УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/нэгдсэн хуралдаан үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сар шинийн өмнө иргэн бүрт 580 мянган төгрөгийн ногдол ашиг тараах ёстой гэдэг асуудал хөндлөө.
Энэ тухай тэрбээр “… Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, цагаан сараа яаж хийх вэ гэж хүмүүс санаа зовниж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Тэгэхээр миний сарын өмнө санаачилсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшиж байгаа иргэн бүртээ 580 мянган төгрөгийн ногдол ашиг өгөх санаачлагыг дэмжихгүй бол болохгүй.
Та нараас болоод, мөн төрийн өмчит компанид нүүрлэсэн хулгайнаас болоод эдийн засаг хямарсан.
Энэ асуудлыг шийдэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас ногдол ашиг өгөхийг шаардаж байна. Хэрэв иргэдэд ногдол ашиг өгөхгүй бол сар шинийн дараагаас Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадоржийн хэлснээр хос картны бодлого буюу ирэх дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр 1000 ам.доллар өгөхөөс аргагүй болно. Ард иргэд 1000 ам. доллар нэхнэ. Энэ үед ямар асуудал үүсэх вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Та бүхэн цалин, тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-ээс нэмнэ. Хэрэв энэ оны нэгдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмсэн бол барааны үнэ нэмэгдээд сонгуулийн үеэр хэрэг нь гарахгүй учраас дөрөвдүгээр сарын 1-н болгосон. Тийм учраас иргэдэд өгөх боломжтой зүйлээ эрт өгөөд асуудлаа шийдээд, ард иргэдийн ядуурлаас хугаслах ажлыг яаралтай хийх шаардлагатай. 580 мянган төгрөгийг иргэн бүрт өгөхийг шаардаж байна.
Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн халаасан дахь мөнгийг тэр чигээр нь хоосолж байна. 2020 оны хоёрдугаар сарын 1-нд 50 мянган төгрөгийн үнэтэй байсан гурил өнөөдөр 140 мянган төгрөг болсон.
Энэ их бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах талаар Засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй байна.
Өнөөдрийн байдлаар 25 их наяд төгрөгийн зээл банкны салбараас гарсан. Үүний 15 их наяд нь иргэдийн цалин, тэтгэвэр, ипотек, хэрэглээний зээл. 10 их наяд нь бизнесийн зээл. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, ломбардны зээл тэр чигтээ хувь хүний зээл. Нийт зээлийн 75 хувь нь иргэдийн авсан зээл бол 25 хувь нь аж ахуй нэгжүүдийн зээл. Цалин, тэтгэвэр нь огт хүрэлцдэггүй, зээлнээс зээлийн хооронд амьдардаг учраас ямар ч хуримтлалгүй болсон нөхцөл байдлыг илэрхийлж байгаа.
Хөгжингүй орны нийт зээлийн 25 хувийг иргэдийн зээл, 75 хувийг нь бизнесийн зээл эзэлдэг. Монголд эсрэгээрээ байна” гэлээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-01-12 202.21.111.198
Za odoo pop hangalttai shuu. Ardchilsan nam arai uur l baimaar bgaam daa. Ardiin nam saindaa bish ta nar muudaa baigaa shuu!!!
зочин 2024-01-12 202.126.89.97
Пурэвдорж иргэдэд гэнэт учиргүй хайртай болж жүжиглэж ,хуурч мэхлэх залилаж луйвардах гээд хэрэггүй. Мөнгө тараалт одоо болсон. Бүгдээр хэлэлцээд, орлого зарлагаа тооцоод, төсвөө батлалаа.Үүний хүрээнд ажлаа хий.Сонгуулиа явуул.Бүтээн байгуулалтаа өрнүүл.2024 оны зорилтыг хэрэгжихэд их сорилт тохиолдоно.Экспорт, нүүрсний орлого буурахад л хүндрэнэ гээд байна. Энэ мэт хүндрэл гаргахгүйн төлөө ажиллацгаа. Хийж буй ажилд бүү саад бол.АН-ыг улс орны эсрэг ажилла гэж иргэд санаалаа өгдөггүй.
Нэргүй 2024-01-12 124.158.124.144
Зам, дэд бүтэцдээ хөрөнгө оруулсан нь зөв шүү
Балжмаа 2024-01-12 66.181.161.61
Пүрэвдорж ээлжит сон.шоугаа эхлүүллээ дээ
ЗОЧИН 2024-01-12 122.201.23.84
580к аар баатар болох гээд юү кү
Зочин 2024-01-12 85.110.74.158
Дэлхий нийт ковид, бас дайны уршгаар эдийн засгаа сэргээх гэж ядаж байхад манайд менге амласаар л. Энэ ариун явдал уу. Улсаа хорлох гээд байна уу…
Муу алиалагч 2024-01-12 59.153.86.87
Монголын иргэн бүрт 580к өгвөл юмны үнэ 3 дахин нэмэгдэж эдийн засаг 1 жилийн дотор сүйрнээ.
Монгол хүн 2024-01-12 202.21.107.3
Цагаан сар гэдэг хятадын хог худалдаж авч хятадад хөрөнгө оруулдаг өмхий баяраа хууль батлаад Монгол улсын түүхээс арчин хаяж хориглох хэрэгтэй. Хар хүйтэнд баяр ч гэх шиг
zochin, 2024-01-12 202.72.245.204
avach l estoi ! , tegechgui bol deeguuree chuilgalj zuslaad bidniig chochiroodog ! , avnaa avna
зочин 2024-01-12 59.153.112.70
Хүч хөдөлмөр зарж олсон мөнгө л хүнд хэрэг болно. Үнэгүй зүйл бол хэзээд үнэ цэнэгүй.
Дэд бүтэц болгох л хэрэгтэй. Тэр нь хүмүүст мөнгө оролгын эх үүсвэр болно.
Нэргүй 2024-01-12 124.158.64.75
энэ нэг согтуугаар машинтай нисч байсан хүүр шоугаа больмоор юм. наад ноогдол ашгаараа хурдны галт тэрэг тавь
Нэргүй 2024-01-12 103.140.10.197
АН ы Б.Пүрэвдорж гишүүн өнөөдөр том улстөр хийлээ. 8 жил эрх барьж байгаа МАН ы эрх баригчдын хүзүүнд том хавх хийгээд хавчаад хаячлаа. Сонгууль болоход бүгд будаа болох шинжтэй.
АЛТАА 2024-01-12 66.181.188.97
Гуйлгачин царайлаад жил бүр ийм юм гуйхаа болих хэрэгтэй шүү дээ, түүний оронд 1072 хувьцааг нь эргэлтэд оруулж ард иргэдээ эзэн нь болгох шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ, тэгвэл ингэж жил бүр царай алдахгүй шүү дээ, Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцээд шийдвэрээ гаргана , яахаараа ард иргэдээ эзэн нь болгохгүй ийм гуйлгачин байдлаар амьдруулах гээд байдаг юм, Их хурлын гишүүн нь нэг их буянтай хүн болж ингэж попроод л,
Нэргүй 2024-01-12 78.147.214.98
тэгээд яах уу нөгөөдүүл нь санаачлахгүй байхад гөлийгөөд би ИХ ын гишүүн гээд дуугүй байгаад байхаар ард түмний төлөө чиний төлөө хэн дуугарах уу? сонгуулийг далимдуулаад чамд туслах гэхээр чи пу ч мэдэхгүй байж попорлоо мопорлоо гээд гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр … дуугүй л байвал барав
зочин 2024-01-12 66.181.176.246
худлаа попорч байна.Нэг их ард түмнээ бодсон хүн болдогоо боль.Ямар үр дүнтэй ажил хийснээ ярьвал зүгээр байнаа
Нэргүй 2024-01-12 213.87.153.124
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-12 124.158.71.84
Хүмүүс ямар мэдрэмжгүй юм? Авах юмаа авая гэж бичихгүй хаа хамаагүй юм бичээд байх юм.
зочин 2024-01-12 202.126.89.97
Иргэдийн төлөө санаа тавьдаг хайртай хүн болж жүжиглэж байна,Энэ мэтээр бусдыг хуурч ашиг хонжоо хайдаг үл бүтэх хүн. Ийм хүмүүст л ,бид байнга хууртаж хохирч байх юм
зочин 2024-01-12 202.126.89.97
Мөнгийг энэ мэтээр хамаагүй хяналтгүй цацаад байвал инфляц тогтоон барьж дийлэхгүй ,Бараа таваарын үнэ эрс өснө.Энэ нь мэдээж АН -д ашигтай. МАН муу ажиллаж инфляц өсгөлөө гэж гүтгэх бас нэг сайхан шалтаг болно.Зальт хүмүүс ийм л зүйл хийдэг.Хорлохыг боддог..
Нэргүй 2024-01-12 124.158.71.84
Бид өөрсдөө попорч хариулдаг учраас попорч бидэнтэй байнга харьцаж байдаг. Хоёр нам ялгаагүй. Улс төрч хүн мэдээж жүжиглэнэ. Тэр хамаагүй шүү дээ. Бид эдийн засгийн эрх сонирхлоор хандаж байвал үр дүн илүү.
зочин 2024-01-12 103.140.10.202
эх орноо бодох биш сонгуульд ялж дарга болох нь сайхаан. Амжилт хүсье
бат 2024-01-12 59.153.112.238
Матрын нулимс бүү унага. АН төрийн хутгуур хийсний гай одоо болтол дуусаагүй байна.
Хотын унаган залуу 2024-01-12 103.212.119.192
Маны бегсний суултуур дуугай бай
Нэргүй 2024-01-12 202.21.107.63
Ялангуяа хүнсний барааны үнэ өдөр хоногоор биш бараг цагаар өсч байна цаана чинь хөөе. Сая УБ гурил 5 кг-ыг 15000 төгрөгөөр авлаа. Хоёр жилийн өмнө 10 кг-ыг нь 12500 төг-өөр авдаг байлаа ш дээ
S 2024-01-12 139.5.219.74
S XUSNEER TAICHI80955877
Зочин 2024-01-12 66.181.176.130
ДАХИЖ СОНГОГДОХ ГЭЭД Л ХӨӨРХИЙ МИНЬ ЯДААД БАЙГАА АМЬТАНДАА.ТОМСГОСОН ТОЙРОГ БҮХ ТӨЛӨВЛӨГӨӨГ НЬ БАЛЛААД БАЫГАА ГИШҮҮДИЙН НЭГДЭЭ.
Зочин 2024-01-12 103.57.95.13
Энэ мэдрэл амьхандаа зөв, муу аргатай ч гэж болох. олны анхааралд орох гэж цөхрөлтгүй зүтгэх юм зайлуул, хэдхэн саналаар хуурчихаасай
Нэргүй 2024-01-12 139.5.216.82
ИМ ХӨЛДҮ ДҮЛЗЭНГҮҮДИГ АХИЖ БҮ ГАРГА