эрх ямба алдар нэрийг авч сүүндээ цадаагүй хурга өлөн царайлдгийн үлгэрээр ард түмнээ мартаж эд баялгийн төлөө үзэл санааны дайсан коммунистуудтайгаа сүрэглэн иргэдийнхээ итгэл найдварыг алдсан нь өнөөгийн ардчилал хаачив гэж асуухад хүргэсэн. Ардчиллын дайсныг гаднаас ч эсрэг талынхнаасаа хайгаад хэрэггүй. АН-ын олигарх удирдагч нар

Avatar

Бат инженер 2024-01-13 119.40.103.3

1990 рнд коммунист намаа хориглоогүйн гайг бид 34 жил эдэлж байна бус уу. Одоо болоо биш үү

Avatar

Нэргүй 2024-01-13 66.181.188.13

Яааааг ҮНЭН !!!

Avatar

зочин 2024-01-13 202.126.89.97

Фашистууд л ийм зүйл хийдэг. Сөрөг хүчнээ хүчээр дарж, гянданд хорьж цагдаж буудаж шатааж устгадаг, Одоогийн ардчилагч гэх этгээдүүд фашистууд болоход хуруу дутуу байна. Фашистууд хамгийн харгис зандалчид,энэ ертөнцөд байх учиргүй.

Avatar

иргэн 2024-01-13 202.9.47.56

Монгол шиг эрх чөлөөтэй улс дэлхийд байна уу? бид дуртай улс рууга нисч, сурч, ажиллаж , амьдарч, бизнүс эрхлэж бна.бас тэдэн лүү бөөнөөрөө урваж улсын нууцаа зарж иднэ….хүсэн үедээ жагсаж, үгээ хэлнэ… төрийн тэргүүнээ ч хамаагүй мал, гахай, хулгайчаар нь хээв нэг дуудна…төр засагаа харааж зүхнэ….зөвшөөрөлгүйгээр барилга барина, газраа ухна…. алтаа нууцаар гаргана…..барууныхнаас доллар авч иргэдийн тархи угаана…. улбар шар хувьсгалд уриалах гээд тоочоод баршгүй эрх чөлөө эдлнэ..

Avatar

Нэргүй 2024-01-13 78.147.214.98

дэлхийн 227 улсаас зөвхөн 40өөд улсад нь дуртай цагтаа очино . Бусад ялангуяа европын орнуудад явах за сурах виз бол бараг л авч чадахгүй, манай улсад бусад улс сонирхочихмоор нууц гээд байх юм бараг байхгүй учраас тэр тусмаа жирийн иргэд юуг нь зарж болох вэ ? Амьдрах өөрийн өртөг өндөр ажил цалин хүрэлцэхгүй учир бохир аргаар гадаад гарч харлаж ,цагаачлаж байна хүлцэгүй учир ямар ч өнгийн хувьсгал хийж чадахаа больсон тэгээд л хар ааж сууна .барилгыг харин луйварчид барьж байгаа

Avatar

Зочин 2024-01-13 202.21.107.3

Золбин нохой шиг дэлхийгээр нэг тарж охид нь бэлгийн мөлжлөгт өртөн хохирч, хөвгүүд нь хүний боол болон зарцлагдаж, хулгай, дээрэмд холбогдон, хар тамхины наймааны золиосонд өртөн хүний нутгийн хүйтэн шоронд хэдэн аррав зуугаараа зовж байгаа нь үхэж далд орсон ардчиллын буя юм уу?. Хуцав аа?. Туйлдаад ирэхээр Монголчууд босож энэ лалрын ардчиллыг устгах цаг нэг ирэх вий дээ.

Avatar

Иргэн 2024-01-13 66.181.190.73

1992 оны үндсэн хууль тунхаг болоод түүхэнд үлдлээ. Шалтгаан нь УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэсэн заалтаасаа болсон.УИХ дээд гэдэг үгэн дээр дөрөөлж , Засгийн газраараа тоглож , шүүх засаглалаа шахамдуулж иргэдээ мэхлэн улс орноо доройтуулах үйлийг үйлдэв. Иргэний эрхийг " улных" болгов .

Avatar

Зочин 2024-01-13 124.158.67.141

АН-ын ардчилал гэдэг нь АН-ын удирдлагууд оройгүй баяжиж дансан дахь сая доллараа мартатлаа баяжихыг хэлнэ‼️

Avatar

Нэргүй 2024-01-13 202.21.107.3

одоо тэгээд ичихгүй тэр муу хятад баярцогт хулгайч сонгуульд өрсөлдөж намын жагсаалтаар гарах гээд л явж байгаа юм даа.

Avatar

зочин 2024-01-13 203.91.115.247

20 жилийн өмнө албан бичигт таслал их тавьдаг байжээ

Avatar

гүнбалай 2024-01-13 202.21.107.3

Харин одоо цэг таслалаа хаана ямар үед тавихаа мэдэхгүй бичиг үсэггүй золбингуудаар монгол дүүрчээ. Бүгдийг нь устгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-13 66.181.186.174

Хогийн Данхаа зайлуулаачээ

Avatar

Нэргүй 2024-01-13 202.55.188.39

даварсан монголчууд гэж байхгүй даварсан хулгайч гэмт хэрэгтнүүд л гэж байдгын

Avatar

Нэргүй 2024-01-13 139.5.219.248

ДАВАРСАН МОНГОЛЧУУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж