Риши Сунак 2.5 тэрбум фунт стерлингийн тусламж Зеленскийд амлав

Хуучирсан мэдээ: 2024.01.13-нд нийтлэгдсэн

Риши Сунак 2.5 тэрбум фунт стерлингийн тусламж Зеленскийд амлав

Риши Сунак 2.5 тэрбум фунт стерлингийн тусламж Зеленскийд амлав

Их Британийн ерөнхий сайд өчигдөр /2024.01.12/ Киевт айлчиллаа. Тэрбээр цэргийн тусламж, аюулгүй байдлын баталгаа, хүмүүнлэгийн тусламжийн шинэ багцыг зарлав. Мөн Сунак, Зеленский нар Аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Их Британи-Украины хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Их Британи 2024-2025 онд Украинд 2.5 тэрбум фунт стерлингийн цэргийн тусламж үзүүлэхээр болсон. Энэ нь өмнөх хоёр жилээс 200 сая фунт стерлингээр өссөн дүн юм. Багцад алсын тусгалын пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем, их бууны сум зэрэг багтана. Мөн 200 сая фунт стерлингийг цэргийн нисгэгчгүй онгоц худалдаж авах, үйлдвэрлэхэд зарцуулна. Эдгээрийн ихэнхийг Их Британид үйлдвэрлэх аж.

ОХУ арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны хооронд 500 гаруй нисгэгчгүй онгоц, пуужин харвасан. Тиймээс Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем онцгой хэрэгтэй байгааг Зеленский онцолсон юм.

Тусламжийн найман сая фунт стерлингийг Украины эрчим хүчний дэд бүтцийг Оросын цаашдын дайралтаас хамгаалахад  зарцуулна.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж