"Шуурганд төөрч, тусламж хүсэхэд "Машин байхгүй" гэсэн"

Хуучирсан мэдээ: 2024.01.13-нд нийтлэгдсэн

"Шуурганд төөрч, тусламж хүсэхэд "Машин байхгүй" гэсэн"

"Шуурганд төөрч, тусламж хүсэхэд "Машин байхгүй" гэсэн"

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс гэр рүүгээ явсан дөрвөн хүний машин нь цасанд сууж, шуурганд осгох эрсдэлд оржээ. Автомашинд бага насны хоёр хүүхэд зорчиж явсан бөгөөд жолооч нь арайхийн гар утасны сүлжээтэй газар хайн, төвд байсан хүнд хэл дуулгасан байна. Тухайн хүн цааш нь Онцгой байдлын газар мэдэгдэхэд "Автомашин байхгүй" гэх шалтгаанаар ямар нэг арга хэмжээ аваагүй өнгөрчээ. Энэ талаар орон нутгийн иргэнтэй холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.


-Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын дөрөвдүгээр багийн малчин Т.Эрдэнэбаяр гэж хүн байна.

-Цасанд шуурганд осгох эрсдэлд орж, тусламж хүсэхэд албаныхан ямар ч арга хэмжээгүй аваагүй гэлээ. Тухайн өдөр ямар шалтгаанаар явж байгаад шуурганд боогдов?

-Сүхбаатар аймагт нэгдүгээр сарын 9-нд хүчтэй цасан шуурга боллоо. Тэр өдөр малаа айлд тавьчихаад, хэдэн ишиг хургаа машин дээр ачаад, зөөсөн юм. Тэгсэн цасан шуурганд "Nissan Tiida" маркийн суудлын автомашин маань боогдож, арга ядаад эхнэртэйгээ замын цас хүрзээр цэвэрлээд бардаггүй. Шуурганд нэг цаг орчим алхаж, гар утасны сүлжээтэй газарт очин төвд байсан хүнд хэл дуулгасан.

Шөнө цасан шуурганаар утсаа авдаг хүн байдаггүй. Арайхийн өөрсдийн цасанд боогдсон газрын байршлаа хэлж өгөөд, машин дотроо тусламж ирэхийг хүлээлээ.

Тэгээд машиныхаа аваарын гэрлийг асааж, шөнөжин хүлээсэн хэн ч ирсэнгүй. Сүүлдээ машины бензин дуусч, шар гэрэл нь аслаа. Тэгэхээр нь машинаа 20 минут унтраагаад, дахин асаасаар байгаад өглөөний 7.00 цагтай золгосон. Гэртээ ирээд нөгөө хэл дамжуулсан хүнтэйгээ холбогдоход онцгой байдалд дөрвөн хүн цасанд боогдсон байна гэхэд "Манайд машин байхгүй" Засаг дарга мэднэ гэсэн юм билээ. Тэгсэн сумын Засаг дарга нь утсаа аваагүй гэнэ. Азаар өөрсдөө осгож, хөлдөхгүйгээр эсэн мэнд гэртээ ирлээ.

-Та бүхэн хүчтэй цасан шуурга болно гэх цаг агаарын мэдээлэл аваагүй юм уу?

-Малчид цаг агаарын мэдээ сонсолгүй яахав. Хэдэн малаа ямар үхүүлэлтэй биш. Малаа авах гэж наашаа цаашаа явж байсан хэрэг. Цасан шуурга болно гэдэг мэдээллийг авсан ч арай л үзэгдэх орчин хязгаарлагдсан хүчтэй шуурга болно гэж бодсонгүй.

Цаашдаа байгалийн гамшгийн үеэр олон гэр бүл малчин эрүүл мэнд, амь насаараа хохирохоос сэргийлж, албаныханд хандаж байгаа юм.

Ийм нөхцөлд машин техник байхгүй гэж хойш сууж, арга хэмжээ авахгүй байж болохгүй. Байнгын бэлэн байдалд ажиллаж, хойрго хандахгүй байх хэрэгтэй гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Машинд нь бага насны хоёр хүүхэд байсан гэсэн. Хүүхдүүдийнх нь биеийн байдал хэвийн үү?

-Манай охины нэг, хоёрдугаар ангийн хоёр хүүхэд сургууль амарсантай холбоотойгоор манайд хонож байгаа.

Зуны амралтаа ч өвөө, эмээ дээрээ өнгөрүүлдэг. Тэр өдөр хүүхдүүдээ аваад явсан нь ч оносон байна лээ.

Бид хоёрын машин цасанд боогдсон бол хоёр хүүхэд маань хүйтэн гэрт даарч, осгох эрсдэлтэй байсан. Нэг хүүхэд маань ханиад хүрч, эмнэлэгт ойрхон айлд хүргүүлсэн байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж