2024 оны хамгийн хүчтэй паспортууд

2024 оны хамгийн хүчтэй паспортууд

2024 оны хамгийн хүчтэй паспортууд

"Henley Passport Index"-ээс 2024 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудыг тодруулахад урьд өмнө байгаагүй улсууд жагсаалтын нэгдүгээр байранд оржээ. Япон улс энэ жагсаалтыг таван жил дараалан тэргүүлсэн. Тэгвэл энэ онд Франц, Герман, Итали, Сингапур, Испани улсууд нэгдэж байна. Энэ зургаан орны иргэд дэлхийн 227 орны 194-т нь визгүй зорчих боломжтой.

Харин хоёрдугаар байранд орсон Өмнөд Солонгос, Финланд, Швед улсууд 193 оронд визгүй зорчдог. Гуравдугаарт Австри, Дани, Ирланд, Нидерланд гэсэн Европын дөрвөн улс оров.

Их Британи энэ жил хоёр байраар урагшилж, Бельги, Люксембург, Норвеги, Португалтай зэрэгцэн дөрөвдүгээр байрт оржээ. 190 оронд визгүй зорчдог Грек, Мальта, Швейцарь улсууд тавд орж байна.

Харин хамгийн сул паспорттой орон нь Афганистан  юм. Тус улсын иргэд визгүйгээр 28 оронд нэвтрэх боломжтой.

Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орнууд: 

  1. Франц, Герман, Итали, Япон, Сингапур, Испани /194/
  2. Финланд, Өмнөд Солонгос, Швед /193/
  3. Австри, Дани, Ирланд, Нидерланд /192/
  4. Бельги, Люксембург, Норвеги, Португал, Их Британи /191/
  5. Грек, Мальта, Швейцарь /190/
  6. Австрали, Чех, Шинэ Зеланд, Польш /189/
  7. Канад, Унгар, АНУ /188/
  8. Эстони, Литва /187/
  9. Латви, Словени, Словак /186/
  10. Исланд /185/

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-13 213.87.132.60

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Уншигч 2024-01-13 202.9.47.26

Манайх хаана нь тууж явна?

Avatar

ZOCHIN 2024-01-13 101.189.22.137

MONGOL …..

Avatar

Нэргүй 2024-01-13 78.147.214.98

40 гаруй оронд визгүй зорчидог байх нээх мууд ч орохгүй ээ гэхдээ европын холбооны улсууд Монголчуудыг дорд үзсэн хэвээр байгаа . Элбэгдоржийн ч үед билүү худал үнэн нь мэдэгдэхгүй европын холбоотой тохиролцох маягийн яриа гардаг байсан . Сүүлдээ как всегда таг болсон . шингений виз гэж монголчуудыг доош хийдэг нэг юм бий дээ

Avatar

Нэргүй 2024-01-13 103.212.116.89

Монголын энгийн паспорт 30 гару улсад визгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж