Б.Пүрэвдорж иргэн бүрт 580,000 төгрөгийн ногдол ашиг олгохыг шаардав

Б.Пүрэвдорж иргэн бүрт 580,000 төгрөгийн ногдол ашиг олгохыг шаардав

Б.Пүрэвдорж иргэн бүрт 580,000 төгрөгийн ногдол ашиг олгохыг шаардав

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/нэгдсэн хуралдаан үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сар шинийн өмнө иргэн бүрт 580 мянган төгрөгийн ногдол ашиг тараах ёстой гэдэг асуудал хөндлөө.

Энэ тухай тэрбээр “… Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, цагаан сараа яаж хийх вэ гэж хүмүүс санаа зовниж байна.  “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Тэгэхээр миний сарын өмнө санаачилсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшиж байгаа иргэн бүртээ 580 мянган төгрөгийн ногдол ашиг өгөх санаачлагыг дэмжихгүй бол болохгүй.

Та нараас болоод, мөн төрийн өмчит компанид нүүрлэсэн хулгайнаас болоод эдийн засаг хямарсан.

Энэ асуудлыг шийдэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас ногдол ашиг өгөхийг шаардаж байна. Хэрэв иргэдэд ногдол ашиг өгөхгүй бол сар шинийн дараагаас  Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадоржийн хэлснээр хос картны бодлого буюу ирэх дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр 1000 ам.доллар өгөхөөс аргагүй болно.  Ард иргэд 1000 ам. доллар нэхнэ. Энэ үед ямар асуудал үүсэх вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Та бүхэн цалин, тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-ээс нэмнэ. Хэрэв энэ оны нэгдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмсэн бол барааны үнэ нэмэгдээд сонгуулийн үеэр хэрэг нь гарахгүй учраас дөрөвдүгээр сарын 1-н болгосон. Тийм учраас иргэдэд өгөх боломжтой зүйлээ эрт өгөөд асуудлаа шийдээд, ард иргэдийн ядуурлаас хугаслах ажлыг яаралтай хийх шаардлагатай. 580 мянган төгрөгийг иргэн бүрт өгөхийг шаардаж байна.

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн халаасан дахь мөнгийг тэр чигээр нь хоосолж байна. 2020 оны хоёрдугаар сарын 1-нд 50 мянган төгрөгийн үнэтэй байсан гурил өнөөдөр 140 мянган төгрөг болсон.

Энэ их бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах талаар Засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй байна.

Өнөөдрийн байдлаар 25 их наяд төгрөгийн зээл банкны салбараас гарсан. Үүний 15 их наяд нь иргэдийн цалин, тэтгэвэр, ипотек, хэрэглээний зээл. 10 их наяд нь бизнесийн зээл. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, ломбардны зээл тэр чигтээ хувь хүний зээл. Нийт зээлийн 75 хувь нь  иргэдийн авсан зээл бол 25 хувь нь аж ахуй нэгжүүдийн зээл. Цалин, тэтгэвэр нь огт хүрэлцдэггүй, зээлнээс зээлийн хооронд амьдардаг учраас ямар ч хуримтлалгүй болсон нөхцөл байдлыг илэрхийлж байгаа.

Хөгжингүй орны нийт зээлийн 25 хувийг иргэдийн зээл, 75 хувийг нь бизнесийн зээл эзэлдэг. Монголд эсрэгээрээ байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-12 202.21.111.198

Za odoo pop hangalttai shuu. Ardchilsan nam arai uur l baimaar bgaam daa. Ardiin nam saindaa bish ta nar muudaa baigaa shuu!!!

Avatar

зочин 2024-01-12 202.126.89.97

Пурэвдорж иргэдэд гэнэт учиргүй хайртай болж жүжиглэж ,хуурч мэхлэх залилаж луйвардах гээд хэрэггүй. Мөнгө тараалт одоо болсон. Бүгдээр хэлэлцээд, орлого зарлагаа тооцоод, төсвөө батлалаа.Үүний хүрээнд ажлаа хий.Сонгуулиа явуул.Бүтээн байгуулалтаа өрнүүл.2024 оны зорилтыг хэрэгжихэд их сорилт тохиолдоно.Экспорт, нүүрсний орлого буурахад л хүндрэнэ гээд байна. Энэ мэт хүндрэл гаргахгүйн төлөө ажиллацгаа. Хийж буй ажилд бүү саад бол.АН-ыг улс орны эсрэг ажилла гэж иргэд санаалаа өгдөггүй.

Avatar

Нэргүй 2024-01-12 124.158.124.144

Зам, дэд бүтэцдээ хөрөнгө оруулсан нь зөв шүү

Avatar

Балжмаа 2024-01-12 66.181.161.61

Пүрэвдорж ээлжит сон.шоугаа эхлүүллээ дээ

Avatar

ЗОЧИН 2024-01-12 122.201.23.84

580к аар баатар болох гээд юү кү

Avatar

Зочин 2024-01-12 85.110.74.158

Дэлхий нийт ковид, бас дайны уршгаар эдийн засгаа сэргээх гэж ядаж байхад манайд менге амласаар л. Энэ ариун явдал уу. Улсаа хорлох гээд байна уу…

Avatar

Муу алиалагч 2024-01-12 59.153.86.87

Монголын иргэн бүрт 580к өгвөл юмны үнэ 3 дахин нэмэгдэж эдийн засаг 1 жилийн дотор сүйрнээ.

Avatar

Монгол хүн 2024-01-12 202.21.107.3

Цагаан сар гэдэг хятадын хог худалдаж авч хятадад хөрөнгө оруулдаг өмхий баяраа хууль батлаад Монгол улсын түүхээс арчин хаяж хориглох хэрэгтэй. Хар хүйтэнд баяр ч гэх шиг

Avatar

zochin, 2024-01-12 202.72.245.204

avach l estoi ! , tegechgui bol deeguuree chuilgalj zuslaad bidniig chochiroodog ! , avnaa avna

Avatar

зочин 2024-01-12 59.153.112.70

Хүч хөдөлмөр зарж олсон мөнгө л хүнд хэрэг болно. Үнэгүй зүйл бол хэзээд үнэ цэнэгүй.

Дэд бүтэц болгох л хэрэгтэй. Тэр нь хүмүүст мөнгө оролгын эх үүсвэр болно.

Avatar

Нэргүй 2024-01-12 124.158.64.75

энэ нэг согтуугаар машинтай нисч байсан хүүр шоугаа больмоор юм. наад ноогдол ашгаараа хурдны галт тэрэг тавь

Avatar

Нэргүй 2024-01-12 103.140.10.197

АН ы Б.Пүрэвдорж гишүүн өнөөдөр том улстөр хийлээ. 8 жил эрх барьж байгаа МАН ы эрх баригчдын хүзүүнд том хавх хийгээд хавчаад хаячлаа. Сонгууль болоход бүгд будаа болох шинжтэй.

Avatar

АЛТАА 2024-01-12 66.181.188.97

Гуйлгачин царайлаад жил бүр ийм юм гуйхаа болих хэрэгтэй шүү дээ, түүний оронд 1072 хувьцааг нь эргэлтэд оруулж ард иргэдээ эзэн нь болгох шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ, тэгвэл ингэж жил бүр царай алдахгүй шүү дээ, Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцээд шийдвэрээ гаргана , яахаараа ард иргэдээ эзэн нь болгохгүй ийм гуйлгачин байдлаар амьдруулах гээд байдаг юм, Их хурлын гишүүн нь нэг их буянтай хүн болж ингэж попроод л,

Avatar

Нэргүй 2024-01-12 78.147.214.98

тэгээд яах уу нөгөөдүүл нь санаачлахгүй байхад гөлийгөөд би ИХ ын гишүүн гээд дуугүй байгаад байхаар ард түмний төлөө чиний төлөө хэн дуугарах уу? сонгуулийг далимдуулаад чамд туслах гэхээр чи пу ч мэдэхгүй байж попорлоо мопорлоо гээд гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр … дуугүй л байвал барав

Avatar

зочин 2024-01-12 66.181.176.246

худлаа попорч байна.Нэг их ард түмнээ бодсон хүн болдогоо боль.Ямар үр дүнтэй ажил хийснээ ярьвал зүгээр байнаа

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-12 124.158.71.84

Хүмүүс ямар мэдрэмжгүй юм? Авах юмаа авая гэж бичихгүй хаа хамаагүй юм бичээд байх юм.

Avatar

зочин 2024-01-12 202.126.89.97

Иргэдийн төлөө санаа тавьдаг хайртай хүн болж жүжиглэж байна,Энэ мэтээр бусдыг хуурч ашиг хонжоо хайдаг үл бүтэх хүн. Ийм хүмүүст л ,бид байнга хууртаж хохирч байх юм

Avatar

зочин 2024-01-12 202.126.89.97

Мөнгийг энэ мэтээр хамаагүй хяналтгүй цацаад байвал инфляц тогтоон барьж дийлэхгүй ,Бараа таваарын үнэ эрс өснө.Энэ нь мэдээж АН -д ашигтай. МАН муу ажиллаж инфляц өсгөлөө гэж гүтгэх бас нэг сайхан шалтаг болно.Зальт хүмүүс ийм л зүйл хийдэг.Хорлохыг боддог..

Avatar

Нэргүй 2024-01-12 124.158.71.84

Бид өөрсдөө попорч хариулдаг учраас попорч бидэнтэй байнга харьцаж байдаг. Хоёр нам ялгаагүй. Улс төрч хүн мэдээж жүжиглэнэ. Тэр хамаагүй шүү дээ. Бид эдийн засгийн эрх сонирхлоор хандаж байвал үр дүн илүү.

Avatar

зочин 2024-01-12 103.140.10.202

эх орноо бодох биш сонгуульд ялж дарга болох нь сайхаан. Амжилт хүсье

Avatar

бат 2024-01-12 59.153.112.238

Матрын нулимс бүү унага. АН төрийн хутгуур хийсний гай одоо болтол дуусаагүй байна.

Avatar

Хотын унаган залуу 2024-01-12 103.212.119.192

Маны бегсний суултуур дуугай бай

Avatar

Нэргүй 2024-01-12 202.21.107.63

Ялангуяа хүнсний барааны үнэ өдөр хоногоор биш бараг цагаар өсч байна цаана чинь хөөе. Сая УБ гурил 5 кг-ыг 15000 төгрөгөөр авлаа. Хоёр жилийн өмнө 10 кг-ыг нь 12500 төг-өөр авдаг байлаа ш дээ

Avatar

S 2024-01-12 139.5.219.74

S XUSNEER TAICHI80955877

Avatar

Зочин 2024-01-12 66.181.176.130

ДАХИЖ СОНГОГДОХ ГЭЭД Л ХӨӨРХИЙ МИНЬ ЯДААД БАЙГАА АМЬТАНДАА.ТОМСГОСОН ТОЙРОГ БҮХ ТӨЛӨВЛӨГӨӨГ НЬ БАЛЛААД БАЫГАА ГИШҮҮДИЙН НЭГДЭЭ.

Avatar

Зочин 2024-01-12 103.57.95.13

Энэ мэдрэл амьхандаа зөв, муу аргатай ч гэж болох. олны анхааралд орох гэж цөхрөлтгүй зүтгэх юм зайлуул, хэдхэн саналаар хуурчихаасай

Avatar

Нэргүй 2024-01-12 139.5.216.82

ИМ ХӨЛДҮ ДҮЛЗЭНГҮҮДИГ АХИЖ БҮ ГАРГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж