"Шуурганд төөрч, тусламж хүсэхэд "Машин байхгүй" гэсэн"

"Шуурганд төөрч, тусламж хүсэхэд "Машин байхгүй" гэсэн"

"Шуурганд төөрч, тусламж хүсэхэд "Машин байхгүй" гэсэн"

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс гэр рүүгээ явсан дөрвөн хүний машин нь цасанд сууж, шуурганд осгох эрсдэлд оржээ. Автомашинд бага насны хоёр хүүхэд зорчиж явсан бөгөөд жолооч нь арайхийн гар утасны сүлжээтэй газар хайн, төвд байсан хүнд хэл дуулгасан байна. Тухайн хүн цааш нь Онцгой байдлын газар мэдэгдэхэд "Автомашин байхгүй" гэх шалтгаанаар ямар нэг арга хэмжээ аваагүй өнгөрчээ. Энэ талаар орон нутгийн иргэнтэй холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.


-Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын дөрөвдүгээр багийн малчин Т.Эрдэнэбаяр гэж хүн байна.

-Цасанд шуурганд осгох эрсдэлд орж, тусламж хүсэхэд албаныхан ямар ч арга хэмжээгүй аваагүй гэлээ. Тухайн өдөр ямар шалтгаанаар явж байгаад шуурганд боогдов?

-Сүхбаатар аймагт нэгдүгээр сарын 9-нд хүчтэй цасан шуурга боллоо. Тэр өдөр малаа айлд тавьчихаад, хэдэн ишиг хургаа машин дээр ачаад, зөөсөн юм. Тэгсэн цасан шуурганд "Nissan Tiida" маркийн суудлын автомашин маань боогдож, арга ядаад эхнэртэйгээ замын цас хүрзээр цэвэрлээд бардаггүй. Шуурганд нэг цаг орчим алхаж, гар утасны сүлжээтэй газарт очин төвд байсан хүнд хэл дуулгасан.

Шөнө цасан шуурганаар утсаа авдаг хүн байдаггүй. Арайхийн өөрсдийн цасанд боогдсон газрын байршлаа хэлж өгөөд, машин дотроо тусламж ирэхийг хүлээлээ.

Тэгээд машиныхаа аваарын гэрлийг асааж, шөнөжин хүлээсэн хэн ч ирсэнгүй. Сүүлдээ машины бензин дуусч, шар гэрэл нь аслаа. Тэгэхээр нь машинаа 20 минут унтраагаад, дахин асаасаар байгаад өглөөний 7.00 цагтай золгосон. Гэртээ ирээд нөгөө хэл дамжуулсан хүнтэйгээ холбогдоход онцгой байдалд дөрвөн хүн цасанд боогдсон байна гэхэд "Манайд машин байхгүй" Засаг дарга мэднэ гэсэн юм билээ. Тэгсэн сумын Засаг дарга нь утсаа аваагүй гэнэ. Азаар өөрсдөө осгож, хөлдөхгүйгээр эсэн мэнд гэртээ ирлээ.

-Та бүхэн хүчтэй цасан шуурга болно гэх цаг агаарын мэдээлэл аваагүй юм уу?

-Малчид цаг агаарын мэдээ сонсолгүй яахав. Хэдэн малаа ямар үхүүлэлтэй биш. Малаа авах гэж наашаа цаашаа явж байсан хэрэг. Цасан шуурга болно гэдэг мэдээллийг авсан ч арай л үзэгдэх орчин хязгаарлагдсан хүчтэй шуурга болно гэж бодсонгүй.

Цаашдаа байгалийн гамшгийн үеэр олон гэр бүл малчин эрүүл мэнд, амь насаараа хохирохоос сэргийлж, албаныханд хандаж байгаа юм.

Ийм нөхцөлд машин техник байхгүй гэж хойш сууж, арга хэмжээ авахгүй байж болохгүй. Байнгын бэлэн байдалд ажиллаж, хойрго хандахгүй байх хэрэгтэй гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Машинд нь бага насны хоёр хүүхэд байсан гэсэн. Хүүхдүүдийнх нь биеийн байдал хэвийн үү?

-Манай охины нэг, хоёрдугаар ангийн хоёр хүүхэд сургууль амарсантай холбоотойгоор манайд хонож байгаа.

Зуны амралтаа ч өвөө, эмээ дээрээ өнгөрүүлдэг. Тэр өдөр хүүхдүүдээ аваад явсан нь ч оносон байна лээ.

Бид хоёрын машин цасанд боогдсон бол хоёр хүүхэд маань хүйтэн гэрт даарч, осгох эрсдэлтэй байсан. Нэг хүүхэд маань ханиад хүрч, эмнэлэгт ойрхон айлд хүргүүлсэн байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-13 202.55.191.130

ээ

Avatar

т 2024-01-13 191.97.50.122

Хүний төлөө амьдарч байгаа юм шиг энэ малчид үнэн дураараа мулгуу ярина шүү..

Avatar

Нэргүй 2024-01-13 66.181.189.250

өөр намд саналаа өгсөн нь баригдсан байна даа.

Avatar

иргэн 2024-01-13 66.181.187.236

Анхааруулж сэрэмжлүүсээр Насанд хүрсэн Хүмүүс байж шуурганаар явдаг Өөрсөдийн чинь Буруу,,,

Avatar

Үүлэнсолонго 2024-01-13 66.181.160.45

Хүмүүний амьдралд асуудал их. Аминаасаа уйдсан хэн байх вэ дээ. Жаахан тархиндаа салхи оруулчихаад донгосч сур.

Avatar

уншигч 2024-01-13 66.181.191.224

Цаг агаарын хүнд үед цас бороо шуурга юутай бай энэ үед сусын засаг дарга утасаа байнга нээлттэй байх ёстой

Avatar

Нэргүй 2024-01-13 216.38.168.250

er sum aimguudiig hugjuulnee geed songogson l bol ter darga bol zamaa tsasaa bainga tseverlej tsasaaraa tom togloomiin talbai hiij zamaa gereltuulj ug n huduug hugjuulbel yu bh we dee daan ch hen ch garsan hezee ch hugjuulehgui ym ydaad tsagdaagiin mashin turgen tuslamjikn mashinaa hed hed nemeed zam daguu gereltuuleed 10km neg tseg bairshuulaad tendee amid hun ajiluulaad zamd tuursun humuust tuslamj uzuuleed sum duurge holboson utas holboo bairshuulaad bj boldoggui ym bhdaa ymar ene jil l iim

Avatar

Нэргүй 2024-01-13 213.87.132.60

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-13 103.212.117.52

Цасан шуургатай гэж их л хэлсэн дээ. Одоо айлын тоогоор машинтай бол гэх нь халаггүй л болж дээ. Өөрсдөө жоохон ч хариуцлагатай байвал зүгээр дээ.

Avatar

Үүлэнсолонго 2024-01-13 66.181.160.45

Хүмүүний амьдралд асуудал их. Аминаасаа уйдсан хэн байх вэ дээ. Хариуцлагаа ухамсарлаад зайлшгүй гарахаас өөр сонголтгүй байсан болоод л тэр.Жаахан тархиндаа салхи оруулчихаад донгосч сур.

0 0
Хариулах

Avatar

зочин 2024-01-13 103.212.117.245

Сумын онцгой байдал 1-2 машинтай л байлгүй дээ. Хоёул дуудлагад явсан бол ингэж л хариулна шүү дээ

Avatar

Ард 2024-01-13 49.0.139.188

Идсэн хоолондоо сав болж, хэлсэн үгэндаа эзэн болох.

Avatar

чоогоо 2024-01-13 66.181.160.105

-Та бүхэн хүчтэй цасан шуурга болно гэх цаг агаарын мэдээлэл аваагүй юм уу?

-Малчид цаг агаарын мэдээ сонсолгүй яахав. Хэдэн малаа ямар үхүүлэлтэй биш. Малаа авах гэж наашаа цаашаа явж байсан хэрэг. Цасан шуурга болно гэдэг мэдээллийг авсан ч арай л үзэгдэх орчин хязгаарлагдсан хүчтэй шуурга болно гэж бодсонгүй… Үнэн тэнэг гарууд юм даа. малаа үхүүлэлтэй биш гээд өөрсдийгөө эрсдэлд оруулчихаад бас ОБайдлын албыг буруутгах санаатай.

Avatar

Нэргүй 2024-01-13 66.181.188.13

Онцгой Байдлыг буруутгалгүй яах вэ, тэд буруутай бна ! Зүгээр сууж цалин аьчихаад шуурга болохоор машин байх гүйээ гээд сууж байж болохгүй ш дээ !!!
Дээрх сэтгэгдлийг мал мэддэггүй, мах иддэггүй хүн бичсэн бнаа.

Avatar

Нэргүй 2024-01-13 202.126.89.139

обг зүгээр суудаг гэж хэн хэлэв

Avatar

m 2024-01-13 202.9.40.180

Дулаан хөнжилдөө хоргодоод байгаа бол тэр Засаг дарга өөр ажил олж хий, битгий хүмүүст гай бол!

Avatar

Эрдэнэ 2024-01-13 43.242.243.164

дарга унтаж байгаа сэрээж болохгүй гэж хэлээд эх хүүхэд хоёр алга болсон ш дээ

Avatar

Нэргүй 2024-01-13 188.162.254.54

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-13 202.55.188.121

1d uursduu buruutai .2d ugaasaa ontsgoi baidal tegdeg shdee mashin baihgu naana chin suugaad baih tsag baihhu shuurga boloogu , uursduu argal gedeg

Avatar

Зочин 2024-01-13 139.5.216.186

өөрсдөө буруутай гэж хэлж болохгүйшдээ тэр дарга нар чинь ийм асуудалд зориулах төсөвөөр тансаглаад тарвалзаад хэвтэж байсан нь тодорхойшдээ дарга болгон хулгайч

Avatar

Нэргүй 2024-01-13 59.153.112.221

tor zsag l malchidiig heterhii erhluuleed bna

Avatar

Zochin 2024-01-13 103.57.93.251

өөрсдийн нь буруу малтайгаа адил сэтгэнэ одоо бүр амар юм л бол онцгой байдлынхан дуудлагаар очсон бол өөрсдөөс нь төлбөрийг гаргуулж бай хохь чинь

Avatar

Нэргүй 2024-01-13 202.126.88.162

Мал нь байхгүй бол амьжиргаа нь байхгүй ирээдүй нь бүрхэг болно. Зах зээлийн харгис үед эд хөрөнгө малынхаа төлөө явахаас өөр аргагүй. Одооний ЗД нар сэтгэл муутай шуурга болох нь иргэд маань яах бол гэж контортоо байх үүрэгтэйгээ мэддэггүй хүйтэн сэтгэлтэй төрийн албан хаагчид байна. Түмэнцогтод уул уурхайтай тэндээс трактор авч болно доо

Avatar

Нэргүй 2024-01-13 66.181.186.203

ха ха. одоо бүр уул уурхайд лаахайдах нь ээ. цасан шуурга, гамшигт үзэгдэл болно гэж хэлэхээрээ л нэг болсон. тэр мал хуйгаа цуглужлах, тараахыг чинь шуурганаас өмнө хийж болно.

Avatar

Иргэн 2024-01-13 59.153.115.181

Өөрсдийн хариуцлагагүй байдлыг бусдад битгий тохоод бай. Тийда машинаар малаа зөөсөн гэвэхэд хэн итгэх юм бэ???

Avatar

Нэргүй 2024-01-13 66.181.190.13

Өөрсдийнх нь буруу штэ. Бүх буруу бусдаас хайхаа болих хэрэгтэй. Цасан шуургатай битгий гараарай гэж байхад л гараад явдаг.

Avatar

Нэргүй 2024-01-13 108.147.103.62

Хэдэн мал юу юм бээ…үхвэл үхнэ л биз

Avatar

Нэргүй 2024-01-13 59.153.112.221

iim teneg malnaasaa door malnuud baij tor zasag ruu buruugaa chihne tsas shuurgataig medsen mortloo huviin yamarch hangalt baihgui heden malaa yhuuleltei bich geed zasag darga ruugaa buruugaa chiheed suuj baidag archaagui boltson bna

Avatar

Зочин 2024-01-13 66.181.184.189

Өөрсдөө хүмүүс хариуцлагатай байгаач. Цагаа тулахаах ямар ч машин цасанд явахгүй ш тэ

Avatar

Нэргүй 2024-01-13 103.254.123.99

Эргүү хар н**ш вэ малаа үхүүлэлтэй нь биш гээд өөрсдөө үхэх бсан юм байхдаа цаг агаарын урьдчилсан анхахруулга өгсөөр байтал явж байдаг Сумын онцгой байдал ч тэр таарсан таар шуудайнууд байдаг юмуу даа

Avatar

Нэргүй 2024-01-13 66.181.160.48

чинийй буруу ппизда мин шуургатайг мэдсээр байж эргүү ац вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж