Зорилго тодорхойгүй иргэд БНСУ-ын хилээс буцаж байна

Зорилго тодорхойгүй иргэд БНСУ-ын хилээс буцаж байна

Зорилго тодорхойгүй иргэд БНСУ-ын хилээс буцаж байна

Гэрээгээр болон аяллын визээр түр хугацаанд Өмнөд Солонгосыг зорих монгол иргэд их байгаа ч хил дээрээс буцах нь ихэсчээ. Учир нь тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа хүний тоо нэмэгдсэн учир тэдгээр хүмүүсийг 50 хувь бууруулах бодлого баримталж байгаа аж. Тиймээс хил дээрээсээ гадаадын зорилго тодорхойгүй хүмүүсийг буцаах нь ихэссэн байна.

УИХ-ын өнөөдрийн чуулганаар гадаадад байгаа Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах талаар хэлэлцэх үед энэ асуудлыг гишүүд мөн хэлэлцсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус сэдвийг анхаарч ажиллаж байгааг онцолсон юм.

Гадаад харилцааны яамнаас өгч байгаа мэдээллээр, Өмнөд Солонгосын талтай харилцан ярилцаж байгаа бөгөөд виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байхыг илэрхийлсэн. Хил дээрээс буцаж байгаа иргэдийн олонх нь зорилго тодорхойгүй шалтгаантай байгаа гэв.

БНСУ-д албан бус тоогоор Монголын 50 мянга гаруй иргэн байдаг байна. Гэхдээ жил бүр энэ тоо өсч байгаа аж. Өмнөд Солонгосын мульт визэнд оны өмнө өөрчлөлт орж, жилээс дээш оршин суусан оюутан визтэй залуус эхнэр, нөхөр, хүүхдээ гурван жилийн мульт виз хүсэх боломжтой болсон. Мөн дагалдан виз гарахгүй байгаа аав ээж, эхнэр, хүүхэд, нөхрийн визээ энэ визээр мэдүүлэх боломжтой болсон байна. Уг журмыг 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд шинэчилжээ. Ингэснээр анх удаагаа мульт виза хүсч байгаа хүн заавал жилийн виз авахгүйгээр гурван жилээр хүсэх боломжтой гэнэ.

Олон удаагийн визэнд шинээр нэмэгдсэн нөхцөл болон бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Мульт визний хугацаа гурав болон таван жил болон өөрчлөгдсөн болно. /Олон удаагийн визний нөхцөл хангасан иргэн шууд гурван жилээс эхлэнэ/
  • БНСУ-д эхнэр, нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл нь (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг, эх, 19 наснаас доош насны хүүхэд) нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн
  • Хүчинтэй хугацаа /нэг удаа оршин суух хугацаа: 3, 5 жилийн олон удаагийн виз /90 хоног

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  • Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5×4.5см хэмжээтэй өнгөт зураг
  • Гадаад паспорт /Хуулбар 1 хувь /
  • Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт
  • БНСУ-д оршин сууж буй гэр бүлийн иргэний гадаад иргэний үнэмлэхийн хуулбар (оршин суух хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх)
  • Төрөл садангийн лавлагаа эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа /E-Монголиагаас/
  • D-2~D-4 ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт
  • E ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд ажлын газрын тодорхойлолт
  • Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
  • Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-Монголиагаас/, ажлын газрын тодорхойлолт
  • Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй)
  • Гэрлэлтийн лавлагаа /E-Монголиагаас/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-12 139.5.217.60

Уг нь зорилго нь тодорхой ш дээ Ажил хийх..Энийг нь мэдсээр байж оруулахгүй. Хэдэн жил сараар үзээд дуусахгүй Том улс бгаа биш Манай монголчуудыг л ээрэлхэж бгаа санаа л даа. Зөрүүлээд Монголын хилээс өөрсдийг нь буцаа. Солонгос явж чадсангүй гээд үхчихгүй л байлгүй. Харин энд ажил олж хийнэ биз

Avatar

Нэргүй 2024-01-12 202.9.40.143

Боловсрол муутай, орк хүмүүс харваас андашгүй байдаг. Тийм хүмүүсийг хил дээрээс буцаагаад байдаг.

Avatar

Сонс 2024-01-12 46.135.28.2

дайнаас болж америк, европ, оросыг бүгдийг нь харааж зүхээд байдаг, одоо тэдний хэн нь ч монголчуудыг НААШ ИРЭЭ гэж татаж авахгүй болж байна. хадны завсар хавчуулагдсан янгир ямаа аятай орилцгоо, хэнтэй ч хаана ч эвтэй байцгаа!

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Наранцэцэг 2024-01-12 66.181.191.73

4 жилийн өмнө ээж нь солонгос улсад харлаж ажил хийж байгаад ирсэн одоо УБ т ирээд 4 жил болж бгаа хүү нь солонгос улсад суралцах гээд өргөдөл өгөөд байхад татгалзсан хариу ирээд байхын 2022 онд 19 тай 12 р ангийг төгссөн одоо хүү нь 21 нас хүрч байна татгалзахгүйгээр Солонгос улсад их сургууль болон хэлний сургалтанд хүлээн авч явуулаж болохгүй ямар шалтгаан бна хэлээд өгөөч эмээн бна Наранцэцэг гэдэг намайг зээ хүү маань Э.Энхамгалан гэдэг

Avatar

Нэргүй 2024-01-12 103.57.95.207

харлачихаар угаасаа хамаатан саданг нь тэгдэг юм байлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж