Япон улс Хойд Солонгосын цэргийн объектуудын хөдөлгөөнийг ажиглах болон байгалийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээгээ сайжруулах зорилгоор тагнуулын хиймэл дагуул тээсэн пуужинг Баасан гаригт хөөргөв. "Mitsubishi Heavy Industries Ltd" компани "H2A" пуужинг Японы баруун өмнөд хэсэгт орших Танэгашима сансрын төвөөс хөөргөсөн.
Уг хиймэл дагуул нь цаг агаарын хүнд нөхцөлд ч зураг авах чадвартай.
Хойд Солонгосын пуужин 1988 онд Японы дээгүүр ниссэний дараа Токио тагнуулын мэдээлэл цуглуулах хиймэл дагуулын хөтөлбөрийг эхлүүлсэн түүхтэй. Хөтөлбөрийн дагуу хиймэл дагуулын 10 сүлжээ байгуулахыг зорьж байна. Эдгээр нь пуужин харвах магадлалыг илрүүлж, урьдчилан сэрэмжлүүлнэ.
Хүнд хөдөлгүүртэй, шингэн түлшээр ажилладаг "Н2А" пуужин 2003 онд бүтэлгүйтсэнээс хойш 41 удаа дараалан амжилтанд хүрсэн. Тус пуужингийн амжилтыг 98 хувь гэж үнэлж байна.
Эх сурвалж: AP
Нэргүй 2024-01-13 213.87.132.60
Харуулах боломжгүй.